ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР
Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ,боловсруулах үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын түүхий эдийн хэрэглээг хангахад чиглэгддэг. Дэлхийн олон Улс орнуудын нэгэн адил манай Улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар нь ихээхэн чухал байр эзэлдэг салбарын нэг юм.
Хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг нийлүүлж, боловсруулах салбар болон үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, газар тариалангийн салбар нь хүн амыг аюулгүй баталгаат хүнсээр хангах үндсэн нөхцөл нь болсоор байна.
- Бараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын даатгал
- Барилга байгууламжийн даатгал
- Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгал
- Газар тариалангийн даатгал
- Гадаад болон Дотоод ачаа тээврийн даатгал
- Мал амьтдын даатгал
- Орчны бохирдлын даатгал
- Тоног төхөөрөмжийн даатгал
- Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал
- Тусгай зориулалтын машин механизмын даатгал
- Үр тарианы даатгал
- Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал