Олон улсын BODI+Global Healthcare

Эрүүл мэндийн даатгал нь хувь хүмүүс, гэр бүл, албан байгууллага, байгууллагын ажилтанд зориулан гаргасан дэлхийн стандартад нийцсэн эрүүл мэндийн даатгалын багц хамгаалалт юм.

20 жилийн ойн баяраа тохиолдуулан Бодь Даатгал компани дэлхийд тэргүүлэгч АХА групптэй хамтран Монгол улсад 2015 оны 4 дүгээр сараас эхлэн тус бүтээгдэхүүнийг албан ёсоор нэвтрүүлээд байна.

Та эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар дараах эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Үүнд:

  • Бүх төрлийн амбулаторийн эмчилгээ
  • Эмнэлгээс гадуурх эмчилгээ, эм тарианы зардал
  • Эмнэлэгт хэвтэх үеийн ор хоногийн зардал
  • Нүд буюу шүдний бүх төрлийн эмчилгээ
  • Төрөлт, түүнтэй холбогдон гарах эмчилгээ
  • Бүх төрлийн эрүүл мэндийн шинжилгээ
  • Архаг хууч өвчин, даатгуулахаас өмнөх үеийн өвчин зэрэг бүх төрлийн өвчлөл, тэдгээрийг эмчлэхтэй холбоотой аливаа зардал

Мөн та нэмэлтээр дээрх үйлгээнүүдийг авах боломжтой.

  • 24 цагийн шуурхай дуудлагын үйлчилгээ
  • Монголын тэргүүлэх эмнэлгийн үйлчилгээ  /УБ Сонгдо, Ачтан, Интер мэд гэх мэт/
  • Дэлхий даяар байрлах АХА группийн 250 гаруй сүлжээ эмнэлгүүд, 400 гаруй шинжилгээний төвүүдийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах болно.

Багцын сонголт

Энд дарж Багцын сонголттой танилцана уу.

Бүртгэлийн маягт

Та манай цахим хуудаснаас “BODI+ Global Healthcare” даатгалын бүртгэлийн маягтыг татаж авч болох бөгөөд бөглөсөн маягтыг та өөрт хамгийн ойр байрлах манай салбарт хүлээлгэн өгч бүртгүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай Харилцагчийн үйлчилгээний багтай доорх хаягаар холбогдон авна уу.

Эмнэлгийн Жагсаалт

Монголын газар нутгаас гадуурх эмнэлгийн жагсаалтыг Эмнэлгүүдийн Ерөнхий Жагсаалт -аас харна уу.

Олон улсын эмнэлгийн яаралтай тусламж

Бид харилцагчдынхаа аливаа хүсэлт, дуудлага бүрийн цаана яаралтай тусламж, зөвлөгөө хүссэн бидний эрхэм үйлчлүүлэгч нар маань байгаа гэдгийг үргэлж анхаарч, байнгын бэлэн байдалд ажилладаг. Иймээс танд асууж тодруулах зүйлс гарвал манай Харилцагчийн үйлчилгээний багтай холбогдон лавлана уу.

Даатгуулагч та манай Харилцагчийн үйлчилгээний багтай 365/7/24 цагт холбоо барьж болно. Та Харилцагчийн үйлчилгээний багтай холбогдож өөрийгөө болон хамтран даатгуулагчаа “BODI+ Global Healthcare” эрүүл мэндийн даатгалын багцын даатгуулагч гэдгээ мэдэгдэж даатгалын гэрээний дугаараа хэлж өгнө үү.

Та манай цахим хуудаснаас Эмчилгээний зардлын нөхөн төлбөрийн маягтыг татаж авах боломжтой. Хэрэв та бидэнтэй холбогдох боломжгүй бол эмнэлгийн ажилчид болон хамт яваа хүмүүсээсээ туслалцаа хүснэ үү.

 

Харилцагчийн Үйлчилгээний баг

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж, Таван Өндөр төв, 1-р корпус, № 4-2, Улаанбаатар, МОНГОЛ

Утас: + 97670000 911

И-мэйл: healthcare@bodi-insurance.com