
Жолооч та даатгалын гэрээгээр тохирсон эрсдлийн үед дараах арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй.
- Зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд нэн даруй эмнэлгийн яаралтай түргэн тусламж дуудах.
- Осол гармагц ослын газар дээрээс нэн даруй Замын цагдаагийн газрын 102 дугаарын утсаар мэдэгдэж замын цагдаа иртэл тээврийн хэрэгслийг хөдөлгөлгүй ослын дараах байдлаар нь хадгалж ослын шалтгаан, нөхцлийг тогтоолгох.
- Мөн нэн даруй 24 цагийн шуурхай албаны 99054800, 7000 4800 утсаар мэдэгдэж, шуурхай албаны ажилтан иртэл тээврийн хэрэгслийг ослын дараах байдлаар нь хадгалж ослын шалтгаан, хохирлыг тогтоолгох.
- Шаардлагатай тохиолдолд онцгой байдлын албанд мэдэгдэх.
- Ослын газар дээрх болон эвдрэл гэмтлийг баталгаажуулан зураг авах, бичлэг хийх.
Жич: Материал бүрдүүлэх, хохирол тогтоолгох болон бусад нөхөн төлбөртэй холбоотой аливаа асуудлаар Нөхөн төлбөрийн хэлтэстэй холбогдон зөвлөгөө авах боломжтой.