Жолоочийн хариуцлагын даатгалыг Монгол улсын УИХ-аас албан журмын даатгал болгон 2011 оны 11-р сард хуульчлан баталсан. Энэхүү хуульд автомашин эзэмшигч бүр албан журмын жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдсан байх ёстой гэж заасан байдаг.

Жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулснаас гарах зардлыг даатгуулагчийн өмнөөс жолоочийн хариуцлагын даатгал хохирогчид 100% нөхөн төлнө.