
ӨМГӨӨЛӨГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 30.2т заасан шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүсч байгаа хуульч өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна. Эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийцүүлэн, “Санхүүгийн зохицуулах хороо”-ны зөвшөөрлийн дагуу өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулж байна.
ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ: ӨМГӨӨЛӨГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ 24/7/365 ХОНОГ ХАМГААЛНА.
- Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол, зардал.
Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсөний улмаас учирсан хохирол, зардал.
Өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас, үйлчлүүлэгчид учруулсан хохирол, зардал.
Даатгалын үнэлгээ
10,000,000₮
Даатгалын жилийн хураамж
50,000₮
Даатгалын үйлчлэх хугацаа: 1 жил
