ГАДААДАД ЗОРЧИГЧИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ
Онгоц саатах, түүнээс хоцрох, ачаа тээш хоцорч ирэх эсвэл алдах, гэнэтийн таагүй үйл явдалтай учирсаны улмаас бэртэх, гэмтэх, өвдөх зэргээр үүдэн гарах санхүүгийн алдагдлаас хамгаалах арга бол АЯЛАЛЫН ДААТГАЛ юм.
Бид дэлхийн нэр хүнд бүхий Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллагатай хамтарч дэлхийн аль ч улсад бүрэн үйлчлэх 1,000,000 ам.доллар хүртэлх хамгаалалттай аялалын “BODI + SOS” иж бүрэн даатгалыг амжилттай нэвтрүүлсэн. Аялалын BODI+SOS иж бүрэн даатгал нь дэлхийн аль ч улс оронд аялж яваа монгол иргэн-даатгуулагчийг Олон улсын SOS эрүүл мэндийн байгууллага нь тухайн улс дахь өөрийн эмнэлэгт 24/7 эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд хамруулах бөгөөд гадаадад гарсан эмнэлэг, эмчилгээний зардлыг бид бүрэн хариуцна.
Бид та бүхэнд 3 төрлийн даатгалын багцыг санал болгож байна.
- Аяллын БОДЬ+СОС иж бүрэн даатгал
- Аяллын Стандарт даатгал
- Гадаад зорчигчийн гэнэтийн ослын даатгал