НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Энэхүү даатгалын гэрээгээр (цаашид “Гэрээ” гэх) даатгуулагч гэрээнд заасан даатгалын зүйлээ даатгагчид даатгуулж даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол үүссэн үед учирсан хохирол, зардал буюу хэлэлцэн тохирсон нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Даатгагч, даатгуулагч талууд (цаашид хамтад нь “талууд” гэх) гэрээг хэрэгжүүлэхдээ монгол улсын хууль болон олон улсын холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.3. Гэрээг монгол болон гадаад хэл дээр үйлдсэн нөхцөлд монгол хэл дээрх гэрээг давуу эрхтэй хэрэглэнэ.

ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2.1 Гэрээнд дурьдагдсан дараах нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:
2.1.1 “Даатгагч” гэж даатгалын тухай хуулийн дагуу даатгалын vйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь Даатгал” ХХК-ийг;
2.1.2 “Даатгуулагч” гэж даатгалын гэрээнд нэр заасан, монгол улсаас гадаад улс орнуудад 90 (ер) хүртэл хоногийн хугацаанд аялан явсан иргэнийг;
2.1.3 “Даатгалын баталгаа” гэж даатгалын зүйл, үнэлгээ, хугацаа зэрэг даатгалын нөхцөлийг тусгасан даатгалын гэрээ хийсэн тухайг нотолж даатгуулагчид олгосон баримт бичгийг;
2.1.4 “Даатгалын зүйл” гэж даатгуулагчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг;
2.1.5 “Даатгалын эрсдэл” гэж даатгалын зүйлийн даатгалын гэрээгээр хамгаалагдсан нөхцөлийг;
2.1.6 “Даатгалын тохиолдол” гэж даатгалын эрсдэлээс үүдэн даатгуулсан зvйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бvрдэхийг;
2.1.7 “Даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зvйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг;
2.1.8 “Даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол vvссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг;
2.1.9 “Даатгалын үнэлгээ, нөхөн төлбөрийн хязгаар” гэж даатгалын нэг удаагийн тохиолдол болон даатгалын хугацаанд даатгагчаас даатгуулагчид эсвэл холбогдох этгээдэд олгох мөнгөн хөрөнгийн дээд хэмжээ;
2.1.10 “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэж байгалийн гамшигт нэрвэгдсэн, хорио цээр тогтоосон бүсэд тусгаарлагдсан, хүндээр өвдөж гэмтсэн, бусдад яаралтай тусламж үзүүлсэн, хөдөө хээр газар даатгалын тохиолдол үүссэн гэх мэтийг;
2.1.11 “Ердийн өвчин” гэж аливаа шалтгааны улмаас даатгуулагчийн бие физиологид гарсан эмчлүүлэх шаардлагатай хурц болон архаг өөрчлөлтийг;
2.1.12 “Гэнэтийн осол” гэж даатгуулагчийн урьдчилан харах боломжгүй гэнэтийн тохиолдлын улмаас даатгуулагчийн амь нас, бие эрхтэн, эрүүл мэндэд нь гэмтэл учрахыг;
2.1.13 “Террорист үйлдэл” гэж улс төрийн, шашны, оюун санааны зэрэг зорилгоор засгийн газарт нөлөөлөх, олон нийт, аль нэг хэсгийг айдаст автуулахын тулд үйлдсэн аль нэг байгууллага, засгийн газар, түүний өмнөөс хувь хүн, хэсэг бүлэг хүний үйлдэл, хүч хэрэглэх, хүчирхийлэл, заналхийллийг хэлнэ;
2.1.14 “Архаг хууч өвчин” гэж даатгагдагчид тухайн өвчний шинж тэмдэг урьд өмнө нь илэрсэн, эмчийн зөвлөгөө авч байсан, онош тогтоолгосон, эмчийн заавраар эм тариа хэрэглэж эмчилгээ хийлгэж байсан, даатгалын гэрээ үйлчилж эхлэхээс өмнө тухайн өвчний талаар даатгагдагч мэдэж байсан, эсвэлмэдэгдэх боломжтой байсан тохиолдол;
2.1.15 “Гэнэтийн өвчин” гэдэгт аливаа нян, вирусын халдварын улмаас даатгуулагчийн биед цочмог хэлбэрээр үүсч богино хугацаанд тархалт явагдан бие махбодийн хувьд зайлшгүй эмчилгээ шаардлагатай болсон өвчлөлийг хэлнэ.
2.1.16 “Нэр заасан өвчин” гэдэгт зөвхөн доор заасан өвчнийг хэлнэ.
• Хурц буглаат өвчнүүд /хатиг, мундас, идээт бээр /
• Хорт ургамалд хордох ба шавьж амьтанд хазуулах
• Бүх төрлийн хордлого
• Хурц мухар олгой
• Цус харвалт
• Зүрхний шигдээс

2.1.16 “Эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдал” гэж даатгуулагчийн амь нас, одоогийн болон ирээдүйн эрүүл мэндийн байдалд хор хохирол учруулна хэмээн даатгагч үзэж үүнээс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх тохиолдлыг авч үзнэ. Эрүүл мэндийн байдлын хэр ноцтой эсэх нь даатгуулагчийн байгаа байршил, эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх боломж, тохиромжтой эмнэлгийн байр тоног төхөөрөмж байгаа эсэхээс хамаарч тодорхойлогдоно.

ГУРАВ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ

3.1 Монгол улсаас гадаад улс орнуудад 90 (ерэн) хүртэл хоногийн хугацаанд аялан явах үеийн амь нас, эрүүл мэнд нь даатгалын зүйл байна.
3.2 Даатгалын баталгаанд нэр заасан 3 (гурван) сартайгаас 64 (жаран дөрөв) насны хүнийг даатгалд хамрагдах боломжтой.
3.3 65 (жаран тав) болон түүнээс настай этгээдийг тусгай нөхцөлийн дагуу аялалын даатгалд хамруулах боломжтой.

ДӨРӨВ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
4.1. Даатгуулагчийг учирч болзошгүй дараах үндсэн эрсдэлүүдээс даатгана:
4.1.1. Гэнэтийн осол;
4.1.2. Гэнэтийн өвчин.
4.1.3. Нэр заасан өвчин
4.2. Даатгуулагчийг учирч болзошгүй дараах нэмэлт эрсдэлүүдээс сонгосон багцаас хамааран даатгана:
4.2.1. Хуулийн хариуцлага;
4.2.2. Ачаа тээш, бичиг баримт алдах;
4.2.3. Ачаа тээш, нислэг хоцрох.

ТАВ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ

5.1. Даатгалын үнэлгээ, нөхөн төлбөрийн хязгаар нь Монгол төгрөгөөр дараах хэмжээтэй байна.

Даатгал үйлчлэх бүс нутаг ОХУ, БНХАУ ЗҮҮН ӨМНӨД АЗИ
А. Үндсэн хамгаалалт 15 сая 30 сая
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ /гэнэтийн осол/
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ /гэнэтийн өвчин, нэр заасан өвчин/ 5 сая хүртэл 10 сая хүртэл
Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэх
Нутаг оронд нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх
Шарил зөөн тээвэрлэх
Даатгуулагчтай хамт яваа хүүхдийг нутаг буцаах, хүртэл 5 сая
Зам тээврийн ослын үед төлөх хууль, өмгөөллийн зардал, хүртэл 500 мянга 1 сая
Нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал 250 мянга
Нислэг саатсан үед зайлшгүй гарах зардал 250 мянга
Гадаад паспорт, жолооний үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээх зардал, хүртэл 100 мянга

Зүүн өмнөд ази- Япон, Сингапур

5.2. Аялалын даатгалын үнэлгээ нь багцаас хамаарч 15-30 сая төгрөг байна.
5.3. Даатгуулагчтай хамт яваа хүүхдийг нутаг буцаах – Нэг удаа энгийн ангилалын нэг талдаа билет нэг хүнд нэг удаагийн тохиолдлын хязгаар 5 (таван) сая төгрөг хүртэл.
5.4. Даатгуулагч даатгалын хураамжийг төлсөн өдрөөс эхлэн даатгал хийгдсэнд тооцох бөгөөд даатгалын үргэлжлэх хугацааг даатгуулагчийн тухайн оронд зорчих хугацаагаар тооцож даатгалын баталгаанд тэмдэглэл хийнэ.
5.5. Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тогтоосон хугацаанд гэрээнд заасан дүнгээр даатгалын хураамж төлөгдсөнөөр гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ.
5.6. Даатгалын хугацаанд даатгуулагч энэхүү гэрээний дагуу нөхөн төлбөр олгосон тохиолдолд даатгалын үнэлгээ гэрээний үлдэх хугацаанд нөхөн төлбөр олгосон хэмжээгээр буурна.
5.7. Даатгалын хураамжийг даатгуулагчийн нас, аялалын бүс, аялах хоног, даатгалын багцаас хамаарна.
5.8. Даатгалд хамрагдах хүний насны дээд хязгаар нь 64 (жаран дөрөв) нас байх бөгөөд . Хэрвээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд 65-80 настай иргэдийг тусгай нөхцөлөөр даатгаж болох бөгөөд төлөх хураамжийн хэмжээ нь 2 дахин нэмэгдүүлэн тооцно.
5.9. Даатгуулагч хураамжийг ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг болон бусад валютаар тооцон төлнө. Төгрөгөөр төлөх тохиолдолд монгол банкны тухайн даатгал эхэлсэн өдрийн зарласан төгрөг, ам.долларын ханшийг үндэслэнэ.

ЗУРГАА. ДААТГАЛЫН ХУГАЦАА, ХАМРАХ ХҮРЭЭ, ГЭРЭЭНИЙ ДУУСГАВАР БОЛОХ
НӨХЦӨЛ
6.1 Даатгалын эхлэх дуусах хугацааг даатгалын баталгаанд заавал бичилт хийсэн байна.
6.2 Даатгуулагч монгол улсын хил, гааль нэвтрэн, газар нутгийг орхин явсан цагаас эхлэн даатгалын баталгааны дуусах хугацаа хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
6.3 Даатгалын үйлчлэх хүрээ нь даатгалын баталгаанд бичигдсэн бүсчлэлийн улс орны нутаг дэвсгэрээр хязгаарлагдана.
6.4 Даатгуулагчид даатгалыг ашиглахтай холбогдсон ямар нэгэн асуудал тулгарвал (даатгалыг буцаах, хугацааг өөрчлөх гэх мэт) заавал даатгалын баталгаанд бичигдсэн даатгал эхлэх хугацаанаас өмнө ирж тэмдэглэл хийлгэх буюу дахин бичилт хийлгэж авна.
6.5 Даатгалын ажилтан даатгалын баталгаанд даатгалыг сунгах, буцаах тухай тэмдэглэл хийгдээгүй тохиолдолд гэрээ байгуулснаас хойш 1 (нэг) сарын дараа даатгуулагчийн тавьж буй ямар ч өргөдөл, хүсэлтийг хүлээж авахгүй.
6.6 Даатгалын гэрээ дараах нөхцөлүүдийн аль нэг нь түрүүлж бүрдсэнээр дуусгавар болно.
6.6.1 Даатгалын баталгаанд бичигдсэн даатгалын хугацаа дуусгавар болох;
6.6.2 Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;
6.6.3 Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон;
6.6.4 Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн;
6.6.5 Даатгуулагч аялалаа дуусган монгол улсын хилээр нэвтрэн орсон;
6.6.6 Даатгалын тохиолдлын талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
6.7 Даатгалын гэрээг хугацаанаас өмнө даатгуулагчийн хүсэлтээр цуцалсан нөхцөлд даатгалын хураамжаас даатгалын үйлчилгээний төлбөр 10 (арван) хувийг хасч тооцон даатгуулагчид даатгалын хураамжийн буцаалт хийгдэнэ.
6.8 Аливаа шалтгаанаар даатгалын гэрээг цуцалсан тохиолдолд даатгуулагч, даатгагчийн зүгээс хүлээлгэн өгсөн бүх баримт бичгийг даатгагчид буцаан өгөх үүрэгтэй.
6.9 Даатгуулагч гадаад улс оронд жилд олон удаа аялдаг бол бүтэн жилээр даатгуулж болох бөгөөд энэ тохиолдолд даатгалын хугацаанд хэдэн ч удаа аялах боломжтой ба аялал бүрт даатгалын хүчинтэй байх хугацаа нь тасралтгүй 90 (ер) хоног байх бөгөөд жилд нийт 180 (зуун наян) хоног байна.

ДОЛОО. ДААТГАГЧИЙН ЭРХ

7.1 Даатгагчийн үүрэг:
7.1.1 Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох;
7.1.2 Даатгалын баталгааг даатгуулагчид олгох;
7.1.3 Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй;
7.1.4 Даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ;
7.1.5 Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах;
7.1.6 Монгол улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх;
7.1.7 Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.
7.2 Даатгагчийн эрх:
7.2.1 Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдлын улмаас нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй;
7.2.2 Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах;
7.2.3 Даатгуулагчийн гаргаж өгсөн мэдээ эргэлзээтэй тохиолдолд тусгай мэдлэг бүхий эксперт мэргэжилтэнд хандаж дүгнэлт гаргуулах, баримт материалын үнэн, зөв эсэхийг шалгах, учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоолгох зорилгоор шаардлагатай бол эрх бүхий хуулийн этгээдээс тодруулга авах;
7.2.4 Даатгалын тохиолдлын тухай эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд уг нөхцөл байдал арилтал энэхүү гэрээний 8.2-д заасан хугацааг тоолохгүй байх;
7.2.5 Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, түүнд өөрчлөлт оруулахыг шаардах.
7.3 Даатгуулагчийн үүрэг:
7.3.1 Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй;
7.3.2 Даатгалын хураамжийг энэхүү гэрээнд заасан хугацаа, хэмжээгээр Даатгагчид төлөх;
7.3.3 Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх;
7.3.4 Даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирол, зардлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах;
7.3.5 Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчидутас: 70004800, 99054800, факс: 976-11-328311 /Мэдээлэл, асуулт хариулт, зөвлөгөө/, И-Шуудан bodi@bodi-insurance.com, албан бичиг зэрэг боломжтой арга хэлбэрээр) нэн даруй мэдэгдэх, шалтгааныг тогтоолгоход оролцуулах, даатгагч нэн даруй оролцох боломжгүй нөхцөлд түүний өгсөн заавар зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч баримтжуулах;
7.3.6 Даатгуулагч нэг ашиг сонирхлыг хэд хэдэн даатгагчид нэгэн зэрэг даатгуулсан бол энэ тухай даатгагч бүрт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй;
7.3.7 Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал бүрдсэн тухай даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.
7.4 Даатгуулагчийн эрх:
7.4.1 Даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах;
7.4.2 Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах;
7.4.3 Даатгалын нөхцөл, үнэлгээ, нөхөн төлбөрийн хязгаар, хураамжийн хувь хэмжээний талаарх мэдээлэл, нэмэлт тодруулга шаардах;
7.4.4 Хохирол, зардлын хэмжээг үнэн зөв тогтоох зорилгоор даатгагчтай бүх талаар идэвхитэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;
7.4.5 Даатгагчаас нэмэлт мэдээлэл, зөвлөгөө авах эрхтэй.

НАЙМ. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР, ХАМГААЛАЛТ
8.1 Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол улсын хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, нөхцөл, заавар болон энэхүү даатгалын гэрээгээр зохицуулагдана.
8.2 Даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр хүссэн нэхэмжлэл, гэрээнд заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 10 (арван ) хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
8.3 Даатгуулагч нь гадаад улсад аялаж байх хугацаанд гэнэтийн өвчлөлд нэрвэгдэх, гэнэтийн осолд орсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, мэс засал хийлгэх, эмчийн зааврын дагуу хэрэглэсэн эм тарианы зайлшгүй зардлууд дараах хэмжээтэйгээр төлөгдөнө. Үүнд:

Хамгаалалт Тайлбар
А. Үндсэн хамгаалалт
Үндсэн хамгаалалт нь энэхүү даатгалын нөхцөл, хамгаалалт болон даатгалд хамрагдахгүй нөхцөлийн хүрээнд үйлчлэнэ.
Таны аялал эхэлсэн өдрөөс хойш эмнэлгийн яаралтай болон аялалын яаралтай тусламж үйлчилгээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Та аялалаас буцаж ирсэн өдөр буюу аялал дууссан өдөр энэхүү яаралтай тусламжийн үйлчилгээ хүчингүй болох ба даатгалын хүчин төгөлдөр хугацаа дууссан өдрийн 24:00 цагт дуусгавар болно.
Эмнэлгийн тусламж, эмчилгээ үйчилгээ Даатгуулагч нь гадаад улсад аялж байх хугацаандаа өвчлөх, гэнэтийн осолд орсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, мэс засал хийлгэх, эмчийн зааврын дагуу эм тариа хэрэглэхэд гарсан бодит зардлуудыг үндэслэн олгоно.
Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэх Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас хүнд өвдсөн тохиолдолд эх оронд нь буцаалгүйгээр хамгийн ойр байгаа эмнэлэгт түргэн шуурхай хүргэх, нүүлгэн тээвэрлэх тохиолдол үүсч болно. Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэхтэй холбогдон гарсан тээврийн болон холбооны нийт зардал буюу дагалдах ердийн төлбөрийг даатгагч хариуцна.
Даатгуулагчийн эрүүл мэндийн байдал хүнд эсэхээс хамаараад хамгийн ойр эмнэлэгт яаралтай тээвэрлэх шаардлагатай байсан эсэхийг даатгагч бичиг баримтанд үндэслэн тодорхойлож болно.
Эх оронд нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх Даатгуулагч нь хамгийн ойр эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ авсны дараа өөрийн эх орон руу нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх тохиолдол үүсч болно. Энэхүү яаралтай хүргэх үйлчилгээнд шаардагдах зайлшгүй зардлуудыг даатгагч хариуцна. Тухайн цагийн нөхцөл байдлыг харгалзан эх оронд нь ямар арга замаар эсвэл ямар хэрэгслээр яаралтай хүргэх талаар даатгагч шийдэх эрхтэй.
Шарил зөөн тээвэрлэх Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд амь насаа алдсан тохиолдолд тээврийн зардал болон тээвэрлэх явцад гарсан зайлшгүй зардлыг даатгагч хариуцна.
Даатгуулагчтай хамт яваа бага насны хүүхдийг нутаг буцаах Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчлөл, гэнэтийн ослын улмаас яаралтай эмнэлэгт хэвтсэний улмаас нутаг орон уруу буцах боломжгүй болсон бол хамт явсан 18 (арван найм) ба түүнээс доош насны 1 (нэг) хүүхдийг нутаг оронд нь буцаах энгийн тасалбар болох замын зардлыг даатгагч хариуцна.
Б. Нэмэлт хамгаалалт
Доорх хамгаалалт үйлчилгээ нь тухайн даатгалын багцаас хамаарч үйлчилнэ.
Зам тээврийн ослын үед төлөх хууль, өмгөөллийн зардал Даатгуулагч зам тээврийн ослоос үүдэлтэй хуулийн болон хувь хүний өмнө хариуцлага хүлээх тохиолдолд өөрийгөө хамгаалах буюу өмгөөлөгч, хуулийн зөвлөх, хуулийн товчооны үйлчилгээний зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.
Нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд олон улсын агаарын тээврийн гишүүн байгууллагын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагаанаас болж ачаа болон гар тээшээ алдах тохиолдолд түүнийг буцаан олж авах зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцах бөгөөд, даатгуулагч нь тухайн алдагдсан ачаа тээш, гар тээшинд ямар ямар эд зүйл байсан болон дундаж ойролцоох үнэ, худалдаж авсан огноо гэх мэдээллийг даатгагчид гаргаж өгөх үүрэгтэй. Алдагдсан ачаа тээшний нөхөн төлбөрийг олгохдоо “Олон улсын агаарын тээврийн байгууллагын ачаа тээврийн өмнө хүлээх хариулцлага”-ын журмыг мөрдлөг болгоно.
Нислэг саатсан үед зайлшгүй гарах зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд төлөвлөгдсөн чиглэлийн дагуух нислэг хамгийн багадаа 6 (зургаан) цагаар саатсан тохиолдолд даатгагч нь нислэг хойшлогдсон тухай баримт бичиг болон бусад зардлын баримтыг үндэслэн хойшлогдсон хугацаанд зайлшгүй гарсан зардлыг баримтын эх хувь дээр үндэслэгдэн, холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.
Гадаад паспорт, жолооний үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээх зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гадаад паспорт, жолооны болон иргэний үнэмлэхээ алдсан тохиолдолд тэдгээрийг буцаан сэргээх зардал болон тэдгээр бичиг баримттай тэнцэх эрх зүйн чадамжтай бичиг баримт гаргахад тус зардлыг холбогдох багц болон хязгаарын хүрээнд хариуцна.

8.3.1 Эмнэлэг эмчилгээний зардлын нэг удаагийн тохиолдолд хамгаалалтын хүснэгтэнд заасан хязгаарт багтаан олгоно.
8.3.2 Гэрээнд заасан эрсдлийн улмаас эмнэлэгт хүргэх, эмчлэх болон шаардлагатай тохиолдолд эх орон уруу яаралтай буцаах тээврийн зардлыг үнэлгээний хязгаарт багтаан хариуцна.
8.4 Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх тохиолдолд тусгай мэдлэг бүхий эксперт мэргэжилтэнд хандаж дүгнэлт гаргуулах эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд гэрээнд заасан нөхөн төлбөр олгох хугацаа үйлчлэхгүй.
8.5 Даатгалын хугацаанд олгогдох нийт нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын гэрээний үнэлгээ, нөхөн төлбөрийн хязгаараас хэтрэхгүй байна.
8.6 Даатгалын гэрээнд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг заасан бол тухайн заасан хэмжээгээр даатгалын нөхөн төлбөрөөс хасч тооцож олгоно.
8.7 Буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах. Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
8.8 Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирол, зардлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.

ЕС. ДААТГАЛЫН ХАСАЛТ ХЭСЭГ

9.1 Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр төлөхөөс татгалзана. Үүнд:
9.1.1 Урьд өмнө мэдэгдэж байсан архаг хууч өвчин, түүний үр дагавраас үүдэн гарсан хохирол. Гэрээний нэр томъёоны “Гэнэтийн өвчин”, “Нэр заасан ердийн өвчин” гэсэн хэсэгт заасан өвчнөөс бусад тохиолдол, түүний үр дагавраас учрах хохирол
9.1.2 Гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд монгол улсын газар нутагт байх хугацаанд гарсан эмнэлэг эмчилгээний зардлууд
9.1.3 Эмчийн зөвлөгөөг үл хэрэгсэн явах, өмнө тохиолдсон өвчлөл болон урьд өмнө мэдэгдэж байсан нөхцөл, үр дагаварын улмаас эмнэлэг эмчилгээний шугмаар явсан тохиолдолд гарсан зардлууд ба төлөвлөгөөт эмчилгээ
9.1.4 Жирэмслэлт, төрөлт, дутуу төрөлт, зулбалт болон тэдгээрээс гарах хүндрэлүүд, түүний үр дагавар
9.1.5 Мэргэжлийн спорт уралдаан тэмцээнд оролцох эсвэл ивээн тэтгэсэн уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, уул хаданд авирах, хөл бөмбөг, агаарт шумбалт хийх, шүхрээр буух, морь унах, циркийн болон түүнтэй адилтгах тоглолтонд оролцох, скет/ролликоор гулсах, цас мөсний бүх төрлийн спорт, тэдгээрийн уралдаан тэмцээнд оролцох, төрөл бүрийн гүйлтийн уралдаан тэмцээнд оролцох, амьсгалах аппарат зүүн усанд шумбах зэргээс үүдэлтэй зардлууд
9.1.6 Сэтгэл санааны гүн хямрал, цочрол болон сэтгэл мэдрэлийн өвчлөл
9.1.7 Мансууруулах бодис буюу спиртийн бүтээгдэхүүн хэрэглэх, түүний хор уршиг, амиа хорлох, өөрийгөө санаатайгаар бэртээснээс үүдсэн зардал
9.1.8 Шууд болон шууд бус замаар бэлгийн замын халдварт өвчин, түүний үр дагавар, ДОХ болон түүнтэй холбогдон гарах үр дагаварын улмаас гарсан зардал
9.1.9 Агаарын тээврийн хэрэгслээр зорчигч байдлаар нисэхээс бусад ямарваа нэгэн байдлаар агаарын хөлгийн нислэгээс үүдэн гарсан аливаа нэгэн зардал
9.1.10 Даатгуулагч хууль бус үйл ажиллагаа болон гэмт хэрэг үйлдэхийг завдах эсвэл хийхтэй холбогдон гарсан зардал
9.1.11 Тухайн эмчилгээг стандартын дагуу бус, мэргэжлийн бус эсвэл эмчлэх эрхгүй эмчийн заавар, зөвлөмжийн дагуу хийлгэсэн аливаа эмчилгээтэй холбогдон гарсан зардлууд
9.1.12 Хэвийн эрүүл шүдний эмчилгээ, хиймэл шүд, шүд авах, сонсгол шалгуулах, сонсголын аппарат тавиулах, чих цоолуулах, шивээс хийлгэх болон тэдгээрээс гарах дагаварууд
9.1.13 Нүдний үзлэг, хараа шалгуулах, ойрын болон холын харааг засах эмчилгээ, нүдний шил, линз, контактны линз тохируулах
9.1.14 Гэрээнд хамаарагдахгүй аливаа эрсдлийн үр дагаварын улмаас үүссэн хохирол эсвэл нотлогдохгүй хохирол
9.1.15 Даатгалын хугацаа дууссаны дараа эсвэл цуцалсан эсвэл түр зогсоосон тохиолдолд гарсан зардлууд
9.1.16 Аливаа хулгайн улмаас учрах хохирол ба дараах эд зүйлсээ алдсанаас гарах хохирол:
• Бэлэн мөнгө, банк эсвэл бэлэн мөнгөний баримт, чек болон гэрээ хэлцэл
• Бусдын ачаа тээш болон хувийн зүйл
• Олон нийтийн хяналтгүй газарт өөрийн эд зүйлсээ орхих эсвэл даатгуулагч хариуцлага алдах
• Видео камер, гар утас, фото зургийн тоног төхөөрөмж, зөөврийн компьютер болон үнэт зүйлсээ даатгуулагч тээврийн хэрэгсэлд орхих
9.1.17 Аялал жуулчлалын агентлаг, гэрээт ажилтан, орон сууц ба агаарын тээвэрлэгч болон машин түрээсийн агент болон түүнтэй хамтран ажилладаг байгууллагын ажилтны алдаа эсвэл буруу үйл ажиллагаанаас үүссэн хохирол эсвэл паспорт болон аяллын бичиг баримт, визээ гаргуулж чадаагүй эсвэл захиалгаас хоцрох буюу түүнтэй холбогдон гарах зардлууд
9.1.18 Даатгуулагч засгийн газрын олон нийтэд хандсан мэдээлэл болон эрх бүхий албан газрын сэрэмжлүүлгийг үл тоомсорлосноос үүсэх дараах тохиолдлуудад нэхэмжлэл үүсвэл:
• Тухайн улс оронд зорчихыг хориглосон
• Ажил хаялт, эсэргүүцэл, цаг агаарын таагүй байдал, иргэний хөдөлгөөн болон халдварт өвчний дэгдэлт
• H1N1 зэрэг агаар дуслаар халдварлах өвчнүүд
9.1.19 Гаалийн ажилтан болон бусад эрх бүхий албан тушаалтнуудын тавьсан хорио цээр, баривчилгаа болон хойшлуулалт
9.1.20 Монголд буцаж ирсний дараа тухайн гэнэтийн өвчин ба түүний үр дагаврын эмчилгээг үргэлжлүүлэхтэй холбоотой зардал
9.1.21 Гэнэтийн ослын болон өвчлөлийн улмаас хийсэн анхны мэс ажилбарын дараах хүндрэл, анхны мэс ажилбарын дараа дахин хийсэн мэс ажилбарын болон түүнтэй холбоотой бусад зардал
9.1.22 Олон нийтийн цуглаан, хүчирхийллийн хөдөлгөөн, болон цагдаа болон цэргийн хүчний хөдөлгөөн, дайнд /зарласан болон зарлаагүй/ оролцох, булаан эзлэх түрэмгийлэл эсвэл гадны халдлагад өртөх, дайны үйл ажиллагаа, иргэний дайн, эсэргүүцэл эсвэл үймээнд самуунд оролцсоны улмаас гарах зардлууд ба цөмийн зэвсэг болон радио идэвхт цацрагийн идэвхжил, химийн бодис эсвэл биологийн материаллаг зүйлсийн шууд нөлөөнөөс үүссэн зардал
ДААТГАЛЫН ЗҮЙЛД ХОХИРОЛ УЧИРСАН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
ДААТГАГЧИД МЭДЭГДЭХ
Даатгалын зүйлд хохирол учирсан талаар нэн дариу даатгагч болон эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
Даатгагчид мэдэгдэх утасны дугаар: Даатгагчийн Нөхөн төлбөрийн газар, Шуурхай албаны 9905-4800, 7000-4800 утасны дугааруудаар даатгагчид мэдэгдэх.
Даатгагчийн шуурхай алба нь таны дуудлагыг 7 хоногийн 24 цагаар хүлээн авах боломжтой.
Та даатгагчийн ажилтны хүссэн мэдээллийг гаргаж өгөх, заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх, даатгагчаас тухайн тохиолдлыг шалгах боломжоор хангаж ажиллах үүрэгтэй
ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭХ
Даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөлд Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар зэрэг хуулийн дагуу тухайн тохиолдлыг шалгах эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.
Таныг мэдээллээр хангах үүднээс доор эрх бүхий байгууллагуудад мэдэгдэх утасны дугаарын мэдээллийг оруулав.
ТҮРГЭН ТУСЛАМЖ: 103
ОНЦГОЙ БАЙДАЛ: 105
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА: 102
НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХЭЛТЭСИЙН МЭДЭЭЛЭЛ
Та даатгалын нөхөн төлбөр авах асуудлаар Даатгагчийн Нөхөн төлбөрийн хэлтэст хандах, мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.
Даатгагчийн нөхөн төлбөрийн хэлтсийн байршил, хаяг, мэдээллийг доор тусгав.
Байршил, хаяг: Таван өндөр төв, Үндсэн хуулийн гудамж, 5-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот.
ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ
ГОМДОЛ САНАЛ/ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ: 7000 – 4800