Хөрөнгийн даатгал таньд яагаад хэрэгтэй вэ?

Хүн амьдралынхаа туршид өөрийн амьдралыг бүтээн цогцлоож байдаг. Энэхүү бүтээсэн амьдралын салшгүй хэсэг нь халуун дулаан орон гэр, хашаа байшин, эд хогшил юм. Өөрийн хөлс, хүч хөдөлмөр, цаг хугацаа, оюун ухаанаа зарцуулан босгосон хөрөнгөө зөвхөн цоожлоод орхих нь хангалттай гэж үү.

 

Амьдарч байгаа орон байр, эдэлж хэрэглэх эд хогшил тань гал түймэрт өртөх, усанд автах, хулгайлагдах зэрэг гэнэтийн таагүй үйлдлээс гарах хохирлыг Даатгалд шилжүүлснээр өөрт учрах санхүүгийн дарамтыг бага зэрэг хөнгөвчлөх боломжтой.

Ямар үнээр даатгуулах вэ?

Таны хөрөнгийн баршил, хийц, бүтцээс хамааран харилцан адилгүй үнэлгээтэй байна. Та ямар ханшаар үнэлэн ямар эрсдэлээр хамгаалуулах талаар даатгалын мэргэжилтний зөвлөгөөг авах нь чухал. Жилд төлөх даатгалын хураамжийн хэмжээ дунджаар 0,8-1,5% байна.

Та дараах эд хөрөнгөө даатгуулж болно.

  • Орон сууц
  • Гэр хашаа, байшин
  • Ахуйн цахилгаан хэрэгсэл
  • Тавилга, эд хогшил
  • Агуулахад байгаа болон лангуун дээр борлуулдаг бараа бүтээгдэхүүн
  • Үнэт эдлэл гэх мэт.

Даатгалын эрсдэл

  • Гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлт;
  • Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, үер, цасан болон шороон шуурга, хөрсний суулт, овойлт, хүчит салхи);
  • Цахилгааны гэмтэл:
  • Сантехникийн ус алдалт:
  • Үйлдвэрийн осол, барилга хананы нуралт;
  • Гуравдагч этгээдээс учруулах хохирол
  • Ахуйн осол (Элдэв биет зүйл дээрээс унах, нурах, биет зүйлээр мөргөх, ус чийгнээс даатгалтай хөрөнгөд хохирол учрах)
  • Хулгайн эрсдэл /нэмэлт хураамжтай