ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ 

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэж юу вэ?
Жолооч та албан журмын даатгалд даатгуулснаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг ач холбогдолтой даатгал юм.

Даатгалд хэн хамрагдах вэ?
Тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн бүр
Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамаараад мэргэшсэн жолооч болон С, D ангиллын жолооч нар заавал даатгуулна.

Даатгалын үнэлгээ:

  • Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж нь жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу дараах хэмжээтэй байна.
Тээврийн хэрэгслийн ангилал Даатгалын үнэлгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ Даатгалийн суурь хураамж
1 “A” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 12500
2 “B” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 33000
3 “C” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл 42500
4 “D” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл 53000
5 “Mеханизм” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 12500

 

Даатгалын хураамж хэрхэн бодогддог вэ?
Даатгалын хураамж нь тухайн авто машины ангилал, зориулалт, даац, суудлын тоо, газарзүйн байршил мөн автомашин өмчлөгч, үндсэн даатгуулагч болон хамтран даатгуулагч, жолоочийн жолоо барьсан туршлага, нөхөн төлбөр авсан түүх зэргээс хамааран бодогддог бөгөөд даатгалын компани бүрт ижил байдаг.

ЦАХИМААР ДААТГУУЛАХ

Та АЖД буюу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг заавал салбар дээр очиж даатгуулах шаардлагагүй болсон.
Е-mongolia улсын нэгдсэн системд бүртгэлтэй байхад л боломжтой.

Даатгуулах

Жолоочийн албан журмын даатгалын нөхөн төлбөрийг хэрхэн авах вэ?
Жолооч та тээврийн хэрэгсэл  жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс бусдад учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.

Даатгуулагч та зам тээврийн ослын үед дараах арга хэмжээг заавал аваарай.

  1. Ослын газраас хөдлөлгүйгээр та өөрийн даатгуулсан даатгалын компани руу нэн даруй мэдэгдэж даатгалын ажилтнаас зааварчилгаа авна.
  2. Жолооч Та даатгалын ажилтны өгсөн зааварчилгааны дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч нөхөн төлбөрөө шийдвэрлүүлэх боломжтой.
  3. Хэрвээ жолооч та ослын талаар даатгалын компанидаа нэн даруй мэдэгдэж зааварчилгаа аваагүй тохиолдолд ослын шалтгааныг нотлох мэргэжлийн байгууллагад заавал мэдэгдэж акт, дүгнэлт авсан байх шаардлагатай.
  4. Та ослын газар дээр болсон эвдрэл гэмтлийг баталгаажуулан зураг авах, бичлэг хийгээрэй.

ЦАХИМ НӨХӨН
ТӨЛБӨР