БАНК, САНХҮҮ, ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГЦ ДААТГАЛ

Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг даган хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг нь банк, санхүүгийн салбар юм. Банк санхүүгийн салбарт дэлхийн санхүүгийн хямралын нөлөө, хөрөнгө оруулалтын орчин, шийдвэр гаргагчдын байр суурь гээд олон хүчин зүйл нөлөөлдөг нь эрсдэлийн түвшинг ч мөн ихэсгэдэг юм. Банкны бүтээгдэхүүнтэй өөрийн бүтээгдэхүүнийг хослуулан борлуулах, банкны системийг ашиглан борлуулалтын сувгаа тэлэх, банкуудтай хамтран ажиллах замаар банкашюрансын өргөн сүлжээг бий болгон ажиллаж байна. Банк ББСБ-ууд моргейжийн зээл, тээврийн хэрэгслийн лизинг, хэрэглээний зээл зэрэг бусад бүх эрсдэлээ бидэнд даатгадаг юм. Та өөрийн байгууллагын хэрэгцээ шаардлагад тохирсон даатгалын бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийгээрэй.

  • Банкны үйл ажиллагааны эрсдлийн даатгал
  • Удирдах ажилтан, албан хаагчдын даатгал
  • Ажилчдын гэнэтийн ослын даатгал
  • Барилга байгууламжийн даатгал
  • Байгууллагын хариуцлагын даатгал
  • Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал
  • Бэлэн мөнгөний даатгал
  • Барьцаа хөрөнгийн даатгал