Олон улсын BODI+Global Healthcare эрүүл мэндийн даатгал нь хувь хүмүүс, гэр бүл, албан байгууллага, байгууллагын ажилтанд зориулан гаргасан дэлхийн стандартад нийцсэн эрүүл мэндийн даатгалын багц хамгаалалт юм. 20 жилийн ойн баяраа тохиолдуулан Бодь Даатгал компани дэлхийд тэргүүлэгч АХА групптэй хамтран Монгол улсад 2015 оны 4 дүгээр сараас эхлэн тус бүтээгдэхүүнийг албан ёсоор нэвтрүүлээд байна.

Та эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар дараах эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Үүнд:

  • Бүх төрлийн амбулаторийн эмчилгээ
  • Эмнэлгээс гадуурх эмчилгээ, эм тарианы зардал
  • Эмнэлэгт хэвтэх үеийн ор хоногийн зардал
  • Нүд буюу шүдний бүх төрлийн эмчилгээ
  • Төрөлт, түүнтэй холбогдон гарах эмчилгээ
  • Бүх төрлийн эрүүл мэндийн шинжилгээ
  • Архаг хууч өвчин, даатгуулахаас өмнөх үеийн өвчин зэрэг бүх төрлийн өвчлөл, тэдгээрийг эмчлэхтэй холбоотой аливаа зардал
    Та:
    24 цагийн шуурхай дуудлагын үйлчилгээ
    Монголын тэргүүлэх эмнэлгийн үйлчилгээ  /УБ Сонгдо, Ачтан, Интер мэд гэх мэт/
    Дэлхий даяар байрлах АХА группийн 250 гаруй сүлжээ эмнэлгүүд, 400 гаруй шинжилгээний төвүүдийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах болно.