Иргэдийн ачаа тээврийн даатгал


Тухайн ачаа бараа тээвэрлэгдэж явах үеийн бүх төрлийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн даатгал нь дараах 2 төрлийн эрсдлээс хамгаална. Үүнд:

  • Бүх төрлийн эрсдлээс 100% хамгаалсан нөхцөл
  • Стандарт нөхцөл



Иргэдийн тусгай зориулалтын машин механизмын даатгал


Барилгын салбарт ашиглагддаг тусгай зориулалтын машин механизм болох эксковатор, бульдозер, бүх төрлийн өрмийн машинууд, тэдгээрт нэмэлтээр суурилуулсан тоног төхөөрөмж, бусад механизмуудыг тухайн уурхайн орчин, гарааш, зогсоол, талбай дээр болон тээвэрлэгдэж байх үед учирч болох бүхий л эрсдлээс хамгаалахад Тусгай зориулалтын машин механизмын даатгал чиглэгддэг.



Иргэдийн хүнд даацын тээврийн хэрэгсэлийн даатгал


Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал нь зам тээврийн осол болон байгалийн гамшиг, зогсоол, талбайд байх үед ямарваа нэгэн биет зүйл унах, барилгын нуралт зэрэг эрсдэлүүдээс хамгаалахад чиглэгддэг.



Тээврийн хэрэгсэлийн "Platinum360" даатгал


Та өөрийн шинэ автомашинаа даатгуулж амжилгүй хөдөлгөөнд оролцох гэж байгаа юм биш биз?
Тэгвэл бид таны автомашинд зориулсан албан ёсны диллер, дистрибьютерийн оригиналь сэлбэг бүхий засвар үйлчилгээг үзүүлэх PLATINUM360 даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Гэнэтийн ослын улмаас эсвэл өөрийн болон бусдын санамсаргүй үйлдлээс үүдэн гарах аливаа хохирол нь тодорхой хэмжээний мөнгөөр хэмжигддэг.
PLATINUM360 даатгал нь ирээдүйд учрах санхүүгийн эрсдэлээс таныг урьдчилан сэргийлэхээс гадна хайртай хүмүүсийн тань амь нас, эрүүл мэндийг давхар хамгаалах цогц үйлчилгээг багтаасан даатгал юм.
Хэн даатгуулах вэ?
•    Албан ёсны дилер компаниас худалдан авалт хийж буй автомашины өмчлөгч бүр
•    Банк болон санхүүгийн байгууллагаар дамжуулан худалдан авалт хийж буй автомашины эзэмшигч бүр
Бүтээгдэхүүний давуу тал
•    Ослын шалтгаанаас хамаарч цагдаагийн тодорхойлолт шаардлагагүй.
•    Хохирлын үнэлгээг албан ёсны засвар үйлчилгээний төвийн үнээр тооцно.
•    Та өөрийн сонирхсон бусад даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг 10 хувь хүртэл хөнгөлөлттэй авах боломжтой
•    Хамтран ажиллагч байгууллагуудын хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ.
Даатгалын хамгаалалт
Хөнгөлөлт урамшуулал
PLATINUM360 даатгалын бүтээгдэхүүнээр  үйлчлүүлэгчиддээ хамтран ажилладаг байгууллагуудын хөнгөлөт олгож байна.
1.    “Авто Дип гараж” компаниар авто гадаргууд чиглэсэн хамгаалалтын бусад будаг, хальс, хуулга, тень наах үйлчилгээг 5% хөнгөлөлттэй үйлчлүүлнэ.
2.    “B burees” компанийн шинэ технологиор үйлдвэрлэсэн суудлын бүрээсийг 10-25% хөнгөлөлттэй худалдаж авна.
3.    “Omerta wheels” компанийн бүх төрлийн дугуй болон обудны худалдаа засвар үйлчилгээг 5% хөнгөлөлттэй худалдаж авна.



Prius55 даатгал


Товч танилцуулга:
-Yнэлгээ: 5,000,000 төгрөг (автомашины зах зээлийн үнэлгээнээс хамаарахгүй тогтмол байна. )
-Хурамжий хувь: 1.1% (тогтмол байна.)
-Хураамж: 55,000 төгрөг (тогтмол байна.)
-Нэг удаагийн тохиолдлын хязгаар: 1,000,000 төгрөг
-Тохиолдлын тоо: 5 удаа (гэрээний хугацаанд нийт)
-Өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ: 20%-40% байна. (Дэлгэрэнгүйг гэрээ дээрээс харна уу.)

Хамрагдах эрсдэл
-Зам тээврийн осол
-Байгалийн эрсдэл
-Галын эрсдэл
-Мал амьтнаас учруулах эрсдэл
-Шилний хохирол (Замын хөдөлгөөнд оролцоогүй байх үед)

Жич:
-Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай хамт хийгдэнэ.
-Бодь Даатгал дээр ЖХАЖДаатгалтай харилцагчид бас хийж болно.
-Бүх салбар, цэгүүдээр борлуулагдаж байна.

Анхаарах зүйлс:
-Байгууллагын тээврийн хэрэгсэл дээр гэрээ хийгдэхгүй.
-ББСБ-ын барьцаанд байгаа тээврийн хэрэгсэл дээр гэрээ хийгдэхгүй.
-Харилцагчтай гэрээний нөхцөл тохирохгүй тохиолдолд Prius55 ТХД гэрээ байгуулахгүй бөгөөд үндсэн тээврийн хэрэгслийн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгох.
-Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжаа төлнө.
-Prius 55 ТХД-ийн хураамжаа төлнө.
-Манайд ЖХАЖДаатгалаа хийлгүүлээгүй болон хийлгүүлэхгүй гэж байгаа тохиолдолд Prius55 ТХД даатгалыг дангаар нь хийхгүй болно.

Даатгалын хураамж : 55,000₮



ДОТООДЫН АЯЛАЛЫН ДААТГАЛ


АЯЛАЛЫН СТАНДАРТ ДААТГАЛ

Аялалын даатгал нь даатгуулагчийг учирч болзошгүй дараах үндсэн эрсдэлүүдээс даатгана:

– Гэнэтийн осол

– Гэнэтийн өвчин

– Нэр заасан өвчин

Даатгуулагчийг учирч болзошгүй дараах нэмэлт эрсдэлүүдээс сонгосон багцаас хамааран даатгана.

– Хуулийн хариуцлага

– Ачаа тээш, бичиг баримт алдах

– Ачаа тээш, нислэг хоцрох

Даатгал үйлчлэх бүс нутаг ОХУ, БНХАУ ЗҮҮН ӨМНӨД АЗИ
А. Үндсэн хамгаалалт 15 сая 30 сая
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ /гэнэтийн осол/ þ þ
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ /гэнэтийн өвчин, нэр заасан өвчин/ 5 сая хүртэл 10 сая хүртэл
Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэх þ þ
Нутаг оронд нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх þ
Шарил зөөн тээвэрлэх þ
Даатгуулагчтай хамт яваа хүүхдийг нутаг буцаах, хүртэл 5 сая
Зам тээврийн ослын үед төлөх хууль, өмгөөллийн зардал, хүртэл 500 мянга 1 сая
Нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал 250 мянга
Нислэг саатсан үед зайлшгүй гарах зардал 250 мянга
Гадаад паспорт, жолооний үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээх зардал, хүртэл 100 мянга
Хамгаалалт Тайлбар
А. Үндсэн хамгаалалт

Үндсэн хамгаалалт нь энэхүү даатгалын нөхцөл, хамгаалалт болон даатгалд хамрагдахгүй нөхцөлийн хүрээнд үйлчлэнэ.

Таны аялал эхэлсэн өдрөөс хойш эмнэлгийн яаралтай болон аялалын яаралтай тусламж үйлчилгээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Та аялалаас буцаж ирсэн өдөр буюу аялал дууссан өдөр энэхүү яаралтай тусламжийн үйлчилгээ хүчингүй болох ба даатгалын хүчин төгөлдөр хугацаа дууссан өдрийн 24:00 цагт дуусгавар болно.

Эмнэлгийн тусламж, эмчилгээ үйчилгээ Даатгуулагч нь гадаад улсад аялж байх хугацаандаа өвчлөх, гэнэтийн осолд орсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, мэс засал хийлгэх, эмчийн зааврын дагуу эм тариа хэрэглэхэд гарсан бодит зардлуудыг үндэслэн олгоно.
Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэх Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас хүнд өвдсөн тохиолдолд эх оронд нь буцаалгүйгээр хамгийн ойр байгаа эмнэлэгт түргэн шуурхай хүргэх, нүүлгэн тээвэрлэх тохиолдол үүсч болно. Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэхтэй холбогдон гарсан тээврийн болон холбооны нийт зардал буюу дагалдах ердийн төлбөрийг даатгагч хариуцна.

Даатгуулагчийн эрүүл мэндийн байдал хүнд эсэхээс хамаараад хамгийн ойр эмнэлэгт яаралтай тээвэрлэх шаардлагатай байсан эсэхийг даатгагч бичиг баримтанд үндэслэн тодорхойлож болно.

Эх оронд нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх Даатгуулагч нь хамгийн ойр эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ авсны дараа өөрийн эх орон руу нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх тохиолдол үүсч болно. Энэхүү яаралтай хүргэх үйлчилгээнд шаардагдах зайлшгүй зардлуудыг даатгагч хариуцна. Тухайн цагийн нөхцөл байдлыг харгалзан эх оронд нь ямар арга замаар эсвэл ямар хэрэгслээр яаралтай хүргэх талаар даатгагч шийдэх эрхтэй.
Шарил зөөн тээвэрлэх Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд амь насаа алдсан тохиолдолд тээврийн зардал болон тээвэрлэх явцад гарсан зайлшгүй зардлыг даатгагч хариуцна.
Даатгуулагчтай хамт яваа бага насны хүүхдийг нутаг буцаах Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчлөл, гэнэтийн ослын улмаас яаралтай эмнэлэгт хэвтсэний улмаас нутаг орон уруу буцах боломжгүй болсон бол хамт явсан 18 (арван найм) ба түүнээс доош насны 1 (нэг) хүүхдийг нутаг оронд нь буцаах энгийн тасалбар болох замын зардлыг даатгагч хариуцна.
Б. Нэмэлт хамгаалалт

Доорх хамгаалалт үйлчилгээ нь тухайн даатгалын багцаас хамаарч үйлчилнэ.

Зам тээврийн ослын үед төлөх хууль, өмгөөллийн зардал Даатгуулагч зам тээврийн ослоос үүдэлтэй хуулийн болон хувь хүний өмнө хариуцлага хүлээх тохиолдолд өөрийгөө хамгаалах буюу өмгөөлөгч, хуулийн зөвлөх, хуулийн товчооны үйлчилгээний зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.
Нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд олон улсын агаарын тээврийн гишүүн байгууллагын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаанаас болж ачаа болон гар тээшээ алдах тохиолдолд түүнийг буцаан олж авах зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцах бөгөөд, даатгуулагч нь тухайн алдагдсан ачаа тээш, гар тээшинд ямар ямар эд зүйл байсан болон дундаж ойролцоох үнэ, худалдаж авсан огноо гэх мэдээллийг даатгагчид гаргаж өгөх үүрэгтэй. Алдагдсан ачаа тээшний нөхөн төлбөрийг олгохдоо “Олон улсын агаарын тээврийн байгууллагын ачаа тээврийн өмнө хүлээх хариулцлага”-ын журмыг мөрдлөг болгоно.
Нислэг саатсан үед зайлшгүй гарах зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд төлөвлөгдсөн чиглэлийн дагуух нислэг хамгийн багадаа 6 (зургаан) цагаар саатсан тохиолдолд даатгагч нь нислэг хойшлогдсон тухай баримт бичиг болон бусад зардлын баримтыг үндэслэн хойшлогдсон хугацаанд зайлшгүй гарсан зардлыг баримтын эх хувь дээр үндэслэгдэн, холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.
Гадаад паспорт, жолооний үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээх зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гадаад паспорт, жолооны болон иргэний үнэмлэхээ алдсан тохиолдолд тэдгээрийг буцаан сэргээх зардал болон тэдгээр бичиг баримттай тэнцэх эрх зүйн чадамжтай бичиг баримт гаргахад тус зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.
ОХУ, ЗҮҮН ӨМНӨД АЗИ АЯЛАЛЫН ДААТГАЛЫН ХУРААМЖ
Бүсчлэл ОХУ, Хятад Зүүн өмнөд Ази
Хамгаалалт / Нөхөн төлбөрийн хэмжээ ₮ 15,000,000 ₮ 30,000,000
 

 

Аялалын хоног

 

 

 

1-4 5,000 10,000
5-8 10,500 15,000
9-11 17,500 25,000
12-15 21,000 30,000
16-22 24,500 35,000
23-30 38,500 55,000
31-45 49,000 70,000
46-60 56,000 80,000
61-90 66,500 95,000
1. 10-20 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 5 хувийн хөнгөлөлттэй.
2. 21-50 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 7.5 хувийн хөнгөлөлттэй.
3. 51-ээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 10 хувийн хөнгөлөлттэй.
Тайлбар:
Даатгалд хамрагдах нас 64 хүртэл

65-аас дээш насны хүмүүст дээрх хөнгөлөлт хамаарахгүй бөгөөд 2 дахин нэмэгдүүлж хураамж төлж даатгуулна.


Тээвэрийн хэрэгсэлийн даатгал

Та тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдснаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдын машиныг шүргэх, мөргөлдөх, шон хашаа дайрах зэргээр зам тээврийн осол гаргах мөн зогсоол дээр тавьсан үед хэн нэгэн нь таны машиныг сэвтээж гэмтээх, хулгайд эд ангиа алдах зэргээр таны автомашинд учирсан бүх төрлийн хохирлыг бид нөхөн төлнө.

Хэн даатгуулж болох?

  • Автомашинтай хүн бүр

Ямар үнэтэй бол?

Та өөрийн автомашиныг зах зээлийн үнэлгээгээр үнэлэх ба өөрийн сонирхолд нийцсэн даатгалын дараах багцаас сонголтоо хийнэ үү.