ЭРХЭМ ДААТГУУЛАГЧ ТАНАА

Энэхүү гэрээг эзэмшиж буй хүн нь бидэнд даатгуулсан болохыг баталж байна. Хэрвээ асууж тодруулах зүйл гарвал гэрээний арын хавтас дахь хаягийн дагуу холбогдоно уу.
Тус гэрээг худалдан авсан даатгуулагч болон Бодь Даатгал компанийн хооронд байгуулсан энэхүү “BODI+SOS”аяллын иж бүрэн даатгалын гэрээг даатгалын гэрээ гэж үзнэ.
Даатгуулагч өөрийн оршин суугаа газраас гадна буюу тухайн даатгалын гэрээт баталгаанд нэрлэгдсэн тодорхой бүс нутагт дараалсан 90 хоног хүртэлх гэрээт баталгаанд бичигдсэн хүчинтэй хугацааны туршид аялах явцад гэнэтийн өвчлөл болон урьдчилан таамаглаагүй нөхцлийн улмаас бэртэж гэмтсэн тохиолдолд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж, аяллын хамгаалалт болон бусад яаралтай тусламж үйлчилгээг даатгагчийн зүгээс даатгуулагчид үзүүлнэ. 90-ээс дээших хугацаанд даатгалын гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Энэхүү гэрээ нь даатгуулагчид 75,000 ам.доллар буюу 100,000 ам.доллар хүртэл яаралтай эмнэлэг эмчилгээний зардлыг багтаасан иж бүрэн даатгалын хамгаалалтыг үзүүлнэ. Мөн эмнэлэгт яаралтай зөөн тээвэрлэх буюу нутаг оронд нь яаралтай хүргэх 1,000,000 ам.доллар хүртэлх үйлчилгээ/хамгаалалт болон 24 цагийн дэлхийн хаана ч үйлчлэх аяллын тусламж үйлчилгээг Бодь Даатгал компанийн өмнөөс Олон улсын эрүүл мэндийн СОС байгууллага үзүүлнэ.

Таны хэрэгцээнд нийцэх нэмэлт хамгаалалтыг та гэрээнээс уншиж тодруулна уу. Та гэрээний нөхцөлтэй сайтар уншиж танилцан гадаадад аялахдаа биедээ авч явна уу.
Таньтай хамтран ажиллахад таатай байна.
Сайхан аялаарай

ДААТГАЛЫН НӨХЦӨЛ

Аялалын BODI+SOS иж бүрэн даатгал нь энэхүү гэрээний нөхцөл болон даатгалын хамгаалалтыг хүлээн зөвшөөрч тодорхой хураамж төлсөн Даатгуулагч бүрт хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭ
 I БҮЛЭГ – АЯЛАЛЫН ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ  (Дээд хязгаар)

А. Яаралтай Эмчилгээний Зардлын Хамгаалалт 75,000 ам.доллар эсвэл 100,000 ам.долларын хамгаалалтаас Та сонгож болно. Дэлгэрэнгүйг хураамжийн хүснэгтээс харна уу. Таны сонгосон хамгаалалтаас үл хамааран гэрээт баталгаандахь бүх үйлчилгээ адил үйлчилнэ.

  • Шүдний Яаралтай Эмчилгээ 500 ам.доллар хүртэл
  • Хэвтэж Эмчлүүлэх болон Сонгосон хамгаалалтын хязгаарт багтана
  • Амбулаторийн Эмчилгээ (75.000 ам.доллар эсвэл 100,000 ам.доллар)

Б. Хувийн Хамгаалалт

  • Хувийн Хариуцлага Алдсаны 1,000 ам.доллар улмаас Хүлээх Хуулийн Хариуцлага
  • Ачаа Тээш болон 150 ам.доллар хүртэл

Хувийн Эд Зүйлсээ Алдах

  • Ачаа Тээш Саатах (10 цагаас дээш) 100 ам.доллар хүртэл

С. Аялaлын Хамгаалалт

  • Аялал Цуцлагдах 500 ам.доллар хүртэл
  • Нислэг Хойшлогдох (10 цагаас дээш) 200 ам.доллар хүртэл
  • Дамжин Явах Онгоцоос Хоцрох (3 цагаас дээш) 100 ам.доллар хүртэл

II БҮЛЭГ – 24 ЦАГИЙН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН СОС-ЫН ЭМНЭЛГИЙН БОЛОН АЯЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

А. Эмнэлгийн Яаралтай Тусламж Хамгаалалт

  • Хамгийн Ойр байгаа Эмнэлэгт Яаралтай Хүргэх 1,000,000 ам.доллар хүртэл
  • Нутаг оронд Яаралтай Хүргэх
  • Шарил Зөөн Тээвэрлэх
  • Ойр дотны хүний эргэлтийн зардал 1 хүний Ирж Буцах Онгоцны Зардал /энгийн зэрэглэлийн/
  • Бага Насны Хүүхдийг нь Нутаг Буцаах 1 Хүүхдийн Нэг Талын Онгоцны Зардал /энгийн зэрэглэлийн/

Б. Дэлхийн өнцөг буланд хүрч үйлчлэх Тусламж 10,000 ам.доллар хүртэл

  • Эмнэлгийн Яаралтай Тусламж Багтсан
  • Аялалын Тусламж Багтсан

I БҮЛЭГ – АЯЛАЛЫН ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ
А. ГЭНЭТИЙН ОСОЛ БОЛОН ГЭНЭТИЙН ӨВЧЛӨЛИЙН УЛМААС ҮҮДЭН ГАРАХ ЯАРАЛТАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ХАМГААЛАЛТ – 75,000 АМ ДОЛЛАР ЭСВЭЛ 100,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Та Гадаад улс оронд аялахдаа Даатгалын Хүчин Төгөлдөр Хугацаанд Гэнэтийн Ослын улмаас Бэртэж Гэмтсэн эсвэл Гэнэтийн Өвчлөлийн улмаас гарсан яаралтай эмчилгээнд шаардагдсан Эмчилгээний Нөхөн Олгогдох Зардлыг Даатгагч нь даатгалын тохиолдол бүрт 50 ам.долларыг хасч даатгалын дээд хязгаарт багтаан нөхөн төлнө.

“ЯАРАЛТАЙ ЭМЧИЛГЭЭ” гэдэг нь та гадаад улс оронд аялахдаа Таны Даатгалын Хүчин Төгөлдөр хугацаанд хүнд хэлбэрээр Бэртэх эсвэл Гэнэтийн Өвчлөлийн улмаас нэн даруй шаардлагатай эмчилгээ, эм тариа болон бусад эмнэлгийн үйлчилгээг хэлнэ.

“ЭМЧИЛГЭЭНИЙ НӨХӨН ОЛГОГДОХ ЗАРДАЛ” гэдэгт Та гадаад улс оронд аялахдаа Даатгалын Хүчин Төгөлдөр Хугацаанд Гэнэтийн Ослын улмаас бэртэж гэмтэх эсвэл Гэнэтийн Өвчлөлийн улмаас эмчлүүлэх тохиолдолд Эмчийн зааварлаж зөвлөсөн буюу шаардсаны дагуу зайлшгүй хийгдэх үйлчилгээ, асаргаа сувилгаа буюу эм тариа боолт, эмчилгээ зэрэг зүй ёсны болон нийтлэг зардлууд хамаарагдана. Энэхүү зардал нь гэрээнд тусгагдсан дээд хязгаараас хэтрэхгүй болно.

Даатгагч нь зүй ёсны болон нийтлэг зардлаас хэтэрсэн хувийг төлөхгүй. “ЗҮЙ ЁСНЫ БОЛОН НИЙТЛЭГ ЗАРДАЛ” гэдэгт тухайн газар нутагт эмчлүүлэхэд шаардагдах эм тариа, боолт, анхан шатны эмчилгээг бусад ижил төстэй эмчилгээний зардлуудтай харьцуулсан зардал юм. Танаас ямар нэгэн зардал гараагүй, бусад хүмүүсээс танд зарцуулсан эсвэл Таны аялалын зардалд багтсан зардлыг даатгагч хариуцахгүй.

ШҮДНИЙ ЯАРАЛТАЙ ЭМЧИЛГЭЭ – 500 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Та Даатгалын Хүчин Төгөлдөр хугацаанд гадаад улс оронд аялах явцад Гэнэтийн Осол болон гадны хүчин зүйлийн нөлөөллөөр эрүүл шүдээ гэмтээсэн ба яаралтай эмчлүүлэх болсон тохиолдолд Даатгагч нь 500 ам.доллар хүртэлх төлбөрийг төлнө.

ХЭВТЭЖ ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОН АМБУЛАТОРИЙН ЗАРДАЛ – ХУДАЛДАН АВСАН ХЯЗГААР ХҮРТЭЛ

Даатгалын Хүчин Төгөлдөр хугацаанд Та гадаад улс оронд аялахдаа Гэнэтийн Ослын улмаас Бэртэж Гэмтсэн эсвэл Гэнэтийн Өвчлөлийн улмаас танд Эмнэлэг, эмчилгээний болон Амбулаторын эмчилгээ шаардлагатай тохиолдолд гарсан эмчилгээний зардлыг Даатгагч нь гэрээнд тусгагдсан дээд хязгаар хүртэл нөхөн төлнө.
Даатгалын Хүчин Төгөлдөр Хугацаанд гадаадад аялахдаа Гэнэтийн Ослын улмаас бэртэж гэмтсэн эсвэл Гэнэтийн Өвчлөлийн улмаас Та эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн мөн Эмчийн зааврын дагуу аялалын хугацаанаасаа хэтрүүлэн таныг зайлшгүй хэвтэж эмчлүүлэх болсон тохиолдолд энэхүү даатгалын хамгаалалт нь Таныг эмнэлгээс гарах өдөр хүртэл хүчинтэй ба эмчилгээний нийт зардлыг Гэрээт баталгаанд тусгагдсан дээд хязгаар хүртэл нөхөн төлнө.

“ЭМНЭЛЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ” гэдэгт Даатгуулагч Гэнэтийн Ослын улмаас бэртэж гэмтсэн эсвэл Гэнэтийн Өвчлөлийн улмаас Эмнэлэгт зайлшгүй хэвтэж эмчилгээ хийгдэхэд гарсан зардлыг хэлнэ.

“АМБУЛАТОРЫН ЭМЧИЛГЭЭ” гэдэгт Та Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагагүйгээр эмчийн зааврын дагуу гадуур хийгдэх эмчилгээ гэж ойлгоно.

  1. ХУВИЙН ХАМГААЛАЛТ

ХУВИЙН ХАРИУЦЛАГА АЛДСАНЫ УЛМААС ХҮЛЭЭХ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА –1,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Даатгуулагч гадаад улс оронд Даатгалын Хүчин Төгөлдөр Хугацаанд дараах тохиолдолд хуулийн хариуцлага хүлээж шүүхээс түүнийг гуравдагч этгээдэд мөнгөн төлбөр төлөх шийдвэр гарсан тохиолдолд Даатгагч нөхөн төлнө.

  1. Даатгуулагч хэн нэгэн этгээдийн амь нас, эрүүл мэнд, бие эрхтэнд гэмтэл учруулсан хуулийн хариуцлага
  2. Бусдын эзэмшиж буй эд хөрөнгийг гэмтээх эсвэл хохирол учруулсан хуулийн хариуцлага

АЧАА ТЭЭШ ЭСВЭЛ ХУВИЙН ЭД ЗҮЙЛСЭЭ АЛДАХ – 150 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаандаа Даатгалын Хүчин Төгөлдөр Хугацаанд Тээвэрлэгч

Байгууллагын тээшинд хадгалуулсан эсвэл шалгуулсан ачаа тээшээ алдах эсвэл зочид буудалд хадгалах явцад ачаа тээшээ алдах тохиолдолд гарсан зардлыг Даатгагч нөхөн төлнө. Гэхдээ Тээвэрлэгч байгууллага болон зочид буудлаас Даатгуулагчид зохих нөхөн төлбөрийг олгосны дараа Даатгагчийн зүгээс Даатгуулагчид нөхөн төлбөр олгох эрх үүснэ. Даатгуулагч нь гарсан зардлын баримтыг нэхэмжлэлдээ заавал хавсаргах үүрэгтэй.

АЧАА ТЭЭШ СААТАХ – 100 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Тухайн Тээвэрлэгч Байгууллагын буруутай үйлдлээс болж Таны очих гадаад улс оронд Таны ачаа тээш товлосон хугацаанаасаа 10 цагаас дээш хугацаагаар түр саатсан тохиолдолд шаардлагатай зүйлсийг худалдан авахад зориулж 100 хүртэлх ам.долларыг Даатгагч нөхөн олгоно. Гоо сайхны бүтээгдэхүүн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зардал орохгүй болно.

Та тухайн Тээвэрлэгч Байгууллагын зорчигчийн тийзтэй байх ёстой. Мөн тухайн Тээвэрлэгч Байгууллагаас ачаа тээш хоцорсон шалтгааныг нотолсон албан бичиг болон худалдан авсан зүйлсийн төлбөрийн баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан байх ёстой.

С. АЯЛАЛЫН ХАМГААЛАЛТ
АЯЛАЛ ЦУЦЛАГДАХ– 500 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Даатгалын Хүчин Төгөлдөр Хугацаанд Байнгын Оршин Суугаа Газартаа эсвэл гадаад улс оронд урьдчилж таамаглаагүй дараах шалтгааны улмаас Таны аялал цуцлагдсан тохиолдолд Даатгагч 500 ам.доллар хүртэл нөхөн төлнө.

  1. Та эсвэл Таны Аялалын Хамтрагч гэнэтийн ослоор эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас нас барах эсвэл хүндээр бэртэж гэмтэн Эмчийн хяналтан дор түүний зөвлөсний дагуу аялалд явах боломжгүй болсон, Эмч Аялалыг Явахаар товлосон Өдөр эсвэл өмнө нь цуцлахыг зөвлөсөн байх ёстой.
  2. Тээвэрлэгч байгууллагад аялалын үйлчилгээг 24 цагийн турш бүрэн зогсоох ажил хаялт болсон,
  3. Та эсвэл Таны Хамтран Аялагч/Хамт Аялж Яваа Хүн цэргийн ажилтан бол байгалийн гамшиг болсны улмаас ажилдаа яаралтай эргэн дуудагдсан, түр амралт нь цуцлагдсан, эргэн томилогдсон,

Дээр дурьдсан аливаа шалтгааны улмаас даатгуулагчийн аялал албан ёсоор цуцлагдсан эсвэл саатсан тохиолдолд Тээвэрлэгч Байгууллагын тогтоосон эргэж буцаагддаггүй зардал болон Нислэг цуцалсны шимтгэлийг Даатгагч гэрээнд заасан хязгаарт багтаан нөхөн олгоно.

АЯЛАЛ ЦУЦЛАЛТАНД ТАВИГДАХ ХЯЗГААРЛАЛТУУД: Ямар нэг тохиолдол болсон даруйд боломжтой бол 48 цагийн дотор аяллаа цуцлаж байгаагаа холбогдох Тээвэрлэгч Байгууллага болон Аялалын Төлөөлөгчийн Газарт шууд мэдэгдсэн байх ёстой. Хэрвээ 48 цагийн дотор дээрх байгууллагуудад мэдэгдэж чадаагүй тохиолдолд Даатгагч ямарваа нэг нөхөн төлбөр олгохгүй.

НИСЛЭГ ХОЙШЛОГДОХ – 200 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Тухайн гадаад улс орны эрх бүхий Тээвэрлэгч Байгууллагын хуваарьт нислэг нь 10 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд Даатгагч нь Танд түр байрлах байр, унааны хөлс болон хоол ундны зардлыг гэрээнд заасан хязгаарт багтаан нөхөн төлнө.

ДАМЖИН ЯВАХ ОНГОЦ/ГАЛТ ТЭРЭГ/АВТОБУСААС ХОЦРОХ – 100 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Тухайн эрх бүхий Тээвэрлэгч Байгууллагын үйлдэх хуваарьт нислэг хойшлогдсоны улмаас дамжин суух тээврийн хэрэгслээсээ 3 цаг болон түүнээс дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд Танд түр байрлах байр, унааны хөлс болон хоол ундны зардлыг Даатгагч нөхөн төлнө. Тээвэрлэгч Байгууллагаас нөхөн төлбөр авсаны дараа даатгалын нөхөн төлбөр олгогдоно. Хуваарьт нислэгээрээ нисэх боломжтой байсан ч цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас даатгуулагч өөрийн хүсэлтээр нислэгээ цуцалсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгогдохгүй. Даатгалын Хүчин Төгөлдөр Хугацаанд гадаад улс оронд үйлдэж буй дамжин явах нислэг даатгалын нөхөн төлбөрийн гол үзүүлэлт болно.

II БҮЛЭГ – ЭМНЭЛГИЙН БОЛОН АЯЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Бодь Даатгал компанийн итгэмжит төлөөлөгч Олон улсын СОС нь Танд 365 хоног, 7 өдөр, 24 цагийн туршид эмнэлгийн болон аялалын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлнэ.

А. ХАМГИЙН ОЙР ЭМНЭЛЭГТ ТҮРГЭН ШУУРХАЙ ХҮРГЭХ БОЛОН НУТАГ ОРОНД НЬ ЯАРАЛТАЙ ХҮРГЭХ – 1,000,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ
ХАМГИЙН ОЙР ЭМНЭЛЭГТ ТҮРГЭН ШУУРХАЙ ХҮРГЭХ

Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас хүнд өвдсөн тохиолдолд нутаг оронд нь буцаалгүйгээр хамгийн ойр байгаа эмнэлэгт түргэн шуурхай хүргэх ажлыг Олон улсын СОС зохион байгуулна.
Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэхтэй холбогдон гарсан тээврийн болон холбооны нийт зардал буюу дагалдах ердийн төлбөрийг Олон улсын СОС төлнө.
Олон улсын СОС Даатгуулагчийн эрүүл мэндийн байдал хүнд эсэхээс хамаараад хамгийн ойр эмнэлэгт хүргэх эсэхээ шийдэх эрхтэй. Мөн Олон улсын СОС Даатгуулагчийг хүргэх газар болон хүргэх арга зам эсвэл хэрэгслээ тухайн цагийн нөхцөл байдлыг харгалзан шийдэх эрхийг эдэлнэ.

НУТАГ ОРОН УРУУ НЬ ЯАРАЛТАЙ ХҮРГЭХ БОЛОН ЗӨӨН ТЭЭВЭРЛЭХ

Даатгуулагч нь хамгийн ойр эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ авсаны дараа өөрийн Нутаг Орон руу нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх үйл ажиллагааг Олон улсын СОС зохион байгуулна.
Энэхүү яаралтай хүргэх үйлчилгээнд шаардагдах зайлшгүй зардлуудыг Олон улсын СОС хариуцна.
Тухайн цагийн нөхцөл байдлыг харгалзан эх оронд нь ямар арга замаар эсвэл ямар хэрэгслээр яаралтай хүргэх талаар Олон улсын СОС шийдэх эрхтэй.

ШАРИЛ ЗӨӨН ТЭЭВЭРЛЭХ

Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд амь насаа алдсан тохиолдолд Даатгагчийн өмнөөс Олон улсын СОС шарилыг Нутаг Оронд нь хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд тээврийн зардал болон тээвэрлэх явцад гарсан зайлшгүй зардал эсвэл нас барсан тухайн газарт нь оршуулах зардлыг бүрэн хариуцна.__

ГЭР БҮЛИЙН НЭГ ГИШҮҮНИЙ ЭРГЭЛТИЙН ЗАРДАЛ

Даатгуулагч ганцаараа аялж байх үедээ гадаадад 7 хоногоос дээш хугацаагаар хэвтэж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон үед түүний гэр бүлийн 1 гишүүн эсвэл 1 найзын эргэлтийг Олон улсын СОС зохион байгуулж ирж буцах энгийн тасалбар болох замын зардлыг хариуцна.

ДААТГУУЛАГЧТАЙ ХАМТ ЯВАА БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ НУТАГ БУЦААХ

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчлөл, гэнэтийн ослын улмаас яаралтай эмнэлэгт хэвтсэний улмаас Нутаг Орон уруугаа буцах боломжгүй болсон бол хамт явсан 18 ба түүнээс доош насны 1 хүүхдийг Нутаг Оронд нь буцаах ажлыг Олон улсын СОС зохион байгуулж энгийн тасалбар болох замын зардлыг хариуцна.

Б. ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАНД ХҮРЧ ҮЙЛЧЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ – 10,000 АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛ

Таны Аялал эхэлсэн өдрөөс хойш Эмнэлгийн Яаралтай болон Аялалын Яаралтай Тусламж Үйлчилгээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Та Аялалаас буцаж ирсэн өдөр буюу Аялал дууссан өдөр энэхүү яаралтай тусламжийн үйлчилгээ хүчингүй болох ба даатгалын хүчин төгөлдөр хугацаа дууссан өдрийн 24:00 минутад нь дуусгавар болно.

ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /24 ЦАГ/

  1. УТСААР ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсон тохиолдолд Даатгуулагчид дэлхийн бүх улс орон дахь сүлжээ бүхий Олон улсын СОС утсаар эмнэлгийн болон эрүүл мэндийн зөвлөгөө өгнө.

  1. ЭМНЭЛЭГ БОЛОН ЭМЧИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсон тохиолдолд
Даатгуулагчид холбогдох эмнэлэг, эмч нарын нэр, хаяг, утас болон Даатгуулагч хүссэн эсвэл шаардлагатай тохиолдолд шүдний эмнэлэг буюу шүдний эмч, поликлиник, эмнэлэг, эмчийн ажиллах цагийн хуваарь зэрэг мэдээллээр Олон улсын СОС Даатгуулагчийг хангана.

  1. ОРОН НУТГИЙН ЭМЧ ДЭЭР ЦАГ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦНА.

Олон улсын СОС нь даатгуулагчийг тухайн аялж буй газрын орон нутгийн эмч дээр цаг авч эмчилгээнд хамруулах үйл ажиллагааг хариуцна.

  1. ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ ЭМЧЛҮҮЛЭХ

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсоны улмаас зайлшгүй хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд эмнэлгийн хүлээн авах процедурт Олон улсын СОС туслалцаа үзүүлнэ.

  1. ЭМНЭЛЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙН БАТАЛГАА ГАРГАХ

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаандаа гэнэт өвдөх эсвэл гэнэтийн осолд орсон бол түүний эмнэлэгт хэвтэх процедурийг зохион байгуулах, эмнэлэг эмчилгээний зардалд баталгаа гаргаж өгөхийг Даатгуулагч Олон улсын СОС-оос хүссэн тохиолдолд Даатгагч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд Даатгуулагчийн хэвтэн эмчлүүлсэн эмнэлэг, эмчилгээний зардлыг нөхөн төлөх баталгааг Олон улсын СОС гаргана.

  1. ЭМ ТАРИА ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсон тохиолдолд даатгуулагчийн эмчлүүлж байгаа газарт Даатгуулагчийн эмчилгээнд шаардлагатай эм тариа олдох боломжгүй тохиолдолд эм тариа яаралтай хүргэх ажлыг Олон улсын СОС зохион байгуулж гарсан зардлыг хариуцна.

АЯЛАЛЫН ТУСЛАМЖ /24 ЦАГ/

  1. АЯЛАЛЫН ӨМНӨХ МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Даатгуулагчийг гадаад улс оронд аялахад шаардагдах виз болон холбогдох мэдээллээр хангана.

  1. ХАРЬЯА ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН МЭДЭЭЛЭЛ

Даатгуулагчийг гадаад улс оронд аялах хугацаанд ойролцоох элчин сайд яамдын хаяг, утас, байршил болон бусад мэдээллээр хангана.

  1. АЛДАГДСАН АЧАА ТЭЭШ ОЛОХОД ТУСЛАХ

Даатгуулагч гадаад улс оронд аялах явцдаа өөрийн ачаа тээшээ алдсан тохиолдолд Олон улсын СОС алдагдсан ачаа тээшийг олоход туслалцаа үзүүлнэ.

  1. АЛДАГДСАН ПАСПОРТ ОЛОХОД ТУСЛАХ

Даатгуулагч гадаад улс оронд аялах явцдаа өөрийн паспортоо алдсан тохиолдолд Олон улсын СОС алдагдсан паспортыг олоход туслалцаа үзүүлнэ.

  1. ЯАРАЛТАЙ МЕССЕЖ ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлийн улмаас мэс засалд орох болсон тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр түүний гэр бүл, найз нөхдөд нь яаралтай мессеж илгээхэд Олон улсын СОС тусална.

  1. ЦАГ АГААР БОЛОН ХАНШИЙН МЭДЭЭЛЛЭЭР ТУСЛАХ

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд Олон улсын СОС цаг агаар болон валютын ханшийн талаар мэдээлэл өгнө.

  1. ОРЧУУЛАГЧИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ

Даатгуулагчийг гадаад улс оронд аялах хугацаанд Олон улсын СОС орчуулагчийн нэр, хаяг, утас, ажиллах цагийн хуваарь зэрэг мэдээллээр хангана.

  1. ЗОЧИД БУУДАЛ ЗАХИАЛАХАД ТУСЛАХ

Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үед түүний гэр бүлийн гишүүний байрлах зочид буудлын захиалгыг Олон улсын СОС зохион байгуулна.

НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

  1. “ГЭНЭТИЙН ӨВЧЛӨЛ” гэдэгт хуулийн дагуу эмчлэх эрх бүхий эмчийн оношлосноор дараах шинж тэмдэг бүхий өвчнийг ойлгоно.
  2. Хурц халдварт өвчнүүд
  3. Даатгалын гэрээ эхлэхээс өмнө оношлогдон эмчлүүлж байгаагүй, цочмог илэрч хурдан хүндэрдэг, цаашид амь насанд аюул учруулах гэнэтийн хурц өвчнүүд
  4. “ГЭНЭТИЙН ОСЛЫН УЛМААС БЭРТЭЖ ГЭМТЭХ” гэдэгт /гадны нөлөөллөөр/ ослын улмаас шууд буюу шууд бус байдлаар бие эрхтэн гэмтэхийг хэлнэ.
  5. “ГЭМТЭЛ БЭРТЭЛ” гэдэг нь даатгалын хүчин төгөлдөр хугацаанд гэнэтийн ослын улмаас даатгалын гэрээт баталгаанд тусгагдсан шууд учрах тохиолдлоос бие гэмтэхийг хэлнэ. Гэмтэл бэртэл нь мэргэжлийн эмчээр тодорхойлогдсон байх ба яаралтай тусламжийн эмчилгээг шаардсан байх ёстой.
  6. “ОСОЛ” гэдэгт аяллын явцад тодорхой газар, тодорхой цагт болсон гэнэтийн, урьдчилж таамаглаагүй үйл явдлыг хэлэх ба үүнд Таныг тээврийн хэрэгслээр зорчин явж байх үед тохиолдсон гэнэтийн үйл явдлууд хамаарна.
  7. “БИЕД ГЭМТЭЛ УЧРАХ” гэдэг нь Таны Даатгалын Хугацааны хамгийн сүүлийн өдрөөс өмнө болон Даатгал Эхэлсэн Өдөр буюу түүний дараах өдрүүдэд болсон шууд, тодорхой нэг шинэ шалтгаанаас үүдэлтэй/урьд өмнө гараагүй шалтгаанаас/ Гэнэтийн Ослын улмаас бие эрхтэнд бэртэл гэмтэл учрахыг хэлнэ.
  8. “УРЬД ӨМНӨ МЭДЭГДЭЖ БАЙСАН ӨВЧИН” гэж Даатгал Эхлэх Өдрөөс өмнө 12 сарын турш хэвтэн эмчлүүлж байсан эсвэл Даатгал Эхлэхээс өмнө 6 сарын хугацаанд эм тариа хэрэглэж, эмчийн хяналтан дор эмчлүүлж, шинжлүүлж байсан өвчинг хэлнэ.
  9. “ХОХИРОЛ” гэж даатгалын гэрээний дагуу даатгахаар хүлээн зөвшөөрсөн 1 болон хэд хэдэн тохиолдлуудын улмаас Та бэртэж гэмтэхийг хэлнэ.
  10. “ЯАРАЛТАЙ ЭМЧИЛГЭЭ” гэдэг нь Даатгуулагч гадаад улс оронд аялахдаа даатгалын хүчин төгөлдөр хугацаанд хүнд хэлбэрээр бэртэх эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас нэн даруй шаардлагатай эмчилгээ, эм тариа болон бусад эмнэлгийн үйлчилгээг хэлнэ.
  11. “ЯАРАЛТАЙ ХҮРГЭХ” гэдэг нь эрүүл мэндийн хувьд ноцтой хүнд шалтгааны улмаас бэртэж гэмтсэн газраас хамгийн ойр байгаа эмнэлэгт нэн даруй хүргэн тээвэрлэхийг хэлнэ. Хамгийн ойр эмнэлэгт яаралтай хүргэхдээ газраар, далайгаар эсвэл агаараар тээвэрлэх ба ердийн тээвэрлэгч байгууллага, агаарын болон ердийн түргэн тусламж, хувийн тээврийн хэрэгсэл болон бусад тээврийн хэрэгсэл байж болно.
  12. “ШААРДЛАГАТАЙ ЭМЧИЛГЭЭ” гэдэг нь дараах эмчилгээ, эмчилгээний үйлчилгээ эсвэл эм тариаг хэлнэ.
  13. Гэнэтийн ослын болон гэнэтийн өвчлөлийн улмаас өвдсөн эсвэл бэртэж гэмтсэн тохиолдолд зайлшгүй хийгдэх эмчилгээ, шинжилгээ
  14. Эмчилгээний стандартанд нийцсэн, тохирсон эмчилгээ,
  15. Эмчийн хяналтан дор зайлшгүй хийгдэхээр эмчийн зааварласаны дагуу хийгдэх эмчилгээ
  16. “ЭМЧИЛГЭЭНИЙ НӨХӨН ОЛГОГДОХ ЗАРДАЛ” гэдэгт даатгуулагч гадаад улс оронд аялахдаа даатгалын хүчин төгөлдөр хугацаанд гэнэтийн осол болон гэнэтийн өвчлөлийн улмаас эмчлүүлэх тохиолдолд эмчийн зааварлаж зөвлөсөн буюу шаардсаны дагуу зайлшгүй хийгдэх үйлчилгээ, асаргаа сувилгаа буюу эм тариа боолт, эмчилгээ зэрэг зүй ёсны болон нийтлэг зардлууд хамаарагдана. Энэхүү зардал нь гэрээнд тусгагдсан дээд хязгаараас хэтрэхгүй болно.
  17. “ЗҮЙ ЁСНЫ БОЛОН НИЙТЛЭГ ЗАРДАЛ” гэдэгт тухайн газар нутагт эмчлүүлэхэд шаардагдах эм тариа, анхан шатны эмчилгээ болон бусад ижил төстэй эмчилгээний зардлууд багтана.
  18. “ДААТГАГЧ” гэж Бодь Даатгал компанийг хэлнэ.
  19. “ДААТГУУЛАГЧ” гэж даатгалын гэрээ байгуулж холбогдох даатгалын хураамжийг төлсөн гэрээт баталгаанд нэр нь бичигдсэн хүнийг гэж ойлгон
  20. “ОЛОН УЛСЫН СОС” гэж Бодь Даатгал компанийн өмнөөс гадаадад аялах хугацаанд эмнэлгийн болон аялалын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэгч байгууллагыг хэлнэ.
  21. “ЭМНЭЛЭГ” гэдэг нь хууль зүйн хүрээнд тухайн нутаг дэвсгэрт хуулийн дагуу эмчлэх тодорхой эрх эзэмшсэн бэртэж гэмтсэн эсвэл өвдсөн хүмүүст 24 цагийн эмнэлгийн үйлчилгээ бүхий анхан шатны тусламж үзүүлдэг эрх бүхий байгууллага юм. /сувилалын газар, амралтын газар, настанд зориулсан амралт сувиллын болон түүнтэй адил төстэй газрууд орохгүй/ өвчний онош тогтоох болон мэс ажилбарыг эмнэлэгт болон урьдчилан бэлтгэсэн эмнэлгээс гадуур нөхцөлд хийх боломж бүхий байгууллагыг хэлнэ.
  22. “ЭМЧ” гэж эмчилгээ хийх болон мэс заслын эсвэл шүдний эмчилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эмчлэх эрх бүхий эмчлэгч хүнийг хэлнэ. Эмчлэх эмчид Та болон Тантай Хамт Аялж Байгаа Хүн эсвэл Таны гэр бүлийн гишүүн, эсвэл Тантай Хамт Аялж Байгаа Хүний буюу Таны асран хамгаалагч хамаарахгүй.
  23. “ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” гэдэгт тогтсон хуваарийн дагуу далайгаар, газраар, агаараар тээвэрлэлт хийдэг, зорчигч тээвэрлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, далай, газар болон агаарын тээвэрлэлтийг гүйцэтгэгч байгууллагыг хэлнэ.
  24. “ХАМТРАН АЯЛАГЧ БУЮУ ХАМТ АЯЛЖ ЯВАА ХҮН” гэдэг нь Тантай хамт аялалд яваа хүнийг хэлнэ. Хэрвээ групп аялалын эсвэл аялалын удирдагч тантай хамт нэг өрөө эсвэл байранд байрлаагүй бол түүнийг Хамтран Аялагчид тооцохгүй.
  25. “ГУРАВДАГЧ ЭТГЭЭД” гэдэг нь Та болон Даатгагчаас бусад хувь хүн эсвэл байгууллагыг хэлнэ.
  26. “АЯЛАЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР” гэж аялал зохион байгуулах үүрэг бүхий тур оператор болон аялалын төлөөлөгчийг,
  27. “ТА” эсвэл “ТАНЫ” эсвэл “ТАНД” гэж Даатгуулагчийг хэлнэ.
  28. “ДААТГАЛЫН ГЭРЭЭТ БАТАЛГАА” гэж Даатгагчаас Танд олгож буй тодорхой нөхцөл журмыг тусгасан аялалын “BODI+SOS” иж бүрэн даатгалын гэрээг хэлнэ.
  29. “ДААТГАЛЫН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХУГАЦАА” гэдэг нь визний хугацаанаас үл хамааран нийт гадаад улсын нутаг дэвсгэрт байх 90 хоногийн хугацааг хэлэх бөгөөд Монгол Улсын хилээр гарсанаас хойш Гадаад улсын нутаг дэвсгэрт байсан хоногоор хасч тоологдоно.
  30. “ДААТГАЛ ЭХЛЭХ ӨДӨР” гэдэгт гэрээнд бичигдсэн даатгал эхлэх өдөр, цагийг тус тус хэлнэ.
  31. “ДЭЭД ХЯЗГААР” гэж Нөхөн Төлбөр Олгох Нөхцөлд заасны дагуу Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн хамгийн дээд хэмжээг хэлнэ.
  32. “АЧАА ТЭЭШ” гэдэг нь Аялалд авч явах зорилгоор Таны худалдан авсан, түрээслэсэн, зээлсэн эсвэл өөрөө эзэмшдэг ачаа болон хувийн эд зүйлсийг хэлнэ.
  33. “ШАЛГАСАН АЧАА ТЭЭШ” гэдэг нь тухайн Тээвэрлэгч Байгууллагын хянан шалгах хэлтэст шалгагдсан нотлох баримт бүхий Ачаа Тээшийг хэлнэ.
  34. “ДАМПУУРАЛ” гэдэг нь дампуурсан талаар шүүхэд сайн дурын эсвэл албан хүчээр өргөдөл гаргах үйл явцыг хэлнэ. Энэ нь хувь хүн болон байгууллага бусдад өгөх өрөө өгч чадахгүй байгааг илэрхийлж буй хууль ёсны нөхцөл юм.
  35. “ХЯМРАЛ” гэдэг нь санхүүгийн тогтворгүй байдлаас болж гэрээнд заагдсан үйлчилгээг үзүүлэх чадваргүй болсон эсвэл санхүүгийн хямралд орсон нөхцөл байдлыг хэлнэ.
  36. “НУТАГ ОРОН” эсвэл “БАЙНГЫН ОРШИН СУУГАА ГАЗАР” гэдэгт Монгол улсыг хэлнэ.
  37. “ТААГҮЙ ЦАГ АГААР” гэж Тээвэрлэгч Байгууллагын ирэх очих хуваарьт нислэгийг хойшлуулах цаг агаарын тааламжгүй нөхцөлийг
  38. “БАЙГАЛИЙН ГАМШИГ” гэдэг нь үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, гал уулын дэлбэрэлт, цасан шуурга эсвэл цасан нурангийг хэлнэ.
  39. “ЭНГИЙН ЗЭРЭГЛЭЛИЙН ТАСАЛБАР” гэдэгт хамгийн бага өртөг бүхий нэг талын замын тасалбарыг,
  40. “ЯВАХААР ТОВЛОСОН ӨДӨР” гэдэг нь Та аялалд явахаар товлосон өдрийг,
  41. “ИРЭХЭЭР ТОВЛОСОН ӨДӨР” гэдэг нь оршин суугаа газраа ирэхээр товлосон өдөр буюу хамгийн сүүлийн газарт очих өдрийг тус тус хэлнэ.
  42. “АЯЛАЛ” гэдэгт хуваарьт аялал, тойрон аялал эсвэл далайн аялалыг хэлнэ.
  43. “АЯЛАЛЫН БАГЦ” гэдэг нь Аялалын турш Аялалын Төлөөлөгчийн Газраас зохион байгуулж буй тээвэрлэлт, байрлах байр болон бусад тодорхой нөхцөл зэргийг багтаасан үйлчилгээг хэлнэ.
  44. “УРЬДЧИЛЖ ТААМАГЛААГҮЙ” гэж даатгал эхлэх өдрөөс хойш тохиолдсон гэнэтийн санамсаргүй байдлыг хэлнэ.
  45. “АМЬДРАХ БОЛОМЖГҮЙ” гэдэг нь тухайн орон нутгийн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зарчмын дагуу хүн оршин суухад тохиромжгүй болсон орон байрыг хэлнэ.

ДААТГАЛД ХАМААРАХГҮЙ ХЭСЭГ
ДААТГАЛЫН БҮХ ХЭСЭГТ ДАРААХ ХАСАЛТУУД ХАМААРНА.

  1. Урьд өмнө мэдэгдэж байсан өвчин, түүний үр дагавараас гарсан зардал, Гэнэтийн өвчлөлийн шинж тэмдэг бүхий өвчлөл нь урьд өмнө нь мэдэгдэж байсан өвчний үр дагавар, илрэл, Гэрээний “нэр томъёoны тайлбар” гэсэн хэсгийн 1-д зааснаас бусад гэнэтийн өвчлөлөөс үүсcэн зардалд нөхөн төлбөр олгохгүй
  2. Даатгалын Хүчин Төгөлдөр Хугацаанд Даатгуулагчийг эрүүл мэндийн ноцтой 1 удаагийн тохиолдлын улмаас нэгээс дээш удаа хамгийн ойр байгаа эмнэлэгт түргэн шуурхай хүргэх юмуу эх оронд нь буцаахад гарсан зардал
  3. Олон улсын СОС-д урьдчилан мэдэгдээгүй, зохион байгуулаагүй эсвэл Олон улсын СОС хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд II бүлэг (эмнэлгийн болон аяллын тусламж үйлчилгээ)-т тусгагдсан зардлууд
  4. Гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Монгол улсын газар нутагт байх хугацаанд гарсан үйл явдал
  5. Төлөвлөгөөт эмчилгээ, эмчийн зөвлөгөөг үл хэрэгсэн гадаад улс орон руу явах, өмнө тохиолдсон өвчлөл болон урьд өмнө мэдэгдэж байсан нөхцөл, үр дагаварын улмаас эмнэлэг эмчилгээний шугамаар явсан тохиолдолд гарсан зардлууд
  6. Даатгуулагчийн эрүүл мэндийн байдал ноцтой бус бол Олон улсын СОС-ын саналаар тухайн улс оронд эмчлүүлж болох эсвэл Монгол уруугаа ирэх хүртэл эмчилгээг хойшлуулж болох тохиолдолд хамгийн ойр байгаа эмнэлэгт хүргүүлэх болон зөөн тээвэрлүүлэхтэй холбогдон гарсан аливаа зардал.
  7. Олон улсын СОС Даатгуулагчийг хамгийн ойр байгаа эмнэлэгт хүргэх эсвэл зөөн тээвэрлэх шаардлагагүйгээр цаашид аялж болно гэж үзсэн тохиолдолд эмнэлэгт хүргэх эсвэл зөөн тээвэрлэхтэй холбогдон гарсан зардлууд
  1. Жирэмслэлт, төрөлт, дутуу төрөлт, зулбалт болон тэдгээрээс гарах хүндрэлүүд, түүний үр дагавараас гарсан зардал
  2. Мэргэжлийн спорт уралдаан тэмцээнд оролцох эсвэл ивээн тэтгэсэн уралдаан тэмцээнд оролцсон, уул хаданд авирах, хөл бөмбөг, агаарт шумбалт хийх, шүхрээр буух, морь унах, циркийн болон түүнтэй адилтгах тоглолтонд оролцох, скет/ролликоор гулсах, цас мөсний бүх төрлийн спорт, тэдгээрийн уралдаан тэмцээнд оролцох, төрөл бүрийн гүйлтийн уралдаан тэмцээнд оролцох, амьсгалах аппарат зүүн усанд шумбах зэргээс үүдэлтэй зардлууд
  3. Сэтгэл санааны гүн хямрал, цочрол болон сэтгэл мэдрэлийн өвчлөлөөс үүдэн гарсан зардал
  4. Мансууруулах бодис буюу спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх, амиа хорлох, өөрийгөө санаатайгаар бэртээснээс үүдсэн зардал
  5. Бэлгийн замын халдварт өвчин, түүний үр дагавар, ДОХ болон түүнтэй холбогдон гарах үр дагаварын улмаас гарсан зардал
  6. Тусгай зөвшөөрөлтэй авиа компанийн нислэгээр зорчихтой холбогдон гарсан зардлаас бусад ямарваа нэгэн агаарын нислэгтэй холбогдон Даатгуулагчийн гаргасан зардлууд
  7. Даатгуулагч хууль бус үйл ажиллагаа болон гэмт хэрэг үйлдэхийг завдах эсвэл хийхтэй холбогдон гарсан зардал
  8. Тухайн эмчилгээ нь тухайн улсын стандартын дагуу бус, мэргэжлийн бус эсвэл эмчлэх эрхгүй эмчийн заавар, зөвлөмжийн дагуу хийлгэсэн аливаа эмчилгээтэй холбогдон гарсан зардлууд, гэнэтийн ослын болон өвчлөлийн улмаас хийсэн анхны мэс ажилбарын дараах хүндрэл, анхны мэс ажилбарын дараа дахин хийсэн мэс ажилбар болон түүнтэй холбоотой бусад зардал
  9. Олон нийтийн цуглаан, хүчирхийллийн хөдөлгөөн, болон цагдаа болон цэргийн хүчний хөдөлгөөн, дайнд /зарласан болон зарлаагүй/ оролцох, булаан эзлэх түрэмгийлэл эсвэл гадны халдлагад өртөх, дайны үйл ажиллагаа, иргэний дайн, эсэргүүцэл эсвэл үймээнд самуунд оролцсоны улмаас гарах зардлууд
  10. Цөмийн зэвсэг болон радио идэвхит цацрагийн идэвхжил, химийн бодис эсвэл биологийн материаллаг зүйлсийн шууд нөлөөнөөс үүссэн зардал
  11. Даатгалын хүчин төгөлдөр хугацаанд 65 нас хүрсэн ба түүнээс дээш настай даатгуулагчийн гаргасан аливаа зардал
  12. Ямарваа нэгэн хөлөг онгоц, нефтийн орд газар юмуу үүнтэй ижил төстэй далай дээрх үйл ажиллагаанаас үүдсэн аливаа зардал
  13. Хэвийн эрүүл шүдний эмчилгээ, хиймэл шүд, шүд авах
  14. Сонсгол шалгуулах, сонсголын аппарат тавиулах, чих цоолуулах, шивээс хийлгэх болон тэдгээрээс гарах дагаварууд
  15. Урьдчилан сэргийлэх нүдний үзлэг, хараа шалгуулах, ойрын болон холын харааг засах эмчилгээ, нүдний шил, линз, контактны линз тохируулах
  16. Гэрээнд хамаарагдахгүй аливаа эрсдлийн үр дагаварын улмаас үүссэн хохирол эсвэл нотлох баримтгүй хохирол
  17. Даатгалын хугацаа дууссан, цуцлагдсан үед гарсан зардлууд
  18. Ачаа Тээш Алдагдсан тохиолдолд Даатгагч дараах зүйлүүд эвдэрч гэмтсэн эсвэл алдагдсан бол нөхөн төлөхгүй.

А. Амьтад, автомашин болон автомашины тоног төхөөрөмж

  1. Завь эсвэл бусад тээврийн хэрэгсэл, чиргүүл эсвэл мотор
  2. Мотоцикл, унадаг дугуй (Тээвэрлэгч Байгууллагаас ачаа тээш гэж шалгагдсанаас бусад), нүдний шил, нарны шил болон контакт линз, хиймэл шүд болон холбоос шүд, бусад
  3. Сонсголын аппарат, хиймэл эрхтэн, түлхүүр, санхүүгийн тамга, үнэт цаас болон бичиг баримт эсвэл зорчигчийн билет
  4. Дараах эд зүйлсээ алдсанаас гарах хохирол:
  • Бэлэн мөнгө, банк эсвэл бэлэн мөнгөний баримт, чек болон гэрээ хэлцэл
  • Олон нийтийн хяналтгүй газар эсвэл тээврийн хэрэгсэлд орхисон эсвэл анхаарал болгоомжгүй байснаас алдсан аливаа хөрөнгө/эд зүйлс
  1. Аялал жуулчлалын агентлаг, гэрээт ажилтан, орон сууц ба агаарын тээвэрлэгч болон машин түрээсийн агент болон түүнтэй хамтран ажилладаг байгууллага санхүүгийн хүндрэлд орсон эсвэл төлбөрийн чадваргүй болсон, эсвэл урьдчилсан захиалгыг хийхдээ алдаа гаргасан эсвэл буруутай үйлдэл хийсэн байгууллага, компани, хувь хүн нь төлбөрийн чадваргүй болсон, эсвэл паспорт болон аяллын бичиг баримт, визээ гаргуулж чадаагүй эсвэл захиалгаас хоцрох буюу түүнтэй холбогдон гарах зардлууд
  2. Даатгуулагч засгийн газрын олон нийтэд хандсан мэдээлэл болон эрх бүхий албан газрын сэрэмжлүүлгийг үл тоомсорлосноос үүсэх дараах тохиолдлуудад нэхэмжлэл үүсвэл:
  • Тухайн улс оронд зорчихыг хориглосон
  • Ажил хаялт, эсэргүүцэл, цаг агаарын таагүй байдал, иргэний хөдөлгөөн болон халдварт өвчний дэгдэлт
  • H1N1 зэрэг агаар дуслаар халдварлах өвчнүүд
  1. Гаалийн ажилтан болон бусад эрх бүхий албан тушаалтнуудын тавьсан хорио цээр, баривчилгаа болон хойшлуулалт
  2. Монголд буцаж ирсний дараа бий болсон ачаа тээшний саатлаас үүссэн зардал

НӨХӨН ТӨЛБӨРИЙН НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ХҮСЭХ ҮЕД ОЛОН УЛСЫН СОС-ТОЙ ХОЛБОГДОХ.

Даатгуулагч нь даатгалын аливаа тохиолдолд /нөхөн төлбөр үүсэхүйц/ Эмнэлгийн болон Аяллын Яаралтай Тусламжийн Үйлчилгээ үзүүлэгч Олон улсын СОС-д нэн даруй мэдэгдсэн байх ёстой. Олон улсын СОС-ын түргэн тусламжийн төв нь (24 ЦАГИЙН УТАС: + 8610 6462 9023) эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, ойр байгаа эмнэлэгт хүргэх буюу зөөн тээвэрлэх зэрэг 365/7/24 цагийн эмнэлгийн болон аяллын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх ба танд холбогдох шаардлагатай бүхий л зөвлөгөөг өгөх болно.

НӨХӨН ТӨЛБӨРИЙН НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХАД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТУУД

  • Яаралтай Эмнэлэг Эмчилгээний Зардал, Хувийн Хариуцлага алдсаны Улмаас Хуулийн Хариуцлага хүлээсэн, Ачаа Тээш болон Хувийн эд зүйлсээ алдсан, Ачаа Тээш саатсан, Аялал цуцлагдсан, Нислэг хойшлогдсон, Дамжин явах онгоц/галт тэрэг/автобусаас хоцорсоноос үүссэн зардлыг нэхэмжлэх тохиолдолд даатгуулагч дараах бичиг баримтыг Бодь Даатгал ХХК-ийн дор дурьдсан хаягаар бүрдүүлж өгөх ёстой.
  • Нөхөн төлбөр хүссэн талаарх өргөдлийг та болон таныг бүрэн төлөөлөх хүн даатгагчид нэн даруй өгөх ёстой. Үүнд таны нэр, таны даатгалын гэрээний баталгааны дугаар, иргэний үнэмлэхний хуулбар хавсаргасан байх шаардлагатай.
  • Хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн онош,дүгнэлт болон бусад баримт эмнэлгийн төлбөрийн хуудас, эмчийн заавраар эм хэдэлдан авсан баримтын албан ёсны орчуулга
  • Эмчилгээний төлбөрийн хуудас, баримт эсвэл нэхэмжлэл /албан ёсны эх хувь/
  • Эмчийн бичсэн эмийн хуудсаар худалдан авсан эм худалдан авсан баримтын эх хувь
  • Визний хүчин төгөлдөр хугацаатай гадаад паспортын хуулбар
  • Нислэг хойшлогдсон тухайг нотлох тээвэрлэгч байгууллагын тодорхойлолт болон холбогдон гарсан бусад нэмэлт зардлуудын төлбөрийн баримт
  • Таны Ачаа Тээш Хоцорсон тухайг нотолсон Тээвэрлэгч Байгууллагын Мэдэгдэл
  • Ачаа тээш алдагдсан тухай Тээвэрлэгч Байгууллагаас эсвэл зочид буудлаас эсвэл орон нутгийн хуулийн эрх бүхий байгууллагаас Таны Ачаа Тээш алдагдсан болохыг баталсан албан ёсны захиа эсвэл мэдэгдэл, мөн худалдан авсан холбогдох зүйлийн төлбөрийн баримтын хуулбар
  • Хувийн хариуцлага алдсан тухай шүүхийн шийдвэр болон төлбөрийн баримт
  • Гэнэтийн осол эсвэл гэнэтийн өвчлөлийн улмаас таныг аялалд явахыг эмнэлгээс хориглосон талаар эмчилж буй эмчийн баталгаажуулсан бичиг
  • Хэрэглэж чадаагүй аялалын тийз болон бусад албан нэхэмжлэлүүдийг хамт гаргах хэрэгтэй.
    Аялж буй оронд үүссэн байгалийн гамшиг болон хорио цээрийн талаар мэдээлсэн сонин сэтгүүл бусад мэдээлийн эх үүсвэрүүд
    Таны нөхөн төлбөрийг олгоход шаардлагатай Бодь Даатгал ХХК-иас хүссэн бусад бичиг баримтууд

_______________________________________________________________________________________________________________________________________

БОДЬ ДААТГАЛ ХХК

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж, Таван Өндөр төв, 1-р корпус, № 4-2
Утас: (976) 7000 4800 | Факс: (976-11) 32 83 11 |
И-мэйл: bodi@bodi-insurance.com
Вэб: www.bodi-insurance.com

________________________________________________________________________________________________________________________________

ЕРӨНХИЙ ЗААЛТУУД

ХУУЛЬ ЁСНЫ АРГА ХЭМЖЭЭ АВАХ. Хохирол учирсан талаархи нотлох баримтыг Даатгуулагч Даатгагчид хүлээлгэн өгснөөс хойш 90 хоногийн дотор Даатгагчид холбогдуулан ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ гаргаж болохгүй. Та Даатгагчид нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2 жилийн дотор Даатгагчид холбогдуулан хууль ёсны арга хэмжээ гаргах эрхтэй.

ЗАЛИЛАХ. Та хохирол учрахаас өмнө эсхүл хойно Даатгалын гэрээ, нэхэмжлэлийн талаарх аливаа чухал үйл баримт, нөхцөл байдлыг нуун дарагдуулсан, худал мэдээлсэн, дээр дурдсантай холбоотойгоор ямар нэгэн залилан мэхлэх, бусад байдлаар хуурамч үйлдэл хийсэн тохиолдолд Таны даатгал хүчингүй болно.

ЭРХ ШИЛЖҮҮЛЭН АВАХ. Даатгагч Танд учирсан Хохирлыг нөхөн төлөх бол гуравдагч этгээдээр Таны Хохирлыг нөхөн төлүүлэх Таны эрхийг шилжүүлэн авна. Уг Хохирлыг хариуцах этгээдийн талаар эдлэх эрхээ хадгалахад нь Та Даатгагчид туслалцаа үзүүлнэ. Үүнд: баримт бичигт гарын үсэг зурах, Даатгагчийн ердийн боломжит байдлаар шаардаж болох бусад арга хэмжээ авах зэрэг хамаарна.

ДААТГАЛЫН ХЭМЖЭЭ. Энэхүү Даатгалын гэрээнд заасан Даатгал нь бусад бүх хүчин төгөлдөр бөгөөд төлүүлж болох даатгал, нөхөн төлбөр, бусад нөхөн олговороос илүү байна. Аливаа Хохирол учрах үед өөр хүчин төгөлдөр бөгөөд төлүүлж болох даатгал, нөхөн төлбөр байгаа тохиолдолд Даатгагч нь зөвхөн Хохирлын үнийн дүн нь тухайн өөр даатгал, нөхөн төлбөрийн хэмжээнээс илүү гарсан зөрүүг холбогдох аливаа суутгалын нийлбэрийн хэмжээгээр хариуцна.

ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ. Хуульд заасан журмын дагуу эсхүл өөр ямар нэг байдлаар Даатгалын гэрээг бусдад шилжүүлж болохгүй, харин нөхөн төлбөрийг нь шилжүүлж болно.

ТАНЫ ДААТГАЛ ЭХЛЭХ ӨДӨР. Таны даатгал шаардлагатай бүх хураамжийг төлсний эцэст Явахаар Товлосон Өдрөөс эхлэнэ.

ТАНЫ ДААТГАЛ ДУУСГАВАР БОЛОХ ӨДӨР. Таны даатгал дор дурдсан өдрүүдийн аль нэгэнд тохиолдвол дуусгавар болно:

  1. Тийзэнд заасан Хуваарийн дагуу эргэж ирэх өдөр.
  2. Дээрх Хуваариар тогтоосон буцах өдрөөс өмнө эргэж ирсэн тохиолдолд аялал эхэлсэн газартаа эргэж ирсэн өдөр.
  3. Эргэж ирэх өдрөө сунгасан тохиолдолд Даатгалын гэрээ дуусгавар болох өдөр.
  4. Таны Аяллаа цуцалсан өдөр.
  5. Таны Даатгалын хугацааны сүүлчийн өдөр.

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ТАЛААР. Шаардлагатай бүх хураамжийг Явахаар товлосон өдрөөс өмнө төлсөн байна.

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙГ БУЦААН ОЛГОХ ТОХИОЛДОЛ

  1. Даатгуулагч нь визний өргөдөл гаргаагүй эсхүл визний өргөдөлд татгалзсан хариу авсан, виз авсан ч тухайн улс уруу зорчоогүй тохиолдолд даатгагч нь даатгалын гэрээг цуцалж, даатгалын хураамжаас үйл ажиллагааны зардлын 10 хувийг хасч, үлдэх 90 хувийг буцаан олгоно.
  2. Даатгуулагчийн аяллын визний хугацаа Даатгалын хугацаанаас богино байвал Даатгагч нь даатгалын хураамжийн зөрүүг Даатгуулагчид буцаан олгоно.
  3. Даатгуулагч нь ЭСЯ-ны визний хариуг авснаас хойш хуанлийн 90 хоног мөн виз авсан ч тухайн улс уруу нь зорчоогүй тохиолдолд визний хугацаа дууссанаас хойш хуанлийн 90 хоногийн дотор Даатгагчид мэдэгдсэн тохиолдолд дээрх 1, 2 дугаар хэсэгт заасан нөхцөлийн дагуу Даатгагч даатгалын хураамжийг буцаан олгоно.
  4. Даатгуулагч нь хариуг авснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ зүйлийн 3-т заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хураамжийг буцаан олгохгүй.
  5. Гадаад улсаас буцаж ирсэний дараа даатгалын үлдэх хугацаанд ногдох хураамжийн зөрүүг буцаан олгохгүй.