БАРИЛГА, ЗАМ ГҮҮРИЙН БАГЦ ДААТГАЛ 

Байгалийн асар их баялаг нөөцтэй Монгол орны хөгжлийг хурдасгах хамгийн чухал салбар бол дэд бүтцийн салбар. Тэр дундаа өргөн дэлгэр газар нутагтай Монгол орныг хэрсэн чанар сайтай зам гүүр олныг барих цаг үеийн шаардлага тулгарч, зохих ажлууд ч хэрэгжилтийн шатандаа явж байна. Олон Улсын даатгалын зах зээлд эрсдэлийн түвшингийн зэрэглэлээрээ дээгүүрт ордог барилга, зам гүүрийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдахын зэрэгцээ байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн нөлөө их байдгаас гадна гэнэтийн осол аюул гарах нь цөөн биш байдаг.Тиймээс хамгийн эрсдэлтэй гэгддэг барилга, зам гүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг эрсдэлээ бидэнд даатгахыг зөвлөж байна. Олон Улсын жишигт нийцсэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ шаардагдах болсон танай салбарын онцлогт тохируулан бид Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн /Munich Re Policywording, Marsh re policy wording / даатгалын цогц үйлчилгээг санал болгож байна.

  • Ажил олгогчийн хариуцлагын даатгал
  • Ажиллагсдын гэнэтийн ослын даатгал
  • Байгууллагын хариуцлагын даатгал
  • Бараа материал, агуулахын даатгал /эд хөрөнгийн даатгал/
  • Барилга угсралтын ажлын даатгал
  • Гадаад болон дотоод ачаа тээврийн даатгал
  • Гэрээний хариуцлагын даатгал
  • Гүйцэтгэлийн баталгааны даатгал
  • Мэргэжлийн хариуцлагын даатгал
  • Тоног төхөөрөмжийн даатгал
  • Тусгай зориулалтын машин механизмын даатгал

•             Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал