Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр хуулийн дагуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдах ёстой.
Та замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гарган бусдын машиныг мөргөх, тухайг машин дотор сууж явсан зорчигч гэмтэх, нас барах болон явган хүнийг шүргэх, мөргөх, амь насыг нь хохироох, мөн зогсоол дээр тавих, ухрахдаа бусдын машиныг мөргөх эсвэл явган хүнийг санамсаргүйгээр мөргөх, амь насыг нь хохироох зэргээр бусдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгөнд хохирол учруулснаас гарах зардлыг энэхүү даатгал нөхөн төлнө.
ХЭН ДААТГУУЛАХ ВЭ?
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр /машинтай хүн бүр/
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран мэргэшсэн жолооч болон “С”, “Д” ангиллын жолооч заавал даатгуулна.