Даатгуулагч аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль нь  2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 18 дугаар зүйлийн 18.6.7, 20 дугаар зүйлийн 20.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.5-д тус тус заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг албан татвар ногдох орлогод тооцож, түүнээс 10 хувийн татварыг суутган улсын төсөвт төвлөрүүлэх үүргийг даатгалын байгууллага хүлээсэн болно.

Иймд даатгуулагч аж ахуйн нэгж, байгууллагад олгох даатгалын нөхөн төлбөрөөс 10 хувийн албан татварыг суутган тооцох болсныг мэдэгдэж байна.