Уул уурхайн багц даатгал
Уул уурхайн салбарын үйл ажиллагаа нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмуудыг өндөр түвшинд ханган ажиллахыг шаарддаг, эрсдэл өндөртэй салбаруудын тоонд зүй ёсоор ордог. Олон Улсын даатгалын зах зээлд уул уурхайн салбарт чиглэсэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ хамгийн өндөр хувийг эзэлдэг. Дэлхийн нэр хүнд бүхий давхар даатгагчидтай хамтран бид тус салбарын онцлогт тохирсон “Уул уурхайн багц даатгал”-ын үйлчилгээг уян хатан нөхцөлтэйгээр түргэн шуурхай хүргэж буй нь уул уурхайн салбарын эрсдэлийг бууруулж, найдвартай аюулгүй ажиллагааг хангахад бодит түлхэц болж байна.
- Ажил олгогчийн хариуцлагын даатгал
- Ажилчдын гэнэтийн ослын даатгал
- Ачаа тээврийн даатгал
- Байгууллагын хөрөнгийн даатгал
- Барилга байгууламжийн даатгал
- Барилга угсралтын ажлын даатгал
- Машин механизмын даатгал
- Мэргэжлийн хариуцлагын даатгал
- Операторын хариуцлагын даатгал
- Тусгай зориулалтын машин механизмын даатгал
- Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал
- Эрүүл мэндийн даатгал