ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН БАГЦ ДААТГАЛ
Манай Улсын үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны салбар нь хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж манай Улсын ууган салбаруудын нэг юм. Бид үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах замаар тус салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирлээ. Эрхэм бизнес эрхлэгч та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, учирч болох аливаа эрсдэлээ бидэнд даатгаж, сэтгэл түвшин ажиллаж, амьдрахыг санал болгож байна.
- Ажил олгогчийн хариуцлагын даатгал
- Ажиллагсдын гэнэтийн ослын даатгал
- Байгууллагын хариуцлагын даатгал
- Байгууллагын хөрөнгийн даатгал
- Бараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын даатгал
- Барилга байгууламжийн даатгал
- Бизнес тасалдлын даатгал
- Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгал
- Гадаад болон дотоод ачаа тээврийн даатгал
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
- Мэргэжлийн хариуцлагын даатгал
- Орчны бохирдлын даатгал
- Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал
- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн даатгал
- Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал