БАЙГУУЛЛАГЫН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Бизнесийн тогтвортой байдлыг ханган ажиллах нь бизнесийн байгууллагын гол зорилт юм. Учирч болох аливаа эрсдэлээс хамгаалах хамгийн чухал хөшүүрэг бол ДААТГАЛ юм. Бид бизнесийн салбарын онцлогт тохирсон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай

хүргэн ажиллахын зэрэгцээ эрсдэл өндөр уул уурхай, тээвэр, барилгын салбаруудад давхар даагчдын хамт тусгайлан боловсруулсан олон Улсын жишигт нийцсэн даатгалын хамгаалалтын үйлчилгээг үзүүлж байна. Бид таны бизнесийн итгэл даасан даатгагч, мэргэжлийн зөвлөх байх болно.


Ажил олгогчийн хариуцлагын даатгал

Ажил олгогч нь энэ төрлийн даатгалд даатгуулснаар ажиллагсдынхаа өмнө хүлээх хуулийн хариуцлагаас хамгаалагдах болно. Уг даатгалд тухайн байгууллагын бүх ажилтнууд хамрагдах ба ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирох, хөдөлмөрийн чадвараа алдах, гэмтэж бэртэх тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авна.


Бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгал

Тухайн байгууллагын үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээний алдаа дутагдал, доголдлын улмаас хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулснаас гарах аливаа хохирлыг бүтээгдэхүүн үйлчилгээний хариуцлагын даатгалаар хамгаалахад чиглэгдэнэ.


Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал

Мэргэжлийн хариуцлагын даатгал нь мэргэжлийн ажилтан албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан хайхрамжгүй үйлдэл, мэргэжлийн алдаа, ур чадвар дутсанаас үүдэн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үеийн санхүүгийн эрсдэлийг шийдэхэд чиглэгддэг. Үүнд дараах ажил мэргэжлүүд багтана.

Эмч

Нотариатч

Өмгөөлөгч

Нягтлан бодогч

Аудит гэх мэт


Ерөнхий хариуцлагын даатгал

Ерөнхий хариуцлагын даатгал нь аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаагаа эрхлэх явцдаа гэнэтийн санамсар болгомжгүй үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулах эрсдэлээс хамгаалсан даатгал юм.


Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолоочийн хариуцлагын даатгалыг Монгол улсын УИХ-аас албан журмын даатгал болгон 2011 оны 11-р сард хуульчлан баталсан. Энэхүү хуульд автомашин эзэмшигч бүр албан журмын жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдсан байх ёстой гэж заасан байдаг.

Жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулснаас гарах зардлыг даатгуулагчийн өмнөөс жолоочийн хариуцлагын даатгал хохирогчид 100% нөхөн төлнө.


Захирал болон удирдах ажилтны хариуцлагын даатгал

Захирлууд болон удирдах ажилтнуудын санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд учруулах хуулийн хариуцлагыг энэ даатгалаар хамгаалах боломжтой.


Операторын хариуцлагын даатгал

Операторч тээврийн хэрэгсэл жолоодож  ажил үйлчилгээ үзүүлж байх үедээ санамсар болгоомжгүй, ур чадвар дутагдсаны улмаас гуравдагч этгээдэд учруулж болзошгүй хуулийн хариуцлагаа даатгуулах, тэдгээрийн ашиг сонирхлын төлөө амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагын хамгаалахад чиглэсэн даатгал юм.