Та өөрийн шинэ автомашинаа даатгуулж амжилгүй хөдөлгөөнд оролцох гэж байгаа юм биш биз?
Тэгвэл бид таны автомашинд зориулсан албан ёсны диллер, дистрибьютерийн оригиналь сэлбэг бүхий засвар үйлчилгээг үзүүлэх PLATINUM360 даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Гэнэтийн ослын улмаас эсвэл өөрийн болон бусдын санамсаргүй үйлдлээс үүдэн гарах аливаа хохирол нь тодорхой хэмжээний мөнгөөр хэмжигддэг.
PLATINUM360 даатгал нь ирээдүйд учрах санхүүгийн эрсдэлээс таныг урьдчилан сэргийлэхээс гадна хайртай хүмүүсийн тань амь нас, эрүүл мэндийг давхар хамгаалах цогц үйлчилгээг багтаасан даатгал юм.
Хэн даатгуулах вэ?
• Албан ёсны дилер компаниас худалдан авалт хийж буй автомашины өмчлөгч бүр
• Банк болон санхүүгийн байгууллагаар дамжуулан худалдан авалт хийж буй автомашины эзэмшигч бүр
Бүтээгдэхүүний давуу тал
• Ослын шалтгаанаас хамаарч цагдаагийн тодорхойлолт шаардлагагүй.
• Хохирлын үнэлгээг албан ёсны засвар үйлчилгээний төвийн үнээр тооцно.
• Та өөрийн сонирхсон бусад даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг 10 хувь хүртэл хөнгөлөлттэй авах боломжтой
• Хамтран ажиллагч байгууллагуудын хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ.
Даатгалын хамгаалалт
Хөнгөлөлт урамшуулал
PLATINUM360 даатгалын бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчиддээ хамтран ажилладаг байгууллагуудын хөнгөлөт олгож байна.
1. “Авто Дип гараж” компаниар авто гадаргууд чиглэсэн хамгаалалтын бусад будаг, хальс, хуулга, тень наах үйлчилгээг 5% хөнгөлөлттэй үйлчлүүлнэ.
2. “B burees” компанийн шинэ технологиор үйлдвэрлэсэн суудлын бүрээсийг 10-25% хөнгөлөлттэй худалдаж авна.
3. “Omerta wheels” компанийн бүх төрлийн дугуй болон обудны худалдаа засвар үйлчилгээг 5% хөнгөлөлттэй худалдаж авна.
