Санхүүгийн даатгал
Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг даган хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг нь банк, санхүүгийн салбар юм. Банк санхүүгийн салбарт дэлхийн санхүүгийн хямралын нөлөө, хөрөнгө оруулалтын орчин, шийдвэр гаргагчдын байр суурь гээд олон хүчин зүйл нөлөөлдөг нь эрсдэлийн түвшинг ч мөн ихэсгэдэг юм. Бодь Даатгал ХХК-ийн Байгууллагын даатгалын хэлтэс нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын ҮНДСЭН ЧИГЛЭЛ, БИЗНЕСИЙН ОНЦЛОГ, ЦАР ХҮРЭЭ-нд нийцсэн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг тусгайлан боловсруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар зөвөлгөө, сургалт өгч ажиллахаас гадна хохирлыг хамгийн богино хугацаанд түргэн шуурхай нөхөн төлж компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангах үндсэн зорилготой ажилладаг. Доорхи санхүүгийн даатгалуудыг таньд санал болгож байна.
1. Бизнес тасалдлын даатгал
Талуудын хооронд байгуулагдсан тухайн даатгалын гэрээнд тусгагдсан даатгалтай зүйлд давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлоос үүдэн түүний бизнесийн үйл ажиллагаа нь тасалдсаны улмаас олох байсан ашиг орлогын алдагдлыг хамгаалах зорилготой даатгал юм.
2. Гэрээний тасалдлын даатгал
Тухайн даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ санамсар болгоомжгүй, гэнэтийн эрсдлийн улмаас биелүүлж чадаагүй тохиолдолд үүсэх эрсдлээс хамгаалах зорилго бүхий даатгал юм.
3. Зээлийн эрсдлийн даатгал
Тухайн зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч талд төлөх төлбөрийг тасалдсанаас үүсэх эрсдлийн хамгаалах зорилготой даатгал юм.