СИНГАПУР ДАХЬ АЗИ БҮСИЙГ ХАРИУЦСАН АХА КОМПАНИД ЗОЧЛОН БИЗНЕС УУЛЗАЛТ ХИЙЖ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО.

#AXA групп нь олон улсад даатгал, хөрөнгө оруулалтын менежмент болон бусад санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг Францын Парист төвтэй санхүүгийн нэгдэл компани юм.

Бодь даатгал компани 2015 оноос АХА Global healthcare компанитай хамтран олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.

BODI-AXA бизнес уулзалтаар ирэх 2020 онд олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг шинэчлэх, шинэ бүтээгдэхүүн хамтран гаргах талаар хэлэлцэж тохирлоо.

Мөн Бодь даатгал компани AXA Life (амьдралын даатгал) компанитай хамтран шинэ төсөл хэрэгжүүлж ажиллахаар болж байгааг дуулгахад таатай байна