2018 оны 3-р сард 494,3 сая төгрөгийн нөхөн төлбөр олголоо.

2018 оны 3-р сард нийт 925 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд 494,3 сая төгрөгийн нөхөн төлбөр олгож учирсан санхүүгийн хохирлыг шийдвэрлэлээ. #БодьДаатгал


2014 онд нийт 4,4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олголоо.

2014 онд нийт 4,4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг харилцагчиддаа олголоо.

3.34 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосноос Албан Журмын Жолоочийн Хариуцлагын Даатгал нийт нөхөн төлбөрийн 60%, Тээврийн Хэрэгслийн Даатгал 25,7%, Гэнэтийн Осол, Эрүүл Мэндийн Даатгал 8,8%-ийг тус тус эзэлж байна.


Монгол Улсын даатгалын салбарт нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.

БОДЬ ДААТГАЛ КОМПАНИ МОНГОЛ УЛСЫН ДААТГАЛЫН САЛБАРТ НЭГЭН ШИНЭ ХУУДСЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Аливаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа өргөжин тэлэх хирээр түүнийг даган шууд болон шууд бусаар учирч болох бодит эрсдэлүүд нэмэгдэх тал бий. Энэ үед даатгалын компаниуд нь тухай бүрт урьдчилсан байдлаар эрсдлийн шинжилгээ дүгнэлтийг хийн өндөр дүнтэй эрсдлийг давхар даатгалд хамруулан харилцагч байгууллагуудын үйл ажиллагааны удаан хугацааны тогтвортой байдлыг найдвартай хангах замаар дэмжлэг болон ажилладаг.

Даатгалын салбартаа тэргүүлэх Бодь Даатгал компани дэлхийдтэргүүлэгч “AXA Group”-ийн AXA Corporate Solutions болон АХА Healthcare Managementкомпаниудтай хамтын ажиллагааны гэрээг үзэглэснээр Монголын даатгалын зах зээлд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа билээ.

AXA Group нь мэргэжлийн зааварчилгаа, давхар даатгалын хамгаалалт болон судалгаа , хөгжлийн үйлчилгээгээр хангах замаар Бодь Даатгал компанийн бизнес хөгжлийг дэмжиж ажиллах бөгөөд Бодь Даатгал компани нь AXA Group-ийн дэлхийн хэмжээний томоохон харилцагчдын Монгол дахь албан ёсны түншлэгч нь байна.

AXA Group нь даатгал, тэр дундаа ачаа тээвэр болон агаарын тээврийн даатгал, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, тэтгэврийн сангийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн санхүүгийн томоохон нэгдэл бөгөөд 156улс оронд салбартай, 102 сая харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн дэлхийнтомоохон корпораци, компаниудын хөрөнгө, хариуцлага, онцгой эрсдэлүүдийг даатгаж, эрсдэлийн удирдлага, даатгалын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг дэлхийн номер 1 даатгалын компани юм.


Шуурхай албаны үйлчилгээгээ улам өргөжүүллээ.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо эрс өссөнөөр авто замын түгжрэл, зам тээврийн осол ихээр нэмэгдэж байна.

Иймд бид харилцагч иргэдийнхээ даатгалын тохиолдол бүрт цаг алдалгүй түргэн шуурхай хүрч үйлчлэх үүднээс “24/7 Шуурхай Алба”-ныхаа үйлчилгээг өргөжүүллээ.

Тус алба нь 7 хоногийн 24 цагт 2 ээлжээр 7 ажилтан, 3автомашинтайгаар хотын 4 зүг 8 зовхист ослын газарт цаг алдалгүй хүрч үйлчилснээр даатгуулагчид хүрэх үйлчилгээний хурд, хүртээмж сайжирч ажлын бүтээмж нэмэгдэж байна.

Та даатгалын тохиолдлын үед цаг алдалгүй 99054800, 70004800 утсанд мэдэгдэх буюу ажлын цагаар 70000-911 утсаар холбогдон дуудлага өгөх боломжтой.

Шуурхай албаны машинд сансарын холбооны GPS буюу байрлал заагч систем суурилуулсан нь дуудлагыг хүлээн авсан оператор ослын газарт хамгийн ойр байгаа шуурхай албаны машинд мэдэгдсэнээр түргэн шуурхай очих боломжийг бүрдүүлсэн.

Танд тулгарсан эрсдлийн үед цаг алдахгүй хүрч үйлчлэх, нөгөө талаас нөхөн төлбөрийг хурдан шуурхай олгох нь бидний зорилго.


Даатгалын өдөрлөг 2014.4.24-27 хооронд болж өндөрлөлөө.

Уламжлал болгон зохион байгуулдаг “Даатгалын өдөрлөг” Улаанбаатар хотноо 2014 оны 4 сарын 24-27-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэ удаагийн өдөрлөгийн гол онцлог нь хэдий цаг агаарын байдал хүйтэн сэрүүн байсан ч  бид  иргэддээ даатгалын цогц үйлчилчилгээг түргэн шуурхай олгохын зэрэгцээ иргэдийн тээврийн хэрэгслийн даатгалыг 30% -ийн хөнгөлөлттэй даатгаж, харилцагчдын нөхөн төлбөрийн асуудлыг өдөрт нь шийдэж олгосноороо онцлог давуу талтай хөл хөдөлгөөн ихтэй болж өндөрлөлөө.

Өдөрлөгийн 4 хоногийн хугацаанд нөхөн төлбөрийн асуудлаа өдөрт нь түргэн шуурхай шийдүүлсэн 66 даатгуулагчаас албан журмын даатгалаар 47 нь иргэн, тээврийн хэрэгслийн даатгалаар 19 нь иргэн, нийт 16,089,966 сая төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус олголоо.

“Даатгалын өдөрлөг” орон нутагт 2014 оны 5 сарын 5-9-ныг дуустал зохион байгуулагдах бөгөөд хөдөө орон нутагт ажилллаж амьдарч буй иргэд та бүхэн энэ хугацаанд амжиж даатгалын мэдээлэл зөвлөгөөгөө авахын хажуугаар даатгалаа хийлгэнэ үү.

Ард иргэдийнхээ итгэлийг хүлээн, иргэдэдээ шуурхай үйлчилгээгээ үзүүлж, найдвартай харилцагч гэдгээ дахин дахин баталгаажууллаа.


Хан-уул дүүрэгт шинэ салбар нээгдлээ

ИТГЭЛТЭЙ, НАЙДВАРТАЙ, ШУУРХАЙ гэсэн уриан дор иргэддээ түргэн шуурхай үйлчилгээ цаг алдалгүй хүргэн ажилладагын хувьд манай Бодь Даатгал компани энэ 5-р сарын 9-ний өдөр Хан-уул дүүрэгт шинэ салбараа нээлээ. 
Шинэ салбар нээгдсэнээр Хан-уул дүүргийнхээ иргэдэд даатгалын үйлчилгээг улам бүр ойртуулж, тав тухтай орчинд түргэн шуурхай найрсаг үйлчилгээ авах өргөн боломж олгож байна. 
Салбарын нээлтийг тохиолдуулан жолоочийн хариуцлагын даатгалаас бусад иргэдийн бүх төрлийн даатгалыг 30%-ийн хөнгөлөлттэйгээр даатгаж үйлчилж байгаа тул иргэд та бүхэн 
Шинэ салбар нь Хан-уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй компани аж ахуйн нэгж болон иргэдэд даатгалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, мэдээлэл зөвлөгөө өгөх, бүх төрлийн даатгал хийж үйлчлэх юм.

Холбоо барих утас: 7000 4800

Хаяг: Хан уул дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, “Шинэ өглөө” хотхон 23-р байр үйлчилгээний 4-н тоот.

ИТГЭЛТЭЙ, НАЙДВАРТАЙ, ШУУРХАЙ

“Даатгагчдын өдөр”-өөр сайн үйлсийн аян хэрэгжүүллээ

Жил бүрийн 11 сарын 24-ны өдөр тохиох “Даатгагчдын өдөр” Бодь даатгал компаний хамт олон сайн үйлсийн аяныг санаачлан нэгэн өрх айлд өвлийн хүйтнийг ажралгүй давах амьдрах нөхцлийг хангаж өглөө.

Баянзүрх дүүргийн 8 – р хорооны иргэн өрх толгойлсон эмэгтэй Уранбаяр нь 1 нас 3 сартай хүү, 13 настай охины хамт өөрийн гэсэн газар, хашаагүй, барилгын овоолсон хогон дээр жижиг 4 ханатай гэрээ барин амьдардаг байсан бөгөөд санамсаргүй тохиолдлын улмаас 10 сарын 21 – нд гэр нь шатаж орох оронгүй, өмсөх ч хувцасгүй үлдсэн юм. Гэрийн эзэн Д.Уран баяр нь ажил хийх гэсэн боловч өөрөө хөлөө бэртээж хугалсан шохойдсон явж чадахгүй байгаа бөгөөд бага хүүгээ өөр дээрээ аваад айлд байгаа, том охин нь хөрш айлд нь толгой хорогдож орлогын ямарч эх үүсвэргүй туйлын хүнд нөхцөлд амьдарцгааж байсан юм.

Бодь Даатгал компани холбогдох хороо дүүргийн газартай хамтран түүнд туслах ажлыг түргэн шуурхай зохион байгуулан сайн үйлсийн аяныг амжилттай хэрэгжүүллээ.
Тус компани иж бүрэн тавилгын хамт 5 ханат өргөө цагаан шинэ гэр, хашаа барьж өвлийн түлш, бусад эд зүйлсийг сайн санааны үүднээс бэлтгэн өгч нэгэн гэр бүлд аз жаргал, тайван сайхан амьдрах тухтай орчинг нь бүрдүүлж өглөө.

Мөн компаний ажилчдын зүгээс хувцас хунар, хоол хүнс зэрэг эд материалын болон сэтгэл санааны томоохон тусламж үзүүлж цаашдынх нь амьдралд итгэл найдварыг бэлэглэж бие биедээ тусаллаа. Тус аяныг дэмжин Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаан Загалмай Нийгэмлэг, Дэлхийн Зөн олон улсын байгуулага, Атар баяр хүнсний дэлгүүр, Хууль сахиулахын сургуулийн оюутны зөвлөл зэрэг байгууллагууд хамтран ажиллалаа.

Сайн сайхныг итгэлээр хамгаална.


“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд хамтран оролцлоо.

“Жолооч жолоочдоо тусалья” аяны хүрээнд “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд ивээн тэтгэгч байгууллагаар хамтран оролцлоо.

Замын цагдаагийн газраас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд “Жолооч жолооч тусалья” аяныхаа хүрээнд ивээн тэтгэгч байгууллагаар хамтран оролцож сурагч багачуудынхаа замын хөдөлгөөний боловсролд хувь нэмэрээ орууллаа. Тэмцээн 2013 оны 11 н сарын 08 нд Аса циркэд амжилттай болж өндөрлөлөө.
Уг тэмцээн 28 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд Монголын хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, болон Монголын улаан загалмайн нийгэмлэг зэрэг албан байгууллагууд хамтран оролцлоо.


Privacy Preference Center