Эссэ бичлэгийн уралдаан

Орон нутгийн менежерүүдийн дунд зохион байгуулсан Эссэ бичлэгийн уралдаан амжилттай болж өнгөрлөө.

Энэ оны буюу 2013 оны 10 дугаар сарын 1-14 н хүртэл Салбар нэгжийн удирдлагын хэлтэс, Захиргаа, Хүний нөөцийн албатай хамтран орон нутгийн менежерүүдийн дунд ЭССЭ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд нийт салбарын менежрүүд идэвхитэй оролцлоо.

Уралдаанд ирүүлсэн материалуудаас:

Ховд аймгийн салбарын менежер С. Цэцэгсүрэн 1-р байр

Баян-Өлгий аймгийн салбарын менежер Т.Жанылган 2-р байрыг тус тус эзэллээ.

Уралдаанд идэвхи санаачлагатай оролцсон нийт менежрүүддээ ажлын өндөр амжилт хүсье.


“Захирлын цом 2013” тэмцээн

“Захирлын цом 2013” тэмцээн 2013 оны 10 сарын 19-ний өдөр нийт ажилчдын дунд зохион байгуулагдлаа.

Компанийн нийт ажиллагсадын нийгмийн идэвхи, дотоод харилцаа холбоог сайжруулах, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, спортын ур чадварыг сорих улмаар даатгагчдын холбооны спортын нэгдсэн наадамд оролцох бэлтгэл тамирчдыг шалгаруулах зорилгоор “Захирлын цом 2013” сорилго тэмцээн 2013 оны 10 сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 7 салбар нэгжийн тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн 4 төрлөөр өөрийн авхаалж самбаа, хурд хүчийг сорин өрсөлдлөө.

Үүнд: Багуудыг эзлэсэн байраар жагсаавал

Сагсан бөмбөг:

1-р байр: 1-р Салбар

2-р байр: Байгууллагын Даатгалын Хэлтэс

3-р байр: Үйл Ажиллагааны Газар

Гар бөмбөг: Даатгалын үйлчилгээний төв

1-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

2-р байр: 1-р Салбар

3-р байр: Байгууллагын Даатгалын Хэлтэс

Ширээний теннис                                                                                                     

Эрэгтэй:

1-р -р байр: 1-р Салбар

2-р байр: Байгууллагын Даатгалын Хэлтэс

3-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

Эмэгтэй: 

1-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

2-р байр: Үйл Ажиллагааны Газар

3-р байр: Орон нутаг

Дартс:

1-р байр: Нөхөн Төлбөрийн Хэлтэс

2-Р байр: Даатгалын Үйлчилгээний Цэг

3-р -р байр: 1-р Салбар

Багийн дүнгээр:

1-р байр: 1-р Салбар

2-р байр: Даатгалын Үйлчилгээний Төв

3-р байр: Байгууллагын Даатгалын хэлтэс

4-р байр: Үйл ажиллагааны газар

тус тус эзэлсэн бөгөөд зохион байгуулагчдын зүгээс /1-р салбар/  цом, мөнгөн шагналыг дараагийн байрт шалгарсан ДҮТ-ийн баг хамт олонд шилжүүлэн өглөө. Ирэх 2014 онд “Захирлын цом 2014” тэмцээнийг Даатгалын үйлчилгээний төвийн хамт олон зохион байгуулахаар боллоо. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан 1-р салбарын хамт олондоо ажлын амжилт хүсье.


Бодь Даатгал ХХК Нарантуул ОУХТ-ын хохиролд 54-н сая төгрөгийн нөхөн төлбөр олголоо

Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад энэ оны 08 сарын 23 нд гарсан гал түймрийн улмаас олон түрээслэгч иргэд хохирсны дотор тус худалдааны төвд байрлаж байсан Голомт банкны 54 сая төгрөгтэй бэлэн мөнгөний автомат машин /АТМ/ шатсан.Уг бэлэн мөнгөний машин нь манай Бодь Даатгал компанид даатгалтай байсан тул бид даатгуулагч байгууллагатай хийсэн даатгалын гэрээнийхээ дагуу хохирлыг нь түргэн шуурхай барагдуулж 54 н сая төгрөгийн нөхөн төлбөрийг бэлнээр олгож харилцагчийнхаа итгэлийг даасан томоохон ажлыг хийж гүйцэтгэлээ.


АЖД холбооноос зохион байгуулсан даатгалын өдөрлөгт Бодь Даатгал компани амжилттай оролцлоо

2013 оны 09 н сарын 28-29 ны хооронд Албан Журмын Даатгалын холбооноос даатгалын компаниудын дунд нэгдсэн өдөрлөг зарлалаа.
Уг өдөрлөгт манай Бодь Даатгал компани амжилттай оролцож иргэд даатгуулагч нартаа Албан журмын даатгалын талаар мэдээлэл өгч, даатгалын бүтээгдэхүүнээ танилцуулж тээврийн хэрэгслийн даатгалыг 30% хөнгөлөлттэй даатгаж үйлчиллээ.

Мөн өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн иргэдийнхээ дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан ба Авто радио 96,3-тай хамтран жолооч нарынхаа дунд Бодь Даатгал компаний холбогдолтой асуулт хариултын тэмцээнийг явуулж азтангуудад компаний нэрэмжит бэлэг дурсгалын зүйл гардууллаа. Өдөрлөгийн үеэр харилцагч нартаа барьсан нэг том SURPRISE нь эрсдэл тулгарсан 16 н харилцагчынхаа нөхөн төлбөрийг уг өдөрлөгийн үеэр гардуулсан нь иргэдэдээ хүрч үйлчилсэн үр дүнтэй томоохон ажил боллоо.


Даатгалын өдөрлөг

Та Жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэсэн үү? “Даатгалын өдөрлөг” 2013 оны 09 сарын 13 наас 18 ны хооронд бүх салбар цэгүүдээр Бидний уламжлал болгон зохион байгуулдаг “Даатгалын өдөрлөг” иргэдийн хүсэлтээр 9 сарын 13-наас 18ныг хүртэл 5 н өдрийн турш дахин зохион байгуулагдах гэж байна.Та бүхэн өдөрлөгт ирсэнээр Тээврийн Хэрэгслийн Даатгал, Орон сууц эзэмшигч, түрээслүүлэгч, түрээслэгчийн даатгалд 30% хувийн хөнгөлөлттэйгээр даатгуулах боломжтой.

Мөн таны нөхөн төлбөрийн асуудлыг өдөрт нь шийдэж, иргэдийн даатгалын талаархи бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг өгөх болно.

Даатгалын өдөрлөгийг угтаж Бодь Даатгал  компаний Улаанбаатар хот дахь бүх салбар цэгүүд 9 н сарын 2 с эхлэн өдөр бүр 20:00 цаг хүртэл ажиллахаас гадна Магнай трейд ШТС-ын Улаанбаатар хотод байрлах бүх салбаруудаар Жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгээрэй.

Таныг тус өдөрлөгт ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Жолоочийн хариуцлагын даатгалдаа хамрагдацгаая.


МАНАЙ ГЭР БҮЛИЙН НУУЦ МИНИЙ ААВ САЙН ЖОЛООЧ

Бодь даатгал компани ЗЦГ газартай хамтран “Жолооч жолоочдоо тусалъя” аяны хүрээнд нийгэм, замын хөдөлгөөн рүү чиглэсэн хэд хэдэн томоохон ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 2013.08.08 ны энэ өдөр Аавуудын баярыг тохиолдуулан “МАНАЙ ГЭР БҮЛИЙН НУУЦ-МИНИЙ ААВ САЙН ЖОЛООЧ” нэртэй сургалт лекцийг ЦЕГ-ын харъяа АЛБАДАН СААТУУЛАХ ТӨВД саатуулагдаж буй 250 орчим хүнд орлоо.

Энэхүү сургалтын зорилго нь  Архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлэх, Монгол улсын Замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, архи согтууруулах ундааны хор уршиг, гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ирээдүй болсон хойч үеийн залуус, жолооч нартаа эерэг үлгэр дууриалал үзүүлэх, нийгмийнхээ сайн сайхны төлөө гэсэн зорилгын дор хийгдэж байгаа юм.

“Жолооч жолоочдоо тусалъя” аяны хүрээнд бие биедээ туслаж буй жолооч нарын иргэдийн авсан фото зургийн уралдаан болон замын хөдөлгөөний осол аваарыг бууруулахад яавал зохих вэ? Нэртэй шинэ саналын уралдаануудыг зарлаж байгаа юм

Мөн Бодь даатгал компани нь нийт  иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандаж зам тээврийн осол эрсдлийг бууруулах, нийгмийнхээ сайн сайхны төлөө 2013-2014 оны хооронд хэрэгжүүлж буй “Жолооч жолоочдоо тусалъя” аянд нэгдэнэ үү хэмээн уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 94054833, 99104805 гэсэн дугааруудаас лавлана уу.


Уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

Даатгалын өдөрлөгийг угтаж Улаанбаатар хот дахь бүх салбар цэгүүд 9 н сарын 2 с эхлэн өдөр бүр 20:00цаг хүртэл ажиллаж эхэллээ.


Авто замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэн сайжрууллаа

“Жолооч жолоочдоо тусалъя” аяны хүрээнд Нийслэлийн Авто Замын Газартай хамтран Улаанбаатар хотын түгжрэл осол аваар их гардаг авто замуудын тэмдэг тэмдэглэгээг сайжрууллаа.

БОДЬ ДААТГАЛ компани “Жолооч жолоочдоо тусалъя” аяны хүрээнд Нийслэлийн Авто Замын Газартай хамтран Улаанбаатар хотын түгжрэл, осол аваар их гардаг авто замуудын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, шинээр байрлуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд 1 жилийн хугацаанд арчилгаа, засвар үйлчилгээ хийх юм. Энэхүү ажил нь замын хөдөлгөөний осол аваарыг бууруулахын төлөө хийгдэж буй томоохон ажлын эхлэл юм.


Privacy Preference Center