ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ


Олон улсын BODI+Global Healthcare эрүүл мэндийн даатгал нь хувь хүмүүс, гэр бүл, албан байгууллага, байгууллагын ажилтанд зориулан гаргасан дэлхийн стандартад нийцсэн эрүүл мэндийн даатгалын багц хамгаалалт юм.

20 жилийн ойн баяраа тохиолдуулан Бодь Даатгал компани дэлхийд тэргүүлэгч АХА групптэй хамтран Монгол улсад 2015 оны 4 дүгээр сараас эхлэн тус бүтээгдэхүүнийг албан ёсоор нэвтрүүлээд байна.

Та эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар дараах эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Үүнд:

  • Бүх төрлийн амбулаторийн эмчилгээ
  • Эмнэлгээс гадуурх эмчилгээ, эм тарианы зардал
  • Эмнэлэгт хэвтэх үеийн ор хоногийн зардал
  • Нүд буюу шүдний бүх төрлийн эмчилгээ
  • Төрөлт, түүнтэй холбогдон гарах эмчилгээ
  • Бүх төрлийн эрүүл мэндийн шинжилгээ
  • Архаг хууч өвчин, даатгуулахаас өмнөх үеийн өвчин зэрэг бүх төрлийн өвчлөл, тэдгээрийг эмчлэхтэй холбоотой аливаа зардал

Та:

  • 24 цагийн шуурхай дуудлагын үйлчилгээ
  • Монголын тэргүүлэх эмнэлгийн үйлчилгээ  /УБ Сонгдо, Ачтан, Интер мэд гэх мэт/
  • Дэлхий даяар байрлах АХА группийн 250 гаруй сүлжээ эмнэлгүүд, 400 гаруй шинжилгээний төвүүдийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах болно.



ДОТООДОД АЯЛАГЧИЙН ДААТГАЛ (ON-SITE COVER)


Монголд зорчих гадаадын иргэн, жуулчдад зориулж аялалын аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллагын 24/7 үйлчилгээтэй аялалын “On site cover” даатгалыг нэвтрүүлсэн.

Манай аялалын “On site cover” даатгалын хамгаалалт нь монголд зорчих гадаадын иргэн, жуулчид төдийгүй эх орноороо аялж буй Монголчуудаа  Олон улсын эрүүл мэндийн байгууллагын 24/7 эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд хамруулахаас гадна аялалын хугацаанд гарсан эмнэлэг эмчилгээний зардлыг бүрэн хариуцна.



ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ


Байгууллагын ажиллагсдад гэнэтийн байдлаар учирч болзошгүй бүх төрлийн эрсдэлээс тэднийг хамгаалахад ажиллагсадын гэнэтийн ослын даатгал чиглэгддэг. Энэхүү даатгал нь 17- 65 хүртэлх насны  байгууллагын гэрээт болон гэрээт бус ажилчдад хамаарна.



ГАДААДАД ЗОРЧИГЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ


Онгоц саатах, түүнээс хоцрох, ачаа тээш хоцорч ирэх эсвэл алдах, гэнэтийн таагүй үйл явдалтай учирсаны улмаас бэртэх, гэмтэх, өвдөх зэргээр үүдэн гарах санхүүгийн алдагдлаас хамгаалах арга бол АЯЛАЛЫН ДААТГАЛ юм.

Бид дэлхийн нэр хүнд бүхий Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллагатай хамтарч дэлхийн аль ч улсад бүрэн үйлчлэх 1,000,000 ам.доллар хүртэлх хамгаалалттай аялалын “BODI + SOS” иж бүрэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн. Аялалын BODI+SOS иж бүрэн даатгал нь дэлхийн аль ч улс оронд аялж яваа монгол иргэн-даатгуулагчийг Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллага нь тухайн улс дахь өөрийн эмнэлэгт 24/7 эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд хамруулах бөгөөд гадаадад гарсан эмнэлэг, эмчилгээний зардлыг бид  бүрэн хариуцна.

Бид та бүхэнд 2 төрлийн даатгалын багцыг санал болгож байна.


Аяллын “БОДЬ+СОС” иж бүрэн даатгал нь 75,000 ам.доллар буюу 100,000 хүртэл ам.долларын хамгаалалттай ба та энэхүү 2 багцын нэгийг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн авна уу.

(Video N1  https://youtu.be/fyl6R2Mq3R4)

Тус даатгал нь 50,000 ам.доллар хүртэл хамгаалалттай ба таны аяллын явцад гарсан эмнэлэг эмчилгээний болон аяллын бус гэнэтийн зардлуудыг нөхөн төлнө.

Эмчилгээний зардал – 50,000 ам.доллар 

  • Хэвтэж эмчлүүлэх болон амбулаторын зардал
  • Орчуулагчийн зардал*

Хувийн хариуцлага алдсаны улмаас гарсан хуулийн зардал -1000 ам.доллар

Ачаа тээш болон хувийн эд зүйлсээ алдах – 100 ам.доллар

Ачаа тээш саатах /10 цагаас дээш/ – 100 ам.доллар

Нислэг хойшлогдох /10 цагаас дээш/ – 200 ам.доллар


Давхар даатгал

Бид дэлхийн шилдэг нэр хүнд бүхий мэргэшсэн давхар даатгалын брокерууд, олон улсад нэр хүндтэй давхар даатгагч нартай амжилттай хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд бид харилцагчдаа найдвартай давхар даатгалын хамгийн сайн нөхцөл бүхий хамгаалалтаар хангахаас гадна техникийн туслалцаа авах, мэргэжилтнүүдээ сургалт семинарт оролцуулах, олон улсын даатгалын гэрээний нөхцөл, үйлчилгээг судлах, тохирсон хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэргээр үр ашигтайгаар ажилласаар байна.

2010 онд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-д Airbus 310-300 агаарын хөлгийн үзлэгийн үед үйлдвэрийн ослоос учирсан хохиролд агаарын хөлгийн их бие, өөрийн хүлээх хариуцлагын даатгалаар AON брокероор дамжуулан Ллойдын зах зээлийн тэргүүлэх MSP, Chartis, Aspen зэрэг давхар даатгагчдын хамт 2 тэрбум гаруй төгрөгийн нөхөн төлбөрийг олгов.

2014 онд агаарын хөлгийн их биеийн даатгалаар ОХУ-ын Ингострах давхар даатгагчийн хамт 1 тэрбум гаруй төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон.

Ийнхүү бид дэлхийн тэргүүлэх олон улсад нэр хүнд бүхий давхар даатгагч, брокерийн хамтаар харилцагчиддаа учирсан хохирлыг түргэн шуурхай шийдвэрлэж байгаа нь бидний хамтын ажиллагааны үр дүн юм.

2014 онд бид дэлхийд тэргүүлэгч “AXA Group”-ийн AXA Corporate Solutions болон АХА Healthcare Management компаниудтай хамтын ажиллагааны гэрээг үзэглэснээр Монголын даатгалын зах зээлд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа билээ.

AXA Group нь мэргэжлийн зааварчилгаа, давхар даатгалын хамгаалалт болон судалгаа , хөгжлийн үйлчилгээгээр хангах замаар Бодь Даатгал компанийн бизнес хөгжлийг дэмжиж ажиллах бөгөөд Бодь Даатгал компани нь AXA Group-ийн дэлхийн хэмжээний томоохон харилцагчдын Монгол дахь албан ёсны түншлэгч нь байна.


Хүний нөөц

“Бодь Даатгал” ХХК-ийн Хүний Нөөцийн бодлого, зорилт нь шударга, эрх тэгш, эерэг таатай орчинг бий болгож компанийн эрхэм зорилго, алсын хараа стратeги төлөвлөгөөнд тулгуурлан компанийн хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, судалж сонгох, ажилд томилох, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.

Аливаа байгууллагын амжилтын үндэс нь ажилтнууд байдаг бөгөөд, тэдний ур чадварыг дээд зэргээр хөгжүүлснээр өсөн дэвших боломж, сэтгэл ханамжийг өгдөг билээ.

“Бодь Даатгал” ХХК-ийн хүний нөөцийн менежментийн гол зорилго нь ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, чадварлаг мэргэшсэн хүмүүсийг өөртөө татах, тэднийг тогтоон барих, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж, оновчтой ашиглахад чиглэнэ.

Олон улсын эрүүл мэндийн даатгалын багт (AXA team) борлуулалтын менежер ажилд авна

Олон улсын түвшний ажиллах арга барилд суралцан дэлхийд №1 эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг урьж байна.
Гадаад улсад дадлагажуулах сургалтанд хамрагдах боломжтой. Цалин өндөр.
Тавигдах шаардлага: Бакалавр зэрэгтэй, англи хэлтэй, борлуулалт хийх сонирхолтой.

hr@bodi-insurance.com, 7000-4800

Даатгалын төлөөлөгч ажилд авна

Даатгалын бүтээгдэхүүнүүдийг борлуулалтын цэгүүд дээр байрлан борлуулах (мэргэжил харгалзахгүй, компютер дээр ажиллах чадвартай байх)
Жич: Энэхүү ажлын байр нь борлуулалтын дүнгийнхээ хувиар цалинждаг ажлын байр болно (үндсэн цалин олгогдохгүй).

hr@bodi-insurance.com, 7000-4800

ЯАГААД БОДЬ ДААТГАЛ ГЭЖ?
Сонгон шалгаруулалтын үе шат
АЖИЛД АВАХ
Сонгон шалгаруулалтын үе шат
ОНЛАЙН АНКЕТ
Зарлагдсан нээлттэй ажлын байр

Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага


Бид үндэстний хэмжээнд нийгмийн хамтын оролцоог хөгжүүлэн нэг нэгэндээ хэрэгтэй үед нь тусалж, гамшиг зовлонгоос хамгаалах санхүүгийн эх үүсвэр бий болгож монголчуудын сайн сайхан амьдралын төлөө нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.

  • Олон улсын SOS” олон улсын эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулснаар гадаад улс орнуудад зорчиж буй монголчууд маань 24/7 эмнэлэг, эмчилгээний яаралтай тусламж үйлчилгээ бүхий “BODI+SOS” аялалын иж бүрэн даатгалаар үйлчилж эхлэв.
  • Дэлхийг тойрон аялсан Амай буюу Ж.Золбаярын аялалын ивээн тэтгэгчээр ажиллаж “BODI+SOS”аялалын иж бүрэн даатгалд хамруулав.
  • Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Малын индексжүүлсэн даатгалын төсөл хэрэгжүүлэгч” компаниар шалгарав.
  • “Олон улсын SOS” эрүүл мэндийн байгууллагатай хамтран Монгол улсад аялахаар ирсэн олон улсын жуулчдад 24/7 эмнэлэг эмчилгээ, аялалын яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх “On site cover” аялалын даатгалыг шинээр нэвтрүүлэв.
  • Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан тэдний амь нас эрүүл мэнд, гэнэтийн осол, бизнесийн эрсдэлийг хамгаалах “Бараа материалын даатгал” нэртэй шинэ бүтээгдэхүүн гаргав.
  • Гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан сурагчиддаа зориулан “Дэгдээхэй” “Мөрөөдөл” “Тэмүүлэл” зэрэг даатгалын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлэв.
  • Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтран иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад галын аюул ослоос урьдчилсан сургалт, үзүүлбэрийг зохион явуулав.
  • Санхүүгийн Зохицуулах Хороо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Бичил даатгалын зах зээлийн чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан “Эрүүл мэндийн бичил даатгал”-ыг хэрэгжүүлэгчээр шалгарч бичил даатгалын бүтээгдэхүүн борлуулах эрхтэй болов.
  • Монголын тэргүүлэх авиа компаниудын нэг МИАТ ХК-д онгоцны даатгалаар 2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь Монголын даатгалын салбарт урьд өмнө олгогдож байгаагүй хамгийн өндөр дүнтэй нөхөн төлбөр болов.


Нийгмийн үйл ажиллагаа


100.000 ам.долларын даатгалын хамгаалалтыг Антарктид тивд International SOS хүргэнэ. Бид 2005 оноос хойш Олон улсын Интернэшнл СОС байгууллагатай хамтран дэлхийн өнцөг булан бүрт зорчиж буй нийт монголчууддаа яаралтай эмнэлэг эмчилгээ, түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлсээр байна.

  • Монгол Улсад даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж, Даатгагчдын баярын өдрийг анх удаа тэмдэглэлээ.
  • ОХУ-аас Монгол Улсад зорчиж буй иргэдийг аялалын иж бүрэн даатгалд хамруулж эхлэв.
  • Монгол Улсад анх удаа 24 цагийн шуурхай үйлчилгээ үзүүлэх даатгалын картыг тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгал, гадаадад зорчигчдын аялалын даатгалдаа амжилттай нэвтрүүлэв.
  • Тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан нийт даатгуулагч харилцагчдынхаа дунд “Азтай Даатгуулагч” аянг амжилттай зохион байгуулж азтай даатгуулагчиддаа суудлын Тоёота автомашин, гадаадад аялах эрх, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.
  • МоЭнКо болон Алтайн Хүдэр компаниудын уурхайн орчинд эрсдэлийн тандалт судалгаа хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон уурхайн аюулгүй ажиллагааны сургалтуудыг амжилттай зохион байгуулав. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор уурхайн тээвэрлэлтийн замд анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулсан нь эрсдэлийг бууруулах нөхцлийг бүрдүүллээ.
  • Иргэдийн даатгалын боловсролд зориулан “Даатгалын мэдээ” сониныг эрхлэн гаргаж эхлэв.
  • Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia 2012” олон улсын чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр ажиллав.
  • Даатгалын үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлсэн тохилог, тав тухтай орчин бүхий “Даатгалын Үйлчилгээний Төв”-ийг Монголд анх удаа нээв. Тус төвийн харъяа даатгалын үйлчилгээний цэгүүдийг нийслэлийн авто тээврийн газар, Баянгол, Баянзүрх, Сонсголон зэрэг дүүргүүдийн авто оношлогооны төв, Да хүрээ автомашины худалдааны төвд тус тус нээлээ.
  • “Талархлын Аян”-ыг улс орон даяар зохион байгуулж, азтай даатгуулагчидаа тодруулав.


  • Топ 150-н аж ахуйн нэгжээр 3 жил дараалан шалгарлаа.
  • Дархан, Завхан, Дорноговь, Баянхонгор аймаг дахь салбар нэгжүүдэд Toyota Kluger, Баян-Өлгий аймаг дахь салбарт Toyota Hilux, Увс аймаг дахь салбар нэгжид Toyota Land Cruiser 100 зэрэг авто машинуудыг олголоо.
  • “Жолооч Жолоочдоо тусалья” аяныг “Нийслэлийн Авто Замын Газар, “Замын Цагдаагийн Газар”, Замын Хөдөлгөөний удирдлагын Төв зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Аяны хүрээнд замын хөдөлгөөний осол аваарыг бууруулах, соёлтой бие биенээ хүндлэн оролцохыг уриалж замын хөдөлгөөний осол эрсдлийг бууруулах, бусдад туслаж буй жолооч нарыг дэмжих, урамшуулах, олон нийтэд таниулах, нийгэмд үлгэр дууриалал болгох гэсэн зорилгын дор 2013-2014 оны хооронд санаачлан зам тээврийн осол аваарыг бууруулах үүднээс олон томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
  • “Боинг 767-300ER” агаарын хөлгийг даатгасан анхны даатгалын компани боллоо.
  • Түүхийн үнэт дурсгал, соёлын өв болох “Триннозавр Батаар” үлэг гүрвэлийн араг яс Монгол эх нутагтаа ирэх мөчөөс эхлэн тус батаарыг даатгалаа. Энэхүү батаар нь зөвхөн Монголоос олддог ба 70-н сая жилийн тэртээгээс Монгол нутгийн газар шороонд өдий хүртэл хадгалагдаж үлдсэн байгалийн үнэт олдвор юм.
  • Жил бүрийн 11 сарын 24 нд тохиох “Даатгагчдын өдөр”-өөр “Бодь Даатгал” Компаний хамт олон сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулж өрх толгойлсон эмэгтэй Д.Уранбаяр-ын гэр бүлд 5н ханат өргөө цагаан шинэ гэр, хашаа барьж өвлийн түлш, бусад эд зүйлсийг сайн санааны үүднээс бэлтгэн өгч нэг гэр бүлд аз жаргал, тайван сайхан амьдрах тухтай орчинг нь бүрдүүлж өглөө.


Компанийн тухай

Компанийн тухай


Бодь даатгал ХХК нь 1995 онд Бодь Интернэшнл ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 1995 оны 2 сарын 05-ны өдрийн 154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал ХХК” нэртэй үүсэн байгуулагдаж, соёлын Төв Өргөөний 5 давхарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Компани өдгөө 21 аймаг 330 сум, 26 салбар, 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байна.

Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлс


Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг даатгалын салбартаа анхлан нэвтрүүлсэнээр үр ашиггүй зардал буурч бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэн сайжруулж нөхөн төлбөр шийдвэрлэлтийн дундаж хугацаа буурлаа.
Дэлхийн тэргүүлэх №1 даатгалын АХА группийн цорын ганц төлөөлөгчөөр сонгогдож олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Монгол хүний эрүүл мэндийн онцлог болон санхүүгийн чадварт нийцүүлэн Монголын даатгалын зах зээлд олон улсын эрүүл мэндийн даатгалыг тогтвортойгоор нутагшуулж чадлаа.
Бид хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, харилцагчдынхаа эрхэлж буй бизнесийн онцлогт тохируулан тэдний хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлан боловсруулж ажилладаг.