Яагаад таньд гэнэтийн ослын даатгал хэрэгтэй вэ?
Гэнэтийн аюул осол хэлж ирдэггүй хийсч ирдэг гэж Монголчууд бид ярьдаг. Бидний хүрээлэн буй орчин, техник технологи өсөн дэвшихийн хирээр бид алхам тутамдаа аюулгүй байдлыг сайтар мөрдөх нь чухал.
Хүмүүс бидний санамсар болгоомжгүй үйлдэл, гэнэтийн аюул ослоос үүдэн учрах хохирлоос энэхүү даатгал хамгаална.
Ямар үнэтэй даатгал вэ?
Та даатгуулахдаа даатгалын үнэлгээгээ өөрөө сонгох бөгөөд манай даатгалын мэргэжилтнүүд танд зөвлөгөө өгч таны хэрэгцээнд нийцэх үнэлгээг санал болгох болно. Гэхдээ таны ажил мэргэжлийн онцлог, даатгуулах хугацаанаас хамааран хураамжийг тогтооно.
Гэнэтийн осол гэж юу вэ?
- Хальтирч унах, унаж бэртэх, элдэв зүйлд хавчуулагдах, гар хөлөө гэмтээх, түлэгдэх, элдэв хорт зүйл, хорт хий, эмийн зүйлээс хордох, угаартах, дээвэр тагтан дээрээс юм унах, зам тээврийн осолд өртөх гэх мэт
- Гал түймэрт өртөх, үер усанд автах, наранд цохиулах, элдэв хорт ургамалд хордох гэх мэт
- Морь малаас унах, чирэгдэх, малд өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах, мал маллагаа, агнуурын болон бусад үед араатан амьтан, нохойд хазуулах, уруулах гэх мэт
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлого гэх зэргээр ажил мэргэжлийн онцлогоос хамааран гарах хохирол
- Машин, галт тэрэг, онгоцоор болон усан онгоцоор зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, унах, живэх зэргээс үүдэн бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах
- Бусдад зодуулах, хорлогдох, буу хутга мэс бүхий этгээдийн дайралтанд өртөх зэргээр гэнэтийн таагүй үйлтэй учрах