БАЙГУУЛЛАГЫН ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Бизнесийн байгууллага бүр тогтвортой, эрсдэлгүй, урт удаан хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулахыг зорьдог. Гэвч улс орны эдийн засаг, байгалийн давагдашгүй хүчин зүйл, улс төрийн нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлсийн нөлөөгөөр компани их бага хэмжээний эрсдэлд орж, улмаар төсөвлөөгүй зардал, нэмэлт санхүүжилтийн хэрэгцээ шаарлагатай тулгарах зэргээр санхүүгийн хямралд өртдөг. Энэхүү  урьдчилан таамаглаагүй гэнэтийн зардлыг компаниуд эрсдэлийн удирдлагын бодлогодоо тусган, даатгалын компанид шилжүүлэх замаар хүндрэлийг даван туулах боломжийг ДААТГАЛ олгож байдаг.

Энэхүү бүтээгдэхүүн нь Байгууллагын Барилга байгууламж, Үйлдвэр, Барилгад суурилуулсан төхөөрөмжүүд, Оффисын тавилга, Тоног төхөөрөмжинд

доорхи эрсдэлүүдээс үүдэн гарах хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.


Авто тээврийн хэрэгслийн даатгал

Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсанаар танай байгууллагын машин замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдын машиныг шүргэх, мөргөлдөх, шон хашаа дайрах зэргээр зам тээврийн осол гаргах мөн зогсоол дээр тавьсан үед хэн нэгэн нь танай машиныг сэвтээж гэмтээх, хулгайд эд ангиа алдах зэргээр таны автомашинд учирсан бүх төрлийн хохирлыг бид нөхөн төлнө.

Ямар машин даатгуулж болох?

  • Бүх төрлийн автомашин

Ямар үнэтэй бол?

Та өөрийн автомашиныг зах зээлийн үнэлгээгээр үнэлэх ба өөрийн сонирхолд нийцсэн даатгалын дараах багцаа сонголтоо хийнэ үү.


Ачаа тээврийн даатгал

Тухайн ачаа бараа тээвэрлэгдэж явах үеийн бүх төрлийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн даатгал нь дараах 2 төрлийн эрсдлээс хамгаална. Үүнд:

Бүх төрлийн эрсдлээс 100% хамгаалсан нөхцөл


Бараа материал агуулахын даатгал

Бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд материалыг хадгалах хугацааны явцад галын аюул, байгалийн гамшиг, хулгай дээрэм, агуулахад ашиглагддаг тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс үүдэлтэйгээр гарах бүх төрлийн эрсдэлээс хамгаалахад энэхүү даатгалын зорилго чиглэдэг.


Барилга байгууламжийн даатгал

Барилга байгууламжийнхаа бүрэн бүтэн, аюулгүй байдлыг бий болгохын тулд  аж ахуй нэгжүүдэд    галын болон бусад бүх төрлийн эрсдэлээс  найдвартай хамгаалах  боломжтой юм.


Барилга угсралтын даатгал

Барилга угсралтын ажлын явцад тухайн ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор гарч болох гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, болон барилгын талбай дээр ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, машин механизм, бараа материал, бусад холбогдох түр сууц, агуулах, инженерийн шугам сүлжээнд гарч болзошгүй эрсдлүүдээс хамгаалах зорилготой даатгал.


Оффисын даатгал

Барилгын эвдрэл гэмтэл, осол сүйрлээс гадна барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах хугацаанд гарч болох гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлоос хамгаалахад чиглэгдсэн даатгал юм.


Тусгай зориулалтын машин механизмын даатгал

Барилгын салбарт ашиглагддаг тусгай зориулалтын машин механизм болох эксковатор, бульдозер, бүх төрлийн өрмийн машинууд, тэдгээрт нэмэлтээр суурилуулсан тоног төхөөрөмж, бусад механизмуудыг тухайн уурхайн орчин, гарааш, зогсоол, талбай дээр болон тээвэрлэгдэж байх үед учирч болох бүхий л эрсдлээс хамгаалахад Тусгай зориулалтын машин механизмын даатгал чиглэгддэг.

Даатгуулагчийн Тусгай зориулалтын  машин механизмын Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл, Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл, Бусдын нөлөөгөөр эвдэрч гэмтэх эрсдэлүүдээс үүдэн гарах хохиролыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үндсэн эрсдэл:

Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл :

Зам тээврийн осол;

Онхолдох, хоорондоо мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсах;

Элдэв биет зүйлд цохиулах, ухрах, зогсох, байрлуулах үйлдэл хийх үед учрах хохирол хамаарна;

Газрын нуралт, хөрс чулууны нуралт, цөмрөлтөнд өртөх;

Байгалийн эрсдэл;

Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл:

Гадны бүх төрлийн эх үүсвэрээс үүдэлтэй гал түймэр;

Тэсрэлт дэлбэрэлт;

Барилгаас үүдэлтэй эрсдэл: Зогсоол талбай гаражид зогсож байх үеийн барилгын нуралт, элдэв зүйл дээрээс унах,

Байгалийн эрсдэл;

Бусдын нөлөөгөөр эвдэрч гэмтэх эрсдэл:

Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл;

Нэмэлт эрсдэл

Ачигдсан байх үед гарах эрсдэл:

Тээвэрлэлтийн явцад тээвэрлэж буй автомашины техникийн гэнэтийн ослын улмаас даатгалын зүйлд учрах хохирол;

Тээврийн замын нөхцлөөс шалтгаалж тээврийн хэрэгсэл гулгах, шарвах, онхолдох зэргээс шалтгаалж даатгалын зүйлд учрах хохирол.


Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал

Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал нь зам тээврийн осол болон байгалийн гамшиг, зогсоол, талбайд байх үед ямарваа нэгэн биет зүйл унах, барилгын нуралт зэрэг эрсдэлүүдээс хамгаалахад чиглэгддэг бөгөөд Даатгуулагчийн Хүнд даацын машин механизмын Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл, Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл, Бусдын нөлөөгөөр эвдэрч гэмтэх эрсдэлүүдээс үүдэн гарах хохиролыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үндсэн эрсдэл:

Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл :

Зам тээврийн осол;

Онхолдох, хоорондоо мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсах;

Элдэв биет зүйлд цохиулах, ухрах, зогсох, байрлуулах үйлдэл хийх үед учрах хохирол хамаарна;

Газрын нуралт, хөрс чулууны нуралт, цөмрөлтөнд өртөх;

Байгалийн эрсдэл;

Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл:

Гадны бүх төрлийн эх үүсвэрээс үүдэлтэй гал түймэр;

Тэсрэлт дэлбэрэлт;

Барилгаас үүдэлтэй эрсдэл: Зогсоол талбай гаражид зогсож байх үеийн барилгын нуралт, элдэв зүйл дээрээс унах,

Байгалийн эрсдэл;

Бусдын нөлөөгөөр эвдэрч гэмтэх эрсдэл:

Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл;

 

Нэмэлт эрсдэл

Ачигдсан байх үед гарах эрсдэл:

Тээвэрлэлтийн явцад тээвэрлэж буй автомашины техникийн гэнэтийн ослын улмаас даатгалын зүйлд учрах хохирол;

Тээврийн замын нөхцлөөс шалтгаалж тээврийн хэрэгсэл гулгах, шарвах, онхолдох зэргээс шалтгаалж даатгалын зүйлд учрах хохирол.


Тоног төхөөрөмжийн даатгал

Энэхүү бүтээгдэхүүн нь байгууллагын бүх төрлийн суурилагдсан болон суурилагдаагүй тоног төхөөрөмжүүдийг гэнэтийн тохиолдлоор доорхи эрсдэлээс үүдэн гарах хохиролыг нөхөн төлөх зорилготой юм.

Үндсэн эрсдэл

Гал;

Тэсрэлт, дэлбэрэлт;

Байгалийн эрсдэл;

Сантехникийн шугам хоолойн гэмтлээс шалтгаалж учирсан хохирол;

Агаарын хөлөг, түүний хэсгүүд дээрээс унах;

Цахилгааны гэмтэл;

Эрчим хүчний нөлөөлөл; хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт

Нэмэлт эрсдэл (нэмэлт хураамжтай)

Хулгай, дээрэм, түүнээс үүдэлтэй хохирол

Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл;

Ажилчдын санамсар болгоомжгүй үйлдэл