ЖИЛИЙН ТАЙЛАН 2019
Бодь даатгал компани 2019 онд үйл ажиллагаандаа цахим системийг амжилттай нэвтрүүлснээр дэлхийн хаанаас ч хэрэглэгч онлайнаар даатгуулах боломжтой болсон. Мөн нөхөн төлбөрийг 20 минутын дотор шийдвэрлэж эхэлсэн нь харилцагч жилд ажил төрлөө эрхлэх, гэр бүлдээ зарцуулах 50,000 цагийг хэмнэх нөхцлийг бүрдүүллээ.
2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗАРИМ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМООС:
- Ослын газар дээр шуурхай албаны мэргэжилтнүүд цахим үнэлгээ хийлгэж хохирлын дүнг тогтоолгосноор жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрийг 20 минутад шийдвэрлэдэг боллоо.
- Дотоод үйл ажиллагаандаа цахим оффисийг нэвтрүүлснээр ослын дуудлага хүлээн авахдаа шуурхай албаны мэргэжилтэн очихгүйгээр, цахим сувгаар баримт бүрдүүлэлт хийн цаас хэрэглэхгүйгээр ослын газар дээр нь нөхөн төлбөрийг шийдвэрлэж байна.
- Монгол улс даяар ослын дуудлагыг 24/7 цагаар хүлээн авч даатгалын тохиолдлыг газар дээр нь шалган, шалтгаан болон учирсан хохирлыг баримтжуулж байна.
- Даатгуулагч болон холбогдогч этгээдүүд заавал биечлэн ирэлгүйгээр нөхөн төлбөр хүссэн өргөдөл болон баримтуудыг ослын газар дээрээс шуурхай албаны мэргэжилтнүүдээр дамжуулан бүрдүүлж, шийдвэрлэж байна.
Орон нутгийн салбар нэгжүүд 300,000 төгрөг хүртэлх нөхөн төлбөрийг бие даан шийдвэрлэж өдөрт нь олгож эхэллээ.