2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Бодь даатгал ХК нь 1995 оны 2 сарын 05-ны өдрийн 154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал ХХК” нэртэй үүсэн байгуулагдаж, Соёлын Төв Өргөөний 5 давхарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ.
Компани өдгөө 21 аймаг 330 сум, 26 салбар, 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байна. 2020 онд оновчтой зөв, цахим технологиудыг анхлан нэвтрүүлснээр үр ашиггүй зардал буурч бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэн сайжруулж 12 мянган нөхөн төлбөр шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2 өдөр болж буурсан.
Дэлхийн тэргүүлэх №1 даатгалын АХА группийн цорын ганц төлөөлөгчөөр сонгогдож олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Монгол хүний эрүүл мэндийн онцлог болон санхүүгийн чадварт нийцүүлэн Монголын даатгалын зах зээлд олон улсын эрүүл мэндийн даатгалыг тогтвортойгоор нутагшуулж 1 сая ам.долларт төвлөрүүлсэн.
Бид хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, харилцагчдынхаа эрхэлж буй бизнесийн онцлогт тохируулан тэдний хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлан боловсруулж ажилладаг.
Бодь даатгал компани 2020 онд компанийн ашигт ажиллагааг өсгөх, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх зорилт тавин ажилласнаар insurеtech технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн салбарын хэмжээнд хамгийн их, хамгийн хурдтай нөхөн төлбөрийг олгож хураамжийн орлогоороо тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна.

2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗАРИМ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОЙМООС:

  • Бодь Даатгал ХК 2020 оны 6 сард Монголын хөрөнгийн биржээр дамжуулан тухайн жилийн анхны IPO хийж олон нийтэд нийт хувьцааныхаа 20 хувийг
    санал болгож нийт 5.3 тэрбум төгрөгийн хувьцааг эзэмшүүлснээр нээлттэй хувьцаат компани боллоо.
  • Хувь хүн, байгууллагын санхүү бизнесийн тогтвортой байдлыг ханган эрсдэлийн менежментийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлснээр 2020 онд даатгалын салбартаа хамгийн өндөр хураамж буюу нийт 34.1 тэрбум төгрөгийн хураамжийг төвлөрүүлж өмнөх оноос 22.1 хувиар нэмэгдүүлж
    чадлаа.
  • Ковид-19 вирусын нөлөөгөөр 2020 онд Монгол улсын бодит эдийн засаг өмнөх оноосоо 5.3%-иар, даатгалын салбарын цэвэр хураамжийн орлого
    4%-иар тус тус буурсан ч Бодь даатгал компанийн цэвэр хураамж 2020 онд 14.67 т.б төгрөг болж өмнөх оноос 4.5%-иар өссөн.
  • Гадаадын нэр хүндтэй, тэргүүлэх давхар даатгагчдад 19.4 тэрбум төгрөгийн хураамж бүхий даатгалыг шилжүүлж, үүнээс 1.2 тэрбум төгрөгийн шимтгэлийг хуримтлуулсан нь даатгалын салбар дахь давхар даатгалын шимтгэлийн орлогын 70%-ийг дангаараа эзэлж байна.
  • Компанийн үйл ажиллагааг 80 хувиас дээш цахимжуулах зорилтын хүрээнд цахим оффисийг бүрэн нэвтрүүлж, харилцагч даатгуулагчийн нөхөн төлбөрийг хамгийн богино хугацаанд шийдвэрлэн салбартаа хамгийн их буюу 8.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг 12 мянга гаруй даатгуулагч
    иргэн, байгууллагад 100% шийдсэн.
  • Компани 2020 онд хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн 3 шинэ бүтээгдэхүүн зах зээлд амжилттай хөгжүүлж нэвтрүүллээ. Мөн эрүүл мэнд, тээврийн хэрэгсэл, зуслангийн байшингаа хүн бүр өөрийн ажил гэрээсээ онлайнаар даатгуулах боломжийг бий болгоод байна.
  • Хөдөө орон нутгийн 21 салбараар дамжуулан борлуулсан бүтээгдэхүүнээс хамгийн их хувийг малын индексжүүлсэн даатгал эзэлдэг бөгөөд 2020 онд тус бүтээгдэхүүний салбарын хураамжийн 25%-ийг бүрдүүлсэн байна

ЖИЛИЙН ТАЙЛАН 2020 ҮЗЭХ


АУДИТЫН ДҮГНЭЛТ