Монголд зорчих гадаадын иргэн, жуулчдад зориулж аялалын аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллагын 24/7 үйлчилгээтэй аялалын “On site cover” даатгалыг нэвтрүүлсэн.
Манай аялалын “On site cover” даатгалын хамгаалалт нь монголд зорчих гадаадын иргэн, жуулчид төдийгүй эх орноороо аялж буй Монголчуудаа Олон улсын эрүүл мэндийн байгууллагын 24/7 эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд хамруулахаас гадна аялалын хугацаанд гарсан эмнэлэг эмчилгээний зардлыг бүрэн хариуцна.