Тээврийн хэрэгслийн платинум 360 даатгал

Тээврийн хэрэгслийн "Платинум 360" даатгал

Та тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг оруулаад хураамжаа тооцоолно уу.





Даатгалын үйлчлэх хугацаа:
/1 жил буюу 365 хоног/

ДААТГАЛЫН ЭРСДЭЛҮҮД

ТАЙЛБАР

1 Зам тээврийн осол 100%
2 Байгалийн эрсдэл 100%
3 Барилга, сантехникийн эрсдэл: Зогсоол талбай гаражид байх үеийн дулаан сантехникийн осол, барилгын нуралт 100%
4 Шилний хохирол: Зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн салхи, хаалганы шилэнд учирсан хохирол 100%
5 Зогсоолд байрлуулах үеийн эрсдэл 100%
6 Биет зүйл дээрээс унах эрсдэл /гэрлийн шон, самбар болон ямар нэг зүйл дээрээс унах/ 100%
7 Мал, амьтнаас учруулах эрсдэл 100%
8 Өөрийн санаандгүй үйлдлээс гарах эрсдэл: Зогсоол талбай, гаражид ухрах, зогсох байрлуулах үйлдэл хийх үедээ даатгуулагч өөрийн санаандгүй үйлдлээс тээврийн хэрэгсэлдээ учруулсан хохирол 100%
9 Галын эрсдэл: Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт 100%
10 Толины хулгай /3 хүртэлх тохиолдол/ 100%
11 Гуравдагч этгээдээс учруулах хохирол: Тээврийн хэрэгсэл зогсоол, талбай, гаражид байх үед гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс учирсан эвдрэл гэмтэл 100%
12 Хулгайн эрсдэл: Тээврийн хэрэгслийг бүхэлд нь хулгайд алдах 100%
13 Жижиг эд ангийн хулгайн эрсдэл: Автомашины доторх эд ангид тооцогдох зүйл хулгайд алдагдах 100%
14 Дугуйн эрсдэл: Замын хөдөлгөөнд оролцож байх үед хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэх, урагдах байдлаар дугуйнд учирсан хохирол 100%
15 Жолоо шилжүүлсэн үед гарах эрсдэл: 100%
Хэрвээ энэ бүх эрсдэл даатгуулагчийн буруугаас бий болсон бол: 100%
Нэмэлт хамгаалалт
16 Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг албан ёсны дистрибьютор компанийн үнийн саналыг удиртгал болгож засварлана.
17 Эмчилгээний зардал (Ослын улмаас жолооч болон зорчигчийн эрүүл мэндэд учирсан бэртэл гэмтлийн үед шаардлагатай эмнэлэг эмчилгээний зардал) 5,000,000 төгрөг хүртэл
18 Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийг тээвэрлэхэд олгох зардлын дээд хэмжээ /мянган төгрөгөөр/ 300,000 төгрөг
19 24/7 ШУУРХАЙ АЛБА ( 27/7 call center) +
20 1 жилийн засварын баталгаа /Гэрээт засварын газар/ +
21 Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтэнд зөвлөгөө өгөх +
22 Засварын дараах гадна, дотор угаалгын зардал +

ТАЙЛБАР

19 24/7 ШУУРХАЙ АЛБА ( 27/7 call center) +
20 1 жилийн засварын баталгаа /Гэрээт засварын газар/ +
21 Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтэнд зөвлөгөө өгөх +
22 Засварын дараах гадна, дотор угаалгын зардал +

Бодь даатгал хк ногдол ашгаа тараалаа

Бодь Даатгал ХК ногдол ашгаа тараалаа

“Бодь Даатгал” ХК-ийн 2020 оны компанийн цэвэр ашгаас нийт 1,176,598,590 төгрөгийг ногдол ашигт хуваарилж 2021 оны 5 сарын 28-ны өдөр мянга гаруй хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны данс руу ногдол ашгийг шилжүүллээ.
Компани 2020 оны 6 сард тухайн жилийн анхны IPO хийж олон нийтэд хувьцаа гаргаснаас хойш хагас жилийн үр дүнд үндэслэн анхны ногдол ашгаа тарааж байна.

Ковид-19 вирусын нөлөөгөөр 2020 онд Монгол улсын эдийн засаг өмнөх оноосоо 5%-иар, даатгалын салбарын цэвэр хураамжийн орлого 4%-иар буурсан ч Бодь Даатгал компанийн цэвэр хураамжийн орлого +5%-иар нэмэгдэж 14.7 тэрбум хүрлээ. Мөн гадаадын давхар даатгагчдад 19.4 тэрбум төгрөгийн хураамж бүхий даатгал шилжүүлж, үүнээс 1.2 тэрбум төгрөгийн шимтгэлийг хуримтлуулсан нь даатгалын салбар дахь давхар даатгалын шимтгэлийн орлогын 70%-ийг дангаараа эзэлж байна.

Нийтдээ дотоод, гадаадын хураамж 33.8 тэрбум төгрөг хүрч өмнөх оноос 20 хувиар нэмэгдлээ.
2021 оны 1-р улирлын байдлаар компанийн цэвэр хураамжийн орлого 34%-иар өсч байгаа нь цаашид даатгалын салбар тэлэх хандлагатай байна.
Сүүлийн үед иргэд байгууллагын зүгээс даатгалын бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших соёл, дадал хандлага нэмэгдэж даатгалын бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлсээр байна.
Бодь Даатгал ХК жил бүр тогтмол ногдол ашгийг хуваарилах бодлого баримтлах болно.
Хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа авна уу.


Ажлын байр

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР


Нэмэлт мэдээлэл

– Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт

– Албан тушаал ахих, сэлгэх болон шилжин ажиллах боломж

– IELTS,TOEFL нэмэгдэл цалин

– Гүйцэтгэлийн урамшуулал

Гүйцэтгэх үүргүүд

  • Оффисийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай ажлуудыг тухай бүр зохион байгуулах мэдээллийн урсгалыг зохицуулах,
  • Тушаал төлөвлөх, албан тоот хүргэх, хүлээн авах, бүртгэх, холбогдох ажилтанд хүлээлгэн өгөх
  • Компанийн автомашины захиалгыг зохицуулах,
  • Гүйцэтгэх захирлын өдөр тутмын  үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, ирсэн зочид төлөөлөгчдийг чиглүүлэх, үйлчлэх

Тавигдах шаардлагууд

  • Оффис менежер, захиргааны ажилтан, захирлын туслахаар ажиллаж байсан хамгийн багадаа 2 жилийн туршлагатай
  • Баримт бичгийн стандарт, найруулга зүйн мэдлэгтэй
  • Интернетийн болон оффисийн хэрэглээний программ дээр чөлөөтэй ажилладаг
  • Англи хэлний мэдлэгтэй
  • Харилцааны ур чадвар сайн, эерэг хандлагатай

И-мэйл: hr@bodi-insurance.com
Холбогдох утас:7000-4800

АЖЛЫН АНКЕТ БӨГЛӨХ

Гүйцэтгэх үүргүүд:

– Компанийн бүх хэвлэлийн болон медиа эх бэлтгэл хийх
– Контент бүтээх, эх бэлтгэлүүдийг санаачилан гаргах
– Зураг авалт, видео бичлэг хийх , засварлах

Тавигдах шаардлагууд:

– Компьютер график эх бэлтгэл, бүх төрлийн дизайны чиглэлээр их дээд сургууль төгссөн
– Сэтгэх чадвар, санаачилгатай, мэдрэмжтэй, дижитал ур чадвартай байх
– Photoshop, illustrator, premier, after effect, 3D max
– 3-аас дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх

И-мэйл: hr@bodi-insurance.com
Холбогдох утас:7000-4800

АЖЛЫН АНКЕТ БӨГЛӨХ


Даатгалын Мэргэжилтэн бэлтгэх сургалт амжилттай боллоо

Бодь даатгал ХК ирээдүйн даатгалын боловсон хүчин болох залуусыг сургаж хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Даатгалын Мэргэжилтэн” бэлтгэх сургалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.


Сургалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр 10 өдрийн турш явагдсан бөгөөд сургалтанд хамрагдсан нийт 15 оролцогч нарт даатгалын зах зээлийн өнөөгийн байдал, бүтээгдэхүүн, борлуулалтын болон харилцааны ур чадварын мэдлэгийг өргөн хүрээнд олголоо.
Энэхүү сургалтаар компанийн удирдлагууд, ахлах менежер болон менежерүүд өөрийн мэдлэг туршлагаас хуваалцаж нийт залууст амжилт хүслээ.
Компани цаашид амжилттай оролцсон залуусыг ажлын байраар хангаж, өсөн дэвших боломжийг олгож байна.
Сургалтанд оролцсон нийт залуустаа амжилт хүсье.


Жолоочийн гэнэтийн ослын даатгал

“ЖОЛООЧИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН” ДААТГАЛ

Та жил бүр өөрийн машинаа даатгуулдагч, өөрийн амь нас эрүүл мэндээ даатгуулж амжсан уу? Жолоочийн гэнэтийн ослын даатгал гэдэг нь таны амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирсан тохиолдолд гарсан зардлыг төлдөг хамгийн чухал даатгал юм.

Даатгалын үнэлгээ

100.000₮

Даатгалын жилийн хураамж

2000₮


Жолоочийн гэнэтийн ослын даатгал

2,00010,000
Цэвэрлэх

PID N/A Category

Нэмэлт мэдээлэл
Жолоочийн тоо

1, 2, 3, 4, 5

Даатгалын үйлчлэх хугацаа: 1 жил

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Mөнхболд


ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ ЦАХИМААР ХУРАЛДУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ТАНИЛЦУУЛГЫГ ҮЗНЭ ҮҮ

[3d-flip-book mode="fullscreen" urlparam="fb3d-page" id="85805" title="false"]

Жилийн тайлан 2020

2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Бодь даатгал ХК нь 1995 оны 2 сарын 05-ны өдрийн 154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал ХХК” нэртэй үүсэн байгуулагдаж, Соёлын Төв Өргөөний 5 давхарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Компани өдгөө 21 аймаг 330 сум, 26 салбар, 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байна. 2020 онд оновчтой зөв, цахим технологиудыг анхлан нэвтрүүлснээр үр ашиггүй зардал буурч бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэн сайжруулж 12 мянган нөхөн төлбөр шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2 өдөр
болж буурсан.
Дэлхийн тэргүүлэх №1 даатгалын АХА группийн цорын ганц төлөөлөгчөөр сонгогдож олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Монгол хүний эрүүл мэндийн
онцлог болон санхүүгийн чадварт нийцүүлэн Монголын даатгалын зах зээлд олон улсын эрүүл мэндийн даатгалыг тогтвортойгоор нутагшуулж 1 сая ам.долларт төвлөрүүлсэн. Бид хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, харилцагчдынхаа эрхэлж буй бизнесийн онцлогт тохируулан тэдний хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлан боловсруулж ажилладаг. Бодь даатгал компани 2020 онд компанийн ашигт ажиллагааг өсгөх, даатгалын
бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх зорилт тавин ажилласнаар insurеtech технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн салбарын хэмжээнд хамгийн их,
хамгийн хурдтай нөхөн төлбөрийг олгож хураамжийн орлогоороо тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна.

2020 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛААС:

  • Бодь Даатгал ХК 2020 оны 6 сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан тухайн жилийн анхны IPO хийж олон нийтэд нийт хувьцааныхаа 20 хувийг санал болгож нийт 5.3 тэрбум төгрөгийн хувьцааг эзэмшүүлснээр нээлттэй хувьцаат компани боллоо.
  • Хувь хүн, байгууллагын санхүү бизнесийн тогтвортой байдлыг ханган эрсдэлийн менежментийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлснээр 2020 онд даатгалын салбартаа хамгийн өндөр хураамж буюу нийт 33.8 тэрбум төгрөгийн хураамжийг төвлөрүүлж өмнөх оноос 21% нэмэгдүүлж чадлаа.
  • Ковид-19 вирусын нөлөөгөөр 2020 онд Монгол улсын бодит эдийн засаг өмнөх оноосоо 5.3%-иар, даатгалын салбарын цэвэр хураамжийн орлого 4%-иар тус тус буурсан ч Бодь даатгал компанийн цэвэр хураамж 2020 онд 14.67 т.б төгрөг болж өмнөх оноос 4.5%-иар өссөн.
  • Гадаадын нэр хүндтэй, тэргүүлэх давхар даатгагчдад 18.5 тэрбум төгрөгийн хураамж бүхий даатгалыг шилжүүлж, үүнээс 1.2 тэрбум төгрөгийн шимтгэлийг хуримтлуулсан нь даатгалын салбар дахь давхар даатгалын шимтгэлийн орлогын 70%-ийг дангаараа эзэлж байна.
  • Компанийн үйл ажиллагааг 80 хувиас дээш цахимжуулах зорилтын хүрээнд цахим оффисийг бүрэн нэвтрүүлж, харилцагч даатгуулагчийн нөхөн төлбөрийг хамгийн богино хугацаанд шийдвэрлэн салбартаа хамгийн их буюу 8.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг 12 мянга гаруй даатгуулагч иргэн, байгууллагад 100% шийдсэн.
  • Компани 2020 онд хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн 3 шинэ бүтээгдэхүүн зах зээлд амжилттай хөгжүүлж нэвтрүүллээ. Мөн эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл, зуслангийн байшингаа хүн бүр өөрийн ажил гэрээсээ онлайнаар даатгуулах боломжийг бий болгоод байна.
  • Хөдөө орон нутгийн 21 салбараар дамжуулан борлуулсан бүтээгдэхүүнээс хамгийн их хувийг малын индексжүүлсэн даатгал эзэлдэг бөгөөд 2020 онд тус бүтээгдэхүүний салбарын хураамжийн 25%-ийг бүрдүүлсэн байна.

ЖИЛИЙН ТАЙЛАН 2020 ҮЗЭХ


ТАЙЛАН 2020

[3d-flip-book mode="thumbnail-lightbox" urlparam="fb3d-page" id="86290" title="false" lightbox="dark"]

АУДИТЫН ДҮГНЭЛТ

[3d-flip-book mode="thumbnail-lightbox" urlparam="fb3d-page" id="85874" title="false" lightbox="dark"]


Тайлан

НӨХӨН ТӨЛБӨРИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛУУД

  • Төлбөрийн и-баримт (ebarimt) эх хувиар зардлын задаргааны хамт
  • Эмчийн үзлэгийн тэмдэглэл, оношилгоо шинжилгээний тайлан, дүгнэлт (MRI, рентген зураг)
  • Эмийн жорын эх хувь эсвэл хуулбар
  • Эмнэлгээс гарсан тэмдэглэл (шаардлагатай тохиолдолд)
  • Эмнэлгийн баримтууд онош тодорхой байх, рентген зураг,амбулаторийн карт
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа, хувь хэмжээг тогтоосон эмнэлэг-хөдөлмөр магадлах комиссын акт, эмнэлгийн лист
  • Даатгалын тохиолдол бий болсон эсэх болон даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бусад баримт, мэдээлэл
  • Даатгалын тохиолдлын талаар эрх бүхий байгууллагын шийдвэр
  • Эмнэлгийн баримтууд онош тодорхой байх, рентген зураг,амбулаторийн карт
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацаа, хувь хэмжээг тогтоосон эмнэлэг-хөдөлмөр магадлах комиссын акт, эмнэлгийн лист
  • Даатгалын тохиолдол бий болсон эсэх болон даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай бусад баримт, мэдээлэл

    Даатгагч нас барсан тохиолдолд

  • Даатгуулагчийн албан тоот
  • Нөхөн төлбөр авагчийн гаргасан өргөдөл
  • Даатгагдагч үйлдвэрлэлийн осол буюу мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан тухайн үйлдвэрлэлийн ослын акт, шүүх эмнэлгийн дүгнэлт
  • Даатгагдагч нас барсан тухай, гэрчилгээний баталгаажсан хуулбар
  • Өв залгамжлагчийг тогтоосон захиргааны байгууллагын батламж

    Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хэсэгчлэн алдсан тохиолдолд

  • Даатгуулагчийн албан тоот
  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл
  • Үйлдвэрлэлийн ослын акт
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас эрүүл мэндэд хохирол учирсан тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт тодорхойлолт
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт, баталгаажсан байх

    Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд

  • Даатгуулагчийн албан тоот
  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл
  • Үйлдвэрлэлийн ослын акт
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас эрүүл мэндэд хохирол учирсан тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт тодорхойлолт
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг тогтоосон эмнэлгийн лист, эх хувь
  • Амбулаторийн карт,рентген зураг, шаардлагатай тохиолдолд бусад холбогдох баримт материал
  • Хуулийн этгээдийн албан бичиг
  • Даатгалын гэрээний хуулбар, гэрээт баталгаа
  • Даатгалын зүйлд учирсан хохирлын үнэлгээ, зардлын баримт (Е-баримт)
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд
  • Шаардлагатай бол даатгалын тохиолдол үүссэн шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий этгээд, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт
  • Даатгагчаас шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал
  • Нөхөн төлбөрийн нэхэмжлэл, өргөдөл, албан бичиг
  • Даатгалын гэрээт баталгааны хуулбар
  • Даатгалын тохиолдол бий болсон шалтгааныг тогтоосон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр
  • Хохирлын үнэлгээний тайлан
  • Шаардлагатай гэж үзсэн бусад баримт, мэдээлэл
  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн албан бичиг, өргөдөл
  • Даатгуулагчийн нэхэмжлэх
  • МХАҮТанхимийн дэргэдэх хөндлөнгийн шинжээч, экспертийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын тодорхойлолт
  • Шаардлагатай тохиолдолд учирсан хохирлын тухай тусгай зөвшөөрөл бүхий хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, тодорхойлолт
  • Шаардлагатай тохиолдолд бусад мэргэжлийн байгууллагын дүгнэлт
  • Шаардлагатай тохиолдолд даатгалын тусгай нөхцөлд заагдсан бусад бичиг баримтууд
  • Хулгайн эрсдэлийн тохиолдолд хулгай болсныг нотлох бичиг баримт
  • Даатгалын нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн өргөдөл албан бичиг
  • Даатгалын гэрээний хуулбар
  • Хохирлын үнэлгээ
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, видео бичлэг, хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, тухайн цаг хугацаанд нотлох баримт, эд мөрийн баримтууд
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох бусад бичиг баримтууд