ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ 

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр хуулийн дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдах ёстой. Тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглоно гэж хуулинд заасан байдаг.

Та замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гарган бусдын машиныг мөргөх, тухайг машин дотор сууж явсан зорчигч гэмтэх, нас барах болон явган хүнийг шүргэх, мөргөх, амь насыг нь хохироох, мөн зогсоол дээр тавих, ухрахдаа бусдын машиныг мөргөх эсвэл явган хүнийг санамсаргүйгээр мөргөх, амь насыг нь хохироох зэргээр бусдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгөнд хохирол учруулснаас гарах зардлыг энэхүү даатгал нөхөн төлнө.

ХЭН ДААТГУУЛАХ ВЭ?

  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр /машинтай хүн бүр/

Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна.

НӨХӨН ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭ ХЭД ВЭ?

Нөхөн төлбөрийн хэмжээ нь  хохирлын хэмжээнээс шалтгаалдаг бөгөөд нэг удаагийндээд хэмжээ 5,000,000 төгрөг байна.

 

ХЭРХЭН ДААТГУУЛАХ ВЭ?

  •  Бодь даатгалын Улаанбаатар хот дахь салбарууд болон 21 аймаг дахь салбар нэгж төлөөлөгчөөр дамжуулан хийлгүүлэх боломжтой.