ЭРХЭМ ЗОРИЛГО

Хамтын хүчээр Ирээдүйг баталгаажуулна


ҮНЭТ ЗҮЙЛС

– Тогтвортой хариуцлагатай хөгжлийн бодлого
– Хүнлэг шударга ёс зүйтэй зарчим
– Сэтгэл хангалуун хэрэглэгч, харилцагч
– Мэргэшсэн, туршлагатай бүтээлч хамт олон
– Хөрөнгө оруулагч, хамтрагч түнш
– Салбарын манлайлал, ололт, дэвшилтэт технологи

ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ

• Ямагт манлайлагч
Хэрэглэгчдийнхээ эрсдлийг давах хүч нь байж ямагт шинийг эрэлхийлсэн, зах зээлд манлайлагч нь байна.
• Хэрэглэгчээ дээдлэгч
Ямагт хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажиллаж, тэдний дотны зөвлөгч хамтргач нь байна.
• Найдвартай түнш
Хэрэглэгчдийнхээ итгэлийг даасан найдвартй түнш нь байж, олон хэрэглэгчдэд хүрч үйлчлэхийг амжилтын тулгуур болгоно.
• Нийгмийн хариуцлагатай:
Ирээдүйн хэрэглэгч, нийгэмд чиглэсэн зөв үйл ажиллагааны зарчмыг мөрдлөг болгоно.


Бодь даатгал ХХК нь 1995 онд Бодь Интернэшнл ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 1995 оны 2 сарын 05-ны өдрийн 154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал ХХК” нэртэй үүсэн байгуулагдаж, соёлын Төв Өргөөний 5 давхарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ.
Компани өдгөө 21 аймаг 330 сум, 26 салбар, 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байна.
Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг даатгалын салбартаа анхлан нэвтрүүлсэнээр үр ашиггүй зардал буурч бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэн сайжруулж нөхөн төлбөр шийдвэрлэлтийн дундаж хугацаа буурлаа.
Дэлхийн тэргүүлэх №1 даатгалын АХА группийн цорын ганц төлөөлөгчөөр сонгогдож олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Монгол хүний эрүүл мэндийн онцлог болон санхүүгийн чадварт нийцүүлэн Монголын даатгалын зах зээлд олон улсын эрүүл мэндийн даатгалыг тогтвортойгоор нутагшуулж чадлаа.
Бид хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, харилцагчдынхаа эрхэлж буй бизнесийн онцлогт тохируулан тэдний хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлан боловсруулж ажилладаг.


БИД АНХДАГЧ

  • Галын эрсдэлийн үнэлгээний программыг нэвтрүүллээ.
  • Хамтран ажиллагч Оюу Толгой ХХК-иас хэрэгжүүлсэн “Мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах ундны усны орчимд мод тарилаа.
  • Нөхөн төлбөрийг өдөрт нь олгодог боллоо. Даатгуулагчдынхаа санхүүгийн итгэлт түнш болж учирсан хохирлыг цаг алдалгүй шийдвэрлэсээр байна.
  • Албан журмын болон тээврийн хэрэгслийн даатгалын тохиолдлуудад цагдаагийн тодорхойлолт, акт шаардахгүй болсон нь даатгуулагчийн цаг завыг хэмнэсэн алхам болж талархлыг хүлээгээд байна.
  • Малын эрсдэлийн даатгалын борлуулалтаар нийт зах зээлийн 34 хувийг эзэлж байна.

ОЛОЛТ АМЖИЛТ

  • Хуулиа дээдлэн орлого татвараа хугацаанд нь төлж хуулийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэнд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэсээс талархал хүртлээ.
  • Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулсан “Grand Expo 2009” үндэсний фестивальд амжилттай оролцож олон нийтийн дунд нээллттэй зарласан санал асуулгаар санхүүгийн салбарын “Үндэсний Шилдэг Даатгалын Компани”-иар өргөмжлөгдлөө.
  • Хуулиа дээдлэн орлого татвараа үнэн зөв тодорхойлж төлөх тайлагнах үүргээ нэр төртэй биелүүлж буйд Үндэсний татварын албанаас талархал хүртээв.
  • Томуугийн А хүрээний Н1N1 вирусын тархалтын улмаас улс оронд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын үед нйигмийн хариуцлагаа ухамсарлан, боловсролын тасралтгүй үйл ажиллагааг хангахад ихээхэн дэмжлэг үзүүлсэнд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас талархал хүртлээ.
  • Монгол улсад арилжааны даатгал үүсч хөгжсөний 75 жилийн ойд зориулж Монголын Даатгагчдын Холбооноос зохион байгуулсан спортын анхдугаар тэмцээнд амжилттай оролцож “Сагсан бөмбөг”-ийн эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн төрөлд дэд байр эзэллээ.
  • Монгол улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж Татварын ерөнхий газраас талархал хүртлээ.
  • Монголын даатгагчдын холбооноос зохион байгуулсан 2010 оны спортын арга хэмжээний сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд амжилттай оролцож дэд байр эзэллээ.
  • Монгол улсад оруулсан нийгмийн болон санхүүгийн хувь нэмрийг нь үнэлж анх удаа Монгол Улсын Засгийн Газар болон Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “ТОП даатгалын компани”-ар өргөмжиллөө.
  • Монголын даатгагчдын холбооноос зохион байгуулсан 2011 оны спортын арга хэмжээний сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.
  • Монгол улсад оруулсан нийгмийн болон санхүүгийн хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн Газар болон Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Шилдэг даатгалын компани”-ар дахин шалгарлаа.
  • Франц улсад зохион байгуулагдсан олон улсын бизнес чуулга уулзалтаар “Олон улсын QC100 Нийт Чанарын Зохион байгуулалтын Загвар”-ын зарчмуудыг баримталж тасралтгүй шинэчлэлт, сайжруулалт хийсэн амжилтаараа шалгарч хүндэт цом, өргөмжлөлийг хүртлээ.
  • Бодь Групп – Голомт банк хооронд зохион байгуулагдсан спортын арга хэмжээний сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд 3-р байр эзэллээ.
  • Монголын даатгагчдын холбооноос зохион байгуулсан 2012 оны спортын арга хэмжээний сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд амжилттай оролцож тэргүүн байр эзэллээ.