ЭРХЭМ ЗОРИЛГО

Даатгуулагч бүрийнхээ эрхэм нандин бүхнийг хамгаалж, гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээнэ

ҮНЭТ ЗҮЙЛС

– Тогтвортой хариуцлагатай хөгжлийн бодлого
– Хүнлэг шударга ёс зүйтэй зарчим
– Сэтгэл хангалуун хэрэглэгч, харилцагч
– Мэргэшсэн, туршлагатай бүтээлч хамт олон
– Хөрөнгө оруулагч, хамтрагч түнш
– Салбарын манлайлал, ололт, дэвшилтэт технологи

ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ

Ямагт манлайлагч – Хэрэглэгчдийнхээ эрсдлийг давах хүч нь байж ямагт шинийг эрэлхийлсэн, зах зээлд манлайлагч нь байна.

Хэрэглэгчээ дээдлэгч – Ямагт хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан ажиллаж, тэдний дотны зөвлөгч хамтргач нь байна.

Найдвартай түнш – Хэрэглэгчдийнхээ итгэлийг даасан найдвартй түнш нь байж, олон хэрэглэгчдэд хүрч үйлчлэхийг амжилтын тулгуур болгоно.

Нийгмийн хариуцлагатай – Ирээдүйн хэрэглэгч, нийгэмд чиглэсэн зөв үйл ажиллагааны зарчмыг мөрдлөг болгоно.


Бодь даатгал ХХК нь 1995 онд Бодь Интернэшнл ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 1995 оны 2 сарын 05-ны өдрийн 154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал ХХК” нэртэй үүсэн байгуулагдаж, соёлын Төв Өргөөний 5 давхарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ.
Компани өдгөө 21 аймаг 330 сум, 26 салбар, 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байна.
Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг даатгалын салбартаа анхлан нэвтрүүлсэнээр үр ашиггүй зардал буурч бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэн сайжруулж нөхөн төлбөр шийдвэрлэлтийн дундаж хугацаа буурлаа.
Дэлхийн тэргүүлэх №1 даатгалын АХА группийн цорын ганц төлөөлөгчөөр сонгогдож олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг Монгол хүний эрүүл мэндийн онцлог болон санхүүгийн чадварт нийцүүлэн Монголын даатгалын зах зээлд олон улсын эрүүл мэндийн даатгалыг тогтвортойгоор нутагшуулж чадлаа.
Бид хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, харилцагчдынхаа эрхэлж буй бизнесийн онцлогт тохируулан тэдний хэрэгцээ, шаардлага, хүсэл сонирхолд нийцүүлэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлан боловсруулж ажилладаг.


Түүхэн товчоо

1995

- 2 сарын 05-ны өдөр “И Би Эйч Бодь Даатгал ХХК” үүсгэн байгуулагдав.

1996

- “И Би Эйч Бодь Даатгал” ХХК арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл Сангийн яамнаас авав.

- Гадаадад зорчигчдын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр үйл ажиллагаа эхлүүллээ.

1998

- Сүхбаатар дүүрэгт анхны салбараа нээв.

- Геосан ХХК-тай “Байгууллагын эд хөрөнгийн даатгал”-ын анхны гэрээгээ байгуулав.

- “Азтай даатгуулагч” арга хэмжээг зохион байгуулж “анхны азтан” даатгуулагчаа тодруулав.

2005

- "Азтай Даатгуулагч-2" арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж “супер азтан”-д суудлын автомашин олгов.

- Олон улсын эрүүл мэндийн СОС байгууллагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

- Аялалын “BODI+SOS” иж бүрэн даатгалыг нэвтрүүлснээр гадаад улс оронд зорчих Монгол хүн бүр эмнэлэг, эмчилгээний яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болов.

- Дэлхийг тойрон аялсан Амай буюу Ж.Золбаярын аялалын ивээн тэтгэгчээр ажиллаж “BODI+SOS”аялалын иж бүрэн даатгалд хамруулав.

2007

- Баянхонгор, Дархан, Орхон, Хэнтий, Увс аймгуудад шинэ салбараа нээж орон нутагт нйт 5 салбартай болов.

- Баянхонгор, Увс, Хэнтий аймгуудад хэрэгжүүлж буй “Малын индексжүүлсэн даатгал”-ын туршилтын төсөлд оролцож эхэллээ.

- “Нийслэлийн Онцгой Байдлын Газар”-тай хамтран “Галын гамшигаас урьдчилан сэргийлэх нь” сургалтыг амжилттай зохион байгуулав.

2008

- “Нөхөн төлбөрийн хэлтэс”-ийг байгуулан харилцагчиддаа хурдан шуурхай нөхөн төлбөрийг олгож эхлэв.

- Даатгалын салбарт “24 цагийн шуурхай алба”-ны үйлчилгээг анх удаа явуулж эхлэв.

- Орхон аймгийн салбар “Шуурхай алба”-тай болж өргөжив.

- Хөвсгөл болон Баян-Өлгий аймгуудад салбар байгуулагдав.

- Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Малын индексжүүлсэн даатгалын” төсөл хэрэгжүүлэгчээр шалгарав.

- Томуугийн А хүрээний H1N1 вирусын тархалтын улмаас Улс оронд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан, боловсролын тасралтгүй үйл ажиллагааг хангахад ихээхэн дэмжлэг үзүүлсэнд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамнаас талархал хүртлээ.

2009

- Дорноговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгуудад салбар нээгдэв.

- Олон улсын эрүүл мэндийн СОС байгууллагатай хамтран Монгол улсад аялахаар ирсэн гадаадын жуулчин иргэдэд эмнэлэг эмчилгээ, аялалын яаралтай тусламж үйлчилгээг 24 цагийн турш үзүүлэх аялалын “On site cover” аялалын даатгалыг нэвтрүүлэв.

- Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан тэдний амь нас эрүүл мэнд, гэнэтийн осол, бизнесийн эрсдэлийг хамгаалах “Бараа материалын даатгал” бүтээгдэхүүнээ гаргав.

- Хүүхэд багачууд, оюутан сурагчиддаа зориулан "Дэгдээхэй” “Мөрөөдөл" “Тэмүүлэл” зэрэг даатгалын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэв.

- Уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia 2009” олон улсын чуулга уулзалтад анх удаа оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулав.

2010

- Булган, Говь-Алтай, Завхан аймгуудад шинэ салбар байгуулагдаж орон нутагт нийт 13 салбартай болов.

- Санхүүгийн Зохицуулах Хороо болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлсэн “Бичил даатгалын зах зээлийн чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Эрүүл мэндийн бичил даатгал”-ыг хэрэгжүүлэгчээр шалгарав.

- МИАТ ХК-д онгоцны даатгалаар 2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо Монголын даатгалын салбарт урьд өмнө олгогдож байгаагүй хамгийн өндөр дүнтэй нөхөн төлбөр болов.

2011

- “Монгол Улсын Засгийн Газар”, “Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын анхны шалгаруулалтад “Топ Даатгалын Компани” номинацид шалгарав

- Монгол Улсад анх удаа 24 цагийн шуурхай үйлчилгээ үзүүлэх даатгалын картыг тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгал, гадаадад зорчигчдын аялалын даатгалдаа амжилттай нэвтрүүлэв.

- "Азтай Даатгуулагч" аянг амжилттай зохион байгуулж азтай даатгуулагчиддаа суудлын Тоёота автомашин, гадаадад аялах эрх, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.

- МоЭнКо болон Алтайн Хүдэр компаниудын уурхайн орчинд эрсдэлийн тандалт судалгаа хийж, аюулгүй ажиллагааны сургалтуудыг зохион байгуулав.

2012

- Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” ХК-ийн агаарын хөлгүүдийг 7 дах жилдээ даатгалаа.

- Монголд анх удаа даатгалын нэг цэгийн иж бүрэн үйлчилгээ бүхий "Даатгалын Үйлчилгээний Төв"-ийг нээв.

- Иргэдэд үйлчилгээгээ улам ойртуулж Баянзүрх, Баянгол, Сонгино Хайрхан дүүргүүдэд төвийн харьяа цэгүүдийг байгууллаа.

- “Талархлын Аян”-ыг улс орон даяар зохион байгуулж, азтай даатгуулагчидаа тодруулав.

- Оны “Топ даатгалын компани”-аар 2 дах жилдээ шалгарлаа.

- Франц улсад зохион байгуулагдсан Олон Улсын бизнес чуулга уулзалтаар “Олон улсын QC100 Нийт Чанарын Зохион байгуулалтын Загвар”-ын зарчмуудыг баримталж тасралтгүй шинэчлэлт, сайжруулалт хийсэн амжилтаараа шалгарч хүндэт цом өргөмжлөл хүртлээ.

2013

- “Топ Даатгалын Компани” -аар 3 дахь жилдээ дахин шалгарлаа.

- “Даатгалын өдөрлөг” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

- Архангай, Өвөрхангай, Төв аймаг болон Багануур дүүрэгт шинэ салбаруудаа нээж үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэв.v

- “Жолооч Жолоочдоо тусалья” аяныг “Нийслэлийн Авто Замын Газар, “Замын Цагдаагийн Газар”, “Замын Хөдөлгөөний удирдлагын Төв”-тэй хамтран хэрэгжүүлэв.

- Аяны хүрээнд нийт 12 сая төгрөгийн өртөг бүхий замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулан шинэчилэв.

- “Боинг 767-300ER” агаарын хөлгийн анхны даатгагч боллоо.

- “Триннозавр Батаар”-ын даатгагч боллоо.

- Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэт авиа оношлогооны 4D өнгөт ЭХО аппаратыг хүлээлгэн өгөв.

2014

- “Топ Даатгалын Компани” -аар 4 дахь жилдээ дахин шалгарлаа.

- Хан-Уул дүүрэгт шинэ салбараа байгуулаа.

- Агаарын хөлгийн их биеийн даатгалаар “А Жэт Авиашн” компанид 1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо.

- Ажилчдын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх эрүүл бие хөдөлгөөнийг эрхэмлэх зорилгоор чийрэгжүүлэх төвийг нээлээ.

- Дэлхийд тэргүүлэх “АХА Group”-тэй хамтран ажиллаж эхэллээ.

2015

- Зам тээврийн ослыг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлын төлөө “Аюулгүй Монгол хүүхэд 2015” аянд нэгдэн Сүхбаатар дүүргийн 17-р хороо58-р бага сургуулийн өмнөх авто замын тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэлээ.

- Гэмтэл согог үндэсний төв эмнэлэгийн түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж буй энхрий бяцхан үрсдээ зориулж “100 төгрөг төсөлсайн үйлсийн аян”-д нэгдэж компанийн ажилтан, албан хаагчид сэтгэлийн хандив өргөлөө.

2016

- Олон улсын чанарын удирдлагын ISO 9001; 2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

- Гэрээ, нөхөн төлбөрийг нэгдсэн цогц системд оруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ERP программыг бүх салбар нэгжүүдэд нэвтрүүлсэн.

- Говьсүмбэр аймагт шинэ салбараа нээж орон даяар даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг боллоо.

2017

- Галын эрсдэлийн үнэлгээний программыг нэвтрүүллээ.

- Хамтран ажиллагч Оюу Толгой ХХК-иас хэрэгжүүлсэн “Мод тарих” үйл ажиллагаанд нэгдэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах ундны усны орчимд мод тарилаа.

- Нөхөн төлбөрийг өдөрт нь олгодог боллоо. Даатгуулагчдынхаа санхүүгийн итгэлт түнш болж учирсан хохирлыг цаг алдалгүй шийдвэрлэсээр байна.

- Албан журмын болон тээврийн хэрэгслийн даатгалын тохиолдлуудад цагдаагийн тодорхойлолт, акт шаардахгүй болсон нь даатгуулагчийн цаг завыг хэмнэсэн алхам болж талархлыг хүлээгээд байна.

- Малын эрсдэлийн даатгалын борлуулалтаар нийт зах зээлийн 34 хувийг эзэлж байна.

2018

- Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний стандартыг нэвтрүүлсэн анхны бие даасан төвийг байгууллаа.

- Дотоодын үйл ажиллагаандаа цахим оффис болон insuretech-ийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж эхэллээ.

- Нөхөн төлбөрийн шийдвэрлэлтийг газар дээр нь дундажаар 20 минутад шийдвэрлэдэг боллоо.

- “Бодь даатгал” компанийн санаачилгаар “Эрсдэлээс урьдчилан сэргийлцгээе” гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлж, амжилттай оролцсон компаниудыг шагнаж урамшууллаа.